Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          18                                      2022/ШЦТ/251

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ад яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0068 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансрын колонк” автобусны буудлын хойд талд байрлах ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч С.Ж тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл хамар ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- Хохирогч С.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн төлбөрийн мөнгө шилжүүлэхээр эхнэр рүү гар утсаар залгаж байхад тэнд үл таних архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуу зогсож байхад үл таних хоёр залуу нь намайг шалтгаангүй муухай харж, үг хэл амаар доромжилсноо нэг залуу нь миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиход нь би тухайн түцний лангуу хэсэг рүү дарж унахад надтай хамт унасан залуутай хамт явж байсан нь миний толгой хэсэг рүү цохиж байсныг хальт санаж байгаа бөгөөд би хамт газар унасан залуутай босч ирээд өөрийн биеийг анзаарахад миний нүүр хэсэг рүү цохисон. Миний татаж унасан залуу цохисноос болоод миний хамарнаас болон амнаас цус гарч эхлэхэд миний уур хүрсэн тул түцний лангууны ард байсан ус буцалгагчийг гартаа бариад эхлээд миний нүүр рүү цохисон залуу руу шидэж цохих гэж байгаад болиод хажуу талаар нь шидсэн. Тэгээд үүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд бид хэд гадаа нэг хүнтэй зууралдчихсан зогсож байсан ба энэ үед миний хамарнаас гарч байсан цус улам ихсэж тогтохгүй болтлоо их цус гарсан ба энэ үед миний бие рүү цохиж байсан. Тэгээд дахиад нэг ухаан ороход би гадаа газар хэвтчихсэн 2 гараараа нүүрээ хаачихсан байхад хүн миний толгой болон нуруу, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход нь болъё, байж бай гэж хэлсэн чинь болихгүй байсан ба би тухайн намайг цохиж байгаа хүний царайг нь хараагүй. Ингээд дахин архи ууснаасаа болж байсан ба энэ үед 2 цагдаа ирээд тухайн залууг авч явахад тэнд байсан таксины жолооч гэх хүн надад чиний цагдаад хүлээлгэж өгсөн залуу нь чамайг зодсон залуу мөн гэж хэлсэн. Ингээд би өөрийн хамрыг үзүүлэхээр гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн байхад манай эхнэр Ц.Э  ирээд намайг харж байгаад миний зүүн талын чихэндээ байсан нэг ширхэг монетон ээмэг алга болсон байна гэж хэлсэн. Уг ээмэг нь хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлэхэд байсныг санаж байна. Түүнээс хойш би өөрийн ээмгээ хаана алга болсныг мэдэхгүй ч тухайн зодоон болж эхлэхэд унагаасан байж магадгүй гэж бодож байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар миний чихнээс хүн ээмэг аваагүй. Би хэн нэгний биед халдаагүй. Миний биед анх түцэнд байсан үл таних 2 залуу халдсан, халдахдаа эхлээд нэг залуу нь миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон ба энэ үед би түүнийг татаад газар унахад тэр залуутай хамт явж байсан залуу нь миний толгой хэсэг рүү цохиж байсныг санаж байна. Мөн таксины жолооч ахын хэлснээр миний цагдаад хүлээлгэж өгсөн буюу анх миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон залуу нь түцний гадаа намайг цохисон гэж хэлсэн ба би өөрөө энэ талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Б.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Удалгүй манай найз Жамухыг тэр 2 залуу өдөөд муухай хараад, үгээр идээд, хараагаад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаад зодолдоод байхаар нь би салгах гэж оролдоод болохгүй байхаар нь гараад цагдаа хайх хооронд гурвуулаа зодолдсон гэж манай найз хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Жамух бид 2 пиво 2-3 шилийг уусан байсан. Жамух виски нэмээд уусан байсан. Нөгөө манай найз Жамухыг өдөөд байсан 2 бас согтуу байсан. Нэг нь биеэ удирдаж чадахааргүй болтлоо согтуу харагдаж байсан..”, “...А ыг харж байгаад нэг үг хэлсэн чинь тэрэнд нь А  айн, яасан гэсэн үг хэлээд дараа нь түцэнд байсан үл таних нэг залуутай барьцалдаж авсан ба гэнэт нөгөө барьцалдаж авсан залуу нь А ыг газар унагаахад нь би хажуу талд нь байсан тулд А ыг унагаасан залууг холдуулаад А ыг босгож ирэхэд А  нөгөө залуутай дахиад хоёр талаасаа бие биерүүгээ дайраад нөгөө үл таних залуугийн цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь нөгөө үл таних залуу нь А ыг татаад хамт түцний лангуун дээр унахад нь би тэр хоёрыг салгах гээд татаад голоор нь орсон чинь нөгөө А тай хамт унасан залуу нь босч ирээд хар өнгийн ус буцалгагчаар миний хүзүү хэсэг рүү хавсраад нэг удаа цохисон. Энэ үед нөгөө хэрүүл маргаан хийж, А тай муудалдцаад байгаа залуутай цуг явж байсан залуу нь хэрүүл маргаанд оролцолгүй хажууд зогсож байсан би А  тухайн залуутай маргалдаад салахгүй ноцолдоод байсан тул түцнээс А ыг аваад гадаа гарсан чинь А ын араас нөгөө А тай маргадаад байсан залуу гарч ирээд дахин А аас хэрүүл маргаан өдөөд А д хандан ийшлээд зодолдъё гэж хэлээд тэр 2 түцний гадаа үүдэн хэсэгт хоорондоо барьцалдаж аваад бие биенийхээр бие рүү харилцан хэд хэдэн удаа цохилцоход би А ыг салгаад авч явахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, сансарын колонкийн ард талд байдаг гүүрэн гарц руу дагуулаад явсан чинь бид хоёрын араас нөгөө А тай хэрүүл маргаан хийж харилцан зодолдсон согтууруулах ундаа хэрэглэсэн залуу нь чанга орилоод хүрээд ир, нааш ир гэж хэлээд буцаад А ын хамт явах гэсэн чинь А  нь надад өөрийн өмссөн байсан хар өнгийн гадуур куртикийг надад тайлж өгөөд өөрөө тухайн хэрүүл маргаан хийсэн залуутай маргалдаж, барьцалдаж авахад нь тэнд автобусны буудлын дээр байсан хүмүүс болон машинтай зогсож байсан хүмүүс нь тэр хоёрыг салгасан. Ингээд би холоос хараад зогсож байхад удалгүй цагдаагийн машин ирэхээр нь би эрүүлжүүлэх рүү авч явах гэж байна гэж бодоод очоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 21-22/,

- Гэрч Б.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колонкийн ард талын автобусны буудал дээр байдаг түцийг ажиллуулж байхад эхлээд миний анзаарснаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн шар өнгийн үстэй бараан өнгийн хувцастай ахын нэг эрэгтэй хүний хамт хоёулаа орж ирээд ундаа болон тамхи, чинпс худалдан авсан ба энэ үед гаднаас дахин 2 залуу орж ирээд удалгүй тухайн үйлчлүүлж байсан 4 эрэгтэй нь хоорондоо гэнэт хэрүүл маргаан хийж эхэлсэн ба анх орж ирсэн өндөр, махлаг, саарал өнгийн цамц өмссөн, хар өнгийн гадуур куртиктай залуу нь шар үстэй ахын нүүрэн тус газар 3-4 удаа хүчтэй цохисон чинь нөгөө шар өнгийн үстэй ах нь арагшаа ухарч байхдаа тохойгоороо манай түцний нэг лангууны шилийг хагалсан, дараа нь нөгөө өөрийг нь цохисон ахыг цохих гэж үйлдэл гаргаж байхдаа манай дахин нэг лангууны шилийг хагалаад дараа нь өөрийг нь цохисон ахыг барьж аваад татаад газар унасан. Энэ үед тэнд байсан шар өнгийн үстэй цохиулдаг ахын хамт явсан найз нь нөгөө шар өнгийн үстэй ахыг цохидог залуутай цуг явсан мөн адил бараан өнгийн хувцастай ахыг барьж аваад чирээд манай түцнээс гаргасан ба тэр хоёрын араас нөгөө газар унасан шар өнгийн үстэй ах болон түүнийг цохисон ах 2 газар хоорондоо бие биенийхээ бие рүү цохиж байгаад босч ирсний дараа шар өнгийн үстнй ах их уурлаж манай лангууны дотор байсан ус буцалгагчийг барьж аваад өөрийг нь цохисон ах руу шидсэн боловч оноогүй ба тэр 2 манай түцэнд хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад хоёр найзынхаа араас дагаад түцнээс гарсан. Ингээд би араас нь цуг дагаад гарахад манай түцний хажуу талд буюу шилэн гүүрний шатны хажуу талд шар өнгийн үстэй ах болон түүнийг цохисон ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж бие биенийхээ хувцаснаас зууралдаад барьцалдаж аваад нэгнийгээ унагаах гээд түлхээд байсан ба дахин хэн нэгнийхээ биед цохиогүй ба гадаа эхлээд гарсан 2 ах ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд хараад зогсож байсан. Тэгээд би тухайн үед цохиулдаг шар өнгийн үстэй ахын нүүрийг болон нөгөө зодоон эхлүүлсэн, сүүлд орж ирсэн, шар өнгийн үстэй ахыг цохидог залууг харахад  түүний баруун талын хацар хэсэг нь шалбарсан байсан ба тэр хоёртой хамт явсан 2 залууд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Миний харснаар тэр хоёр зодоон хийгээд ба удалгүй цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

        - Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаартай:

        1. С.Ж ын биед хамар ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,  

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаартай:

        1. Б.А ын биед зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүснэ.

        3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

        4. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой. “ гэх дүгнэлт /хх-ийн 29-30/, 

        - Яллагдагч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой өөрийн ажлын Улаанаагийн төрсөн өдөр гээд орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын колонкийн ард талд байдаг Тайга нэртэй караокед Б.Т  ийн хамт гурвуулаа орсон. Тэгээд тухайн газар архи, пиво авч дуулж байхад түрүүлээд Улаанаа ах явсан бөгөөд би өөрийн найз Төрмөнхийн хамт сууж байгаад тооцоогоо хийгээд гэр рүү явахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, сансарын колонкийн ард талын автобусны буудлын дээр очсоны дараа тамхи авахаар найз Б.Т  ийн хамт түц рүү утсаар ярингаа орсоноо санаж байгаа бөгөөд нэг мэдэхэд зодоон хийсэн байдалтай түцний гадаа нэг залуугийн хамт зогсож байсан ба тэр үед би тамхи татах гэсэн чинь тамхи байхгүй байсан ба тухайн хажууд байсан шар үстэй залуу надад тамхи авч өгөхөөр болоод байж байтал нэг жоохон хүүхэд миний гадуур куртикийг авч ирж өгсөн ба тухайн үед би өөрийн гар утсаа биеээсээ хайгаад олоогүй тул хамт байсан цагдаагаар залгуулахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан тул юу ч санахгүй байна. Харин үүнээс хойш буюу дараад нь өөрийн хамт явсан найз Төрмөнхөөс юу болсон талаар асуухад надад намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкийн ард талын автобусны буудлын дээр байгад түцэн дотор ороод тамхи авч байхдаа тэнд мөн адил үйлчлүүлж байсан шар өнгийн үстэй залуутай муу харилцаатай хэрүүл маргаан хийж үг хаялцаж байгаад би тухайн залууг түлхсэн чинь нөгөө залуу түцний лангууг мөргөж унаад үүний дараа бид 2 хоорондоо зодолдож эхлэхэд манай найз Төрмөнх бид хоёрын дундуур ороод салгасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

        - Б.А ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-45/,

        - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,

        - Хохирлын баримтууд /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансрын колонк” автобусны буудлын хойд талд байрлах ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч С.Ж тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл хамар ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансрын колонк” автобусны буудлын хойд талд байрлах ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч С.Ж тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл хамар ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- - Хохирогч С.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн төлбөрийн мөнгө шилжүүлэхээр эхнэр рүү гар утсаар залгаж байхад тэнд үл таних архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуу зогсож байхад үл таних хоёр залуу нь намайг шалтгаангүй муухай харж, үг хэл амаар доромжилсноо нэг залуу нь миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиход нь би тухайн түцний лангуу хэсэг рүү дарж унахад надтай хамт унасан залуутай хамт явж байсан нь миний толгой хэсэг рүү цохиж байсныг хальт санаж байгаа бөгөөд би хамт газар унасан залуутай босч ирээд өөрийн биеийг анзаарахад миний нүүр хэсэг рүү цохисон. Миний татаж унасан залуу цохисноос болоод миний хамарнаас болон амнаас цус гарч эхлэхэд миний уур хүрсэн тул түцний лангууны ард байсан ус буцалгагчийг гартаа бариад эхлээд миний нүүр рүү цохисон залуу руу шидэж цохих гэж байгаад болиод хажуу талаар нь шидсэн. Тэгээд үүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд бид хэд гадаа нэг хүнтэй зууралдчихсан зогсож байсан ба энэ үед миний хамарнаас гарч байсан цус улам ихсэж тогтохгүй болтлоо их цус гарсан ба энэ үед миний бие рүү цохиж байсан. Тэгээд дахиад нэг ухаан ороход би гадаа газар хэвтчихсэн 2 гараараа нүүрээ хаачихсан байхад хүн миний толгой болон нуруу, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохиход нь болъё, байж бай гэж хэлсэн чинь болихгүй байсан ба би тухайн намайг цохиж байгаа хүний царайг нь хараагүй. Ингээд дахин архи ууснаасаа болж байсан ба энэ үед 2 цагдаа ирээд тухайн залууг авч явахад тэнд байсан таксины жолооч гэх хүн надад чиний цагдаад хүлээлгэж өгсөн залуу нь чамайг зодсон залуу мөн гэж хэлсэн. Ингээд би өөрийн хамрыг үзүүлэхээр гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн байхад манай эхнэр Ц.Э  ирээд намайг харж байгаад миний зүүн талын чихэндээ байсан нэг ширхэг монетон ээмэг алга болсон байна гэж хэлсэн. Уг ээмэг нь хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлэхэд байсныг санаж байна. Түүнээс хойш би өөрийн ээмгээ хаана алга болсныг мэдэхгүй ч тухайн зодоон болж эхлэхэд унагаасан байж магадгүй гэж бодож байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар миний чихнээс хүн ээмэг аваагүй. Би хэн нэгний биед халдаагүй. Миний биед анх түцэнд байсан үл таних 2 залуу халдсан, халдахдаа эхлээд нэг залуу нь миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон ба энэ үед би түүнийг татаад газар унахад тэр залуутай хамт явж байсан залуу нь миний толгой хэсэг рүү цохиж байсныг санаж байна. Мөн таксины жолооч ахын хэлснээр миний цагдаад хүлээлгэж өгсөн буюу анх миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон залуу нь түцний гадаа намайг цохисон гэж хэлсэн ба би өөрөө энэ талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Б.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Удалгүй манай найз Жамухыг тэр 2 залуу өдөө муухай хараад, үгээр идээд, хараагаад байсан. Тэгээд тэр 2 хоорондоо муудалцаад зодолдоод байхаар нь би салгах гэж оролдоод болохгүй байхаар нь гараад цагдаа хайх хооронд гурвуулаа зодолдсон гэж манай найз хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Жамух бид 2 пиво 2-3 шилийг уусан байсан. Жамух виски нэмээд уусан байсан. Нөгөө манай найз Жамухыг өдөөд байсан 2 бас согтуу байсан. Нэг нь биеэ удирдаж чадахааргүй болтлоо согтуу харагдаж байсан..”, “...А ыг харж байгаад нэг үг хэлсэн чинь тэрэнд нь А  айн, яасан гэсэн үг хэлээд дараа нь түцэнд байсан үл таних нэг залуутай барьцалдаж авсан ба гэнэт нөгөө барьцалдаж авсан залуу нь А ыг газар унагаахад нь би хажуу талд нь байсан тулд А ыг унагаасан залууг холдуулаад А ыг босгож ирэхэд А  нөгөө залуутай дахиад хоёр талаасаа бие биерүүгээ дайраад нөгөө үл таних залуугийн цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь нөгөө үл таних залуу нь А ыг татаад хамт түцний лангуун дээр унахад нь би тэр хоёрыг салгах гээд татаад голоор нь орсон чинь нөгөө А тай хамт унасан залуу нь босч ирээд хар өнгийн ус буцалгагчаар миний хүзүү хэсэг рүү хавсраад нэг удаа цохисон. Энэ үед нөгөө хэрүүл маргаан хийж, А тай муудалдцаад байгаа залуутай цуг явж байсан залуу нь хэрүүл маргаанд оролцолгүй хажууд зогсож байсан би А  тухайн залуутай маргалдаад салахгүй ноцолдоод байсан тул түцнээс А ыг аваад гадаа гарсан чинь А ын араас нөгөө А тай маргадаад байсан залуу гарч ирээд дахин А аас хэрүүл маргаан өдөөд А д хандан ийшлээд зодолдъё гэж хэлээд тэр 2 түцний гадаа үүдэн хэсэгт хоорондоо барьцалдаж аваад бие биенийхээр бие рүү харилцан хэд хэдэн удаа цохилцоход би А ыг салгаад авч явахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, сансарын колонкийн ард талд байдаг гүүрэн гарц руу дагуулаад явсан чинь бид хоёрын араас нөгөө А тай хэрүүл маргаан хийж харилцан зодолдсон согтууруулах ундаа хэрэглэсэн залуу нь чанга орилоод хүрээд ир, нааш ир гэж хэлээд буцаад А ын хамт явах гэсэн чинь А  нь надад өөрийн өмссөн байсан хар өнгийн гадуур куртикийг надад тайлж өгөөд өөрөө тухайн хэрүүл маргаан хийсэн залуутай маргалдаж, барьцалдаж авахад нь тэнд автобусны буудлын дээр байсан хүмүүс болон машинтай зогсож байсан хүмүүс нь тэр хоёрыг салгасан. Ингээд би холоос хараад зогсож байхад удалгүй цагдаагийн машин ирэхээр нь би эрүүлжүүлэх рүү авч явах гэж байна гэж бодоод очоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 21-22/,

- Гэрч Б.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колонкийн ард талын автобусны буудал дээр байдаг түцийг ажиллуулж байхад эхлээд миний анзаарснаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн шар өнгийн үстэй бараан өнгийн хувцастай ахын нэг эрэгтэй хүний хамт хоёулаа орж ирээд ундаа болон тамхи, чинпс худалдан авсан ба энэ үед гаднаас дахин 2 залуу орж ирээд удалгүй тухайн үйлчлүүлж байсан 4 эрэгтэй нь хоорондоо гэнэт хэрүүл маргаан хийж эхэлсэн ба анх орж ирсэн өндөр, махлаг, саарал өнгийн цамц өмссөн, хар өнгийн гадуур куртиктай залуу нь шар үстэй ахын нүүрэн тус газар 3-4 удаа хүчтэй цохисон чинь нөгөө шар өнгийн үстэй ах нь арагшаа ухарч байхдаа тохойгоороо манай түцний нэг лангууны шилийг хагалсан, дараа нь нөгөө өөрийг нь цохисон ахыг цохих гэж үйлдэл гаргаж байхдаа манай дахин нэг лангууны шилийг хагалаад дараа нь өөрийг нь цохисон ахыг барьж аваад татаад газар унасан. Энэ үед тэнд байсан шар өнгийн үстэй цохиулдаг ахын хамт явсан найз нь нөгөө шар өнгийн үстэй ахыг цохидог залуутай цуг явсан мөн адил бараан өнгийн хувцастай ахыг барьж аваад чирээд манай түцнээс гаргасан ба тэр хоёрын араас нөгөө газар унасан шар өнгийн үстэй ах болон түүнийг цохисон ах 2 газар хоорондоо бие биенийхээ бие рүү цохиж байгаад босч ирсний дараа шар өнгийн үстнй ах их уурлаж манай лангууны дотор байсан ус буцалгагчийг барьж аваад өөрийг нь цохисон ах руу шидсэн боловч оноогүй ба тэр 2 манай түцэнд хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад хоёр найзынхаа араас дагаад түцнээс гарсан. Ингээд би араас нь цуг дагаад гарахад манай түцний хажуу талд буюу шилэн гүүрний шатны хажуу талд шар өнгийн үстэй ах болон түүнийг цохисон ах хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж бие биенийхээ хувцаснаас зууралдаад барьцалдаж аваад нэгнийгээ унагаах гээд түлхээд байсан ба дахин хэн нэгнийхээ биед цохиогүй ба гадаа эхлээд гарсан 2 ах ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд хараад зогсож байсан. Тэгээд би тухайн үед цохиулдаг шар өнгийн үстэй ахын нүүрийг болон нөгөө зодоон эхлүүлсэн, сүүлд орж ирсэн, шар өнгийн үстэй ахыг цохидог залууг харахад  түүний баруун талын хацар хэсэг нь шалбарсан байсан ба тэр хоёртой хамт явсан 2 залууд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Миний харснаар тэр хоёр зодоон хийгээд ба удалгүй цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

        - Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаартай:

        1. С.Ж ын биед хамар ясны далд хугарал, духанд зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, 

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаартай:

        1. Б.А ын биед зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүснэ.

        3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

        4. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой. “ гэх дүгнэлт /хх-ийн 29-30/, 

        - Яллагдагч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой өөрийн ажлын Улаанаагийн төрсөн өдөр гээд орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын колонкийн ард талд байдаг Тайга нэртэй караокед Б.Т  ийн хамт гурвуулаа орсон. Тэгээд тухайн газар архи, пиво авч дуулж байхад түрүүлээд Улаанаа ах явсан бөгөөд би өөрийн найз Төрмөнхийн хамт сууж байгаад тооцоогоо хийгээд гэр рүү явахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, сансарын колонкийн ард талын автобусны буудлын дээр очсоны дараа тамхи авахаар найз Б.Т  ийн хамт түц рүү утсаар ярингаа орсоноо санаж байгаа бөгөөд нэг мэдэхэд зодоон хийсэн байдалтай түцний гадаа нэг залуугийн хамт зогсож байсан ба тэр үед би тамхи татах гэсэн чинь тамхи байхгүй байсан ба тухайн хажууд байсан шар үстэй залуу надад тамхи авч өгөхөөр болоод байж байтал нэг жоохон хүүхэд миний гадуур куртикийг авч ирж өгсөн ба тухайн үед би өөрийн гар утсаа биеээсээ хайгаад олоогүй тул хамт байсан цагдаагаар залгуулахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан тул юу ч санахгүй байна. Харин үүнээс хойш буюу дараад нь өөрийн хамт явсан найз Төрмөнхөөс юу болсон талаар асуухад надад намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкийн ард талын автобусны буудлын дээр байгад түцэн дотор ороод тамхи авч байхдаа тэнд мөн адил үйлчлүүлж байсан шар өнгийн үстэй залуутай муу харилцаатай хэрүүл маргаан хийж үг хаялцаж байгаад би тухайн залууг түлхсэн чинь нөгөө залуу түцний лангууг мөргөж унаад үүний дараа бид 2 хоорондоо зодолдож эхлэхэд манай найз Төрмөнх бид хоёрын дундуур ороод салгасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

        - Б.А ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 42-45/,

        - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.А ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч С.Ж  нь хохиролд 1.928.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.А аас 1.928.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ж т олгохоор шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч Б.А д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А аас 1.928.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Ж-д олгосугай.

5. Хохирогч С.Ж  нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА