Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01185

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01185

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц, 0 тоот хаягт байрлах “Дулаанхаан-50 СӨХ”-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  18 дугаар хороо, 15 дуаар байрны 29 тоот хаягт оршин суух Боржигон овогт Юмцэрэнгийн Энхзаяа /РД: ТЕ81100407/-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 444,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Тус 15 дугаар байрны 29 тоотын суугч Ю.Энхзаяа нь 2015 оны 8 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрөө төлөлгүй үндсэн төлбөр 309,700 төгрөг алданги 135,208 төгрөг нийт 444,908 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Уг суугчийн сарын төлбөр нь 16,300 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь сууц өмчлөгчдийн холбооны ДӨЭХ-ийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх сууц өмчлөгчдийн холбоог хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод зэрэглэлийн цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарладаггүйгээс гадна хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүй тул хуулийн дагуу 444,908 төгрөгийг уг суугчаас оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.Энхзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ю.Энхзаяа миний бие “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилж байгаа 444,908 төгрөгийг төлөх болно. Маргах зүйл байхгүй. Сар бүр 50,000 төгрөгөөр төлж дуусгах болно. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ю.Энхзаяад холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 444,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Энхзаяа нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.

                                                                                        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

             ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                      

1. Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Энхзаяад холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 444,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ю.Энхзаяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,998 төгрөгийн тал хувь болох 6,999 төгрөгийг хариуцагча Ю.Энхзаяагаас, үлдэх тал хувь болох 6,999 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР