Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар   2022/ШЦТ/277

   2022        02          23                                      2022/ШЦТ/277

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э од яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .......... тоот орон сууцанд Г.Ө ыг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар гараар цохих зэргээр хүч хэрэглэн халдаж үснээс нь зулгаах, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хоёр бугалга, зүүн шуунд зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч Г.Ө  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад манай дүү Э  телевиз үзээд байж байсан юм. Тухайн үед 00 цаг өнгөрч  байсан юм. Би төрсөн дүү Э той хамт нэг өрөөнд унтдаг юм. Тэгээд би дүүдээ хандаж наад зурагтаа унтраачих, би өглөө 6 цагт ажилтай гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг “давар пизда минь” гэсэн тэгэхээр нь би “чи унтдаг цагтаа унт, босдог цагтаа бос” гэсэн чинь намайг шууд зодоод эхэлсэн. Намайг доороо хийчихээд зодоод байсан, миний үснээс зулгаасан биеийн бүх хэсэг рүү цохисон. Тэгсэн манай эгч хажуу өрөөнөөс орж ирсэн тэгээд болиулах гэж оролдсон боловч бид 2 нийлээд дийлээгүй, намайг ална гээд хутга аваад ир гээд байсан. Наад муу пиздаг чинь ална гээд байсан. Тэгснээ намайг чи ээжийг цохиж байсан биз дээ гээд зодоод байсан. Тэгээд эгч бид 2 нөгөө өрөөндөө ороод хаалга түгжээд цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн жоохон байж байгаад дахиж ирээд хаалга эвдсэн. Тэгээд эгч бид 2 өрөөнд оруулахгүй гээд хамаг хүчээрээ хаалга түлхсэн, тэгсэн чинь манай дүү Э  гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гараад харсан чинь гэрийн гадаах хаалга онгорхой орхиод гараад явсан байсан. Тэгээд эгч бид 2 гэрийнхээ гадаах хаалгыг түгжсэн. Манай ээж, аав 2 Булган аймагт амьдардаг. Улаанбаатар хотод би төрсөн эгч С , төрсөн дүү Э  нарын хамт амьдардаг. Э  нь ажил хийдэггүй, нэг сургалтанд сурдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ханхүүгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 549 дүгээр:

1. Г.Ө ын биед зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хоёр бугалга, зүүн шуунд зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэрээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Г.Э ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 18-21/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/,

- Хохирогч Г.Ө ын “...гомдол саналгүй..” гэх хүсэлт /хх-ийн 23/,

- Яллагдагч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Надад төлөх хохирол мөнгө байхгүй. Манай эгч Өлзийтогтоход гомдол санал байхгүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .......... тоот орон сууцанд Г.Ө ыг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар гараар цохих зэргээр хүч хэрэглэн халдаж үснээс нь зулгаах, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хоёр бугалга, зүүн шуунд зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Г.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр .......... тоот орон сууцанд Г.Ө ыг хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар гараар цохих зэргээр хүч хэрэглэн халдаж үснээс нь зулгаах, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, хоёр бугалга, зүүн шуунд зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Яллагдагч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Надад төлөх хохирол мөнгө байхгүй. Манай эгч Өлзийтогтоход гомдол санал байхгүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Азжаргалыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч Г.Ө  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Э  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч Г.Э од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Э од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Э од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА