Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар    2022/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          07                                       2022/ШЦТ/339

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00201 0318  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 332 дугаар байрны 1503 тоот гэртээ Х.Б тай дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан мөнгөө маргааш өгнө гэх асуудлаас болж маргалдан түүнийг зодож Х.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 864 дүгээр:

     1. Х.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүлл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

     - Хохирогч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Машины эзнийг ......   граш руу машиныг нь байрлуулж машины эзний гэр рүү нь тооцоогоо авах гэж дагаж орсон. Тооцоогоо хийх гэтэл надад мөнгө алга, маргааш би чамд өгье гэж хэлэхээр нь одоо авах ёстой гэж хэлсэн. Гэтэл тэр ах согтуурхаад миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөж доош болох үед дээрээс дарж байгаад нүүрэнд өшиглөж цохиж зодсон. Би хаалганы хажууд байсан болохоор хаалга онгойлгож гарч зугатаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

     - Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саншайн хотхоны ажлын байран дээрээ жижүүрлэж хонож байтал шөнийн 03 цагийн орчим үл таних залуу хамраас нь цус гарч хувцас нь цус болсон байдалтай цахилгаан шатнаас бууж ирэхээр нь юу болсон бэ гэж асуутал би дуудлагын жолооч байна. 1503 тоот айлын ах мөнгөө өгөхгүй, намайг зодчихлоо, та утсаараа яриулаач надад нэгж алга гэж хэлэхээр нь би гар утсаа өгч цагдаа дуудуулсан. Хэсэг хугацааны дараа удалгүй цагдаа ирж уг хүүхдийг авч дээш гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

     - Яллагдагч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой баярын арга хэмжээ дуусч тэндээс ажлын газрын 2 хүнтэй гарч архи хэрэглэсэн байсан учир дуудлагын жолооч дуудаж үл таних залуу ирж миний машиныг барьж явж ажлын газрын 2 залууг хүргэж өгч сүүлд нь манай гэрт ирж намайг дагаж манай гэр рүү орсон. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан ба урьдчилгаа 20.000 төгрөг өгч үлдэгдэл 40.000 төгрөгийг маргааш өгье гэж гуйхад уг жолооч зөвшөөрөөгүй учир түүнтэй маргалдаж байгаад түүний биед цохиж зодож халдсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хялбаршуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

     - Г.Г  болон хохирогч Х.Б  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 332 дугаар байрны 1503 тоот гэртээ Х.Б тай дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан мөнгөө маргааш өгнө гэх асуудлаас болж маргалдан түүнийг зодож Х.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Г д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Г.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 332 дугаар байрны 1503 тоот гэртээ Х.Б тай дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан мөнгөө маргааш өгнө гэх асуудлаас болж маргалдан түүнийг зодож Х.Б ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 864 дүгээр дүгнэлт /хх-ийн 14-15/,

     - Хохирогч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Машины эзнийг ......   граш руу машиныг нь бйарлуулж машины эзний гэр рүү нь тооцоогоо авах гэж дагаж орсон. Тооцоогоо хийх гэтэл надад мөнгө алга маргааш би чамд өгье гэж хэлэхээр нь одоо авах ёстой гэж хэлсэн. Гэтэл тэр ах согтуурхаад миний нүүрэн хэсэг рүү толгойгоороо мөргөж доош болох үед дээрээс дарж байгаад нүүрэнд өшиглөж цохиж зодсон. Би хаалганы хажууд байсан болохоор хаалга онгойлгож гарч зугатаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

     - Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саншайн хотхоны ажлын байран дээрээ жижүүрлэж хонож байтал шөнийн 03 цагийн орчим үл таних залуу хамраас нь цус гарч хувцас нь цус болсон байдалтай цахилгаан шатнаас бууж ирэхээр нь юу болсон бэ гэж асуутал би дуудлагын жолооч байна. 1503 тоот айлын ах мөнгөө өгөхгүй намайг зодчихлоо та утсаараа яриулаач надад нэгж алга гэж хэлэхээр нь би гар утсаа өгч цагдаа дуудуулсан. Хэсэг хугацааны дараа удалгүй цагдаа ирж уг хүүхдийг авч дээш гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, 

     - Яллагдагч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой баярын арга хэмжээ дуусч тэндээс ажлын газрын 2 хүнтэй гарч архи хэрэглэсэн байсан учир дуудлагын жолооч дуудаж үл таних залуу ирж миний машиныг барьж явж ажлын газрын 2 залууг хүргэж өгч сүүлд нь манай гэрт ирж намайг дагаж манай гэр рүү орсон. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан ба урьдчилгаа 20.000 төгрөг өгч үлдэгдэл 40.000 төгрөгийг маргааш өгье гэж гуйхад уг жолооч зөвшөөрөөгүй учир түүнтэй маргалдаж байгаад түүний биед цохиж зодож халдсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хялбаршуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

     - Г.Г  болон хохирогч Х.Б  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г  нь бусдад төлөх төлбөргүй болно. Харин хохирогч нь хамар ясны хугарал, таславчийн мурий бүхий гэмтлээ эмчлүүлэх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Х.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА