| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0027/э |
| Дугаар | 2022/ШЦТ/30 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Солонго,
Шүүгдэгч: Д.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Д-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой бага мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, Д.Д /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хоол хорхойт” гэх газар байх иргэн Т.Ч-ийн алдуул мал болох 3 тооны адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манайх Өвөрхангай аймгийн Богд суманд байдаг байсан юм. Тэгээд Архангай аймаг, Хархорин сум хоёрын хооронд отроор байж байгаад 2021 оны 07 дугаар сарын эхээр буцаж нүүж байхдаа Хархорин сумын 1 дүгээр баг постны ойролцоо отроор хэд хоносон юм. Тэгэхэд 5 тооны адуугаа тушиж тавьчихаад наадамд явчихаад маргааш нь ирсэн чинь манай 5 тооны адуу алга болсон байсан. Тэгээд 2 адууг нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн “Нарийн хад” гэх газраас олсон. Үлдсэн 3 тооны адууг нь олоогүй. Манай алдсан 3 тооны адуу нь 4 хөл шийр цагаан, буруу талын гуян дээрээ савхан хайруул /тэнцээ/ тамгатай халиун морь, халзан үрээ, зөв талын гуян дээр ширээтэй чойндон, дээд талд нь хас тамгатай хар үрээ байсан. Тухайн 5 тооны адуу ер нь бол нутаг руугаа гүйхээр л адуунууд байсан юм. Би тухайн 5 тооны адууг Хайрхандулаан сумын 4 дүгээр багт байсан талаар хүнээс сураг сонсоод 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр очоод авах гэтэл 3 тооны адуу нь алга болсон байсан. Тэгээд 2 тооны адуугаа аваад явсан. Би 2 тооны адуугаа олоод үлдсэн 3 тооны адуугаа тухайн газар нутгаар хайж үзсэн боловч олоогүй. Миний 3 адууны хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/,
Гэрч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 09 дүгээр сарын эхээр Т.А намайг 1 тооны морь авах уу гээд 98991744 гэх дугаараас залгасан. Тэгээд би өмнө нь наймаа хийж байсан болохоор тэгье гээд 1 тооны морь худалдаж авахаар болсон. Тэгээд Пэгийн хашаанаас би өөрийн эзэмшлийн 39-40 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаар ачаад аваад явсан. Зээрд халзан зүстэй, тамгыг нь анзаараагүй юм байна. Би Т.А , Пэ нараас 700.000 төгрөгөөр мөнгийг нь бэлнээр төлж авсан. Миний Т.А , Пэ нараас худалдаж авсан зээрд халзан морь одоо байхгүй нядлаад махыг нь зарсан. /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 09 дүгээр сард хөдөө гэртээ байж байтал ДПэ 1 морь унаад, 1 морь хөтлөөд манай гэрт ирсэн. Надад унагатай гүү өгнө гээд урд нь 600.000 төгрөг авсан байсан юм. Тэрний өрөндөө өгч байна гээд 1 адууг нь өгөөд нөгөөхийг нь 2019 онд манай хүүхдэд бэлгэнд адуу аваарай гэж байсан. Тэрэндээ өгч байгаа шүү гээд өгсөн. Халиун шаазгай морь байсан. Хар үрээ нь зөв талын гуян дээрээ ширээтэй чойндон тамгатай байсан санагдаж байна. Д.Д тухайн хоёр тооны адууг надад авч ирж өгөхдөө би азаргаа зараад оронд нь тухайн хоёр адууг авсан гэж хэлж байсан. Тухайн үед Д-н авч ирж өгсөн 2 тооны адууг агтанд зарчихсан. Би тухайн 2 тооны адууг хоёуланг нь 1.400.000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 44-45 хуудас/,
Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2021 оны зун 07 дугаар сард Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хоол хорхойт” гэх газар эзэнгүй 3 тооны адуу байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сард А-д очоод тухайн 3 тооны адууг хүн надад захисан юм. Би эзэнд нь аваачиж өгөх гэж байгаа юм. Барилцаад өгөөч гэсэн. Тэгээд А-тай хамт тухайн 3 тооны адууг барьж аваад аймгийн төвд 3 дугаар хороонд авч ирээд тухайн адуунаас 2 адууг нь Ганаа гэх хөдөөний хүнд нэгийг нь үнэгүй өгөөд нөгөөг нь 600.000 төгрөгөөр зарсан. Тэгээд үлдсэн нэг адууг нь Алтансүхэд өртэй байсан учир өрөндөө өгөх гээд гэртээ хүрээд ир гээд дуудсан. Тэгсэн Алтансүх ирээд 1 адуугаа Шийрэв гэх ченжид өгөөд 700.000 төгрөгөөр зарсан. Би тухайн 3 тооны адууг Хайрхандулаан сумаас аймгийн төвд авч ирэхдээ 1 адууг нь унаад нөгөө хоёрыг нь унаад ирсэн юм. Гэм буруугаа хүлээж байна. /хх-ийн 63-64 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Т.Ч-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 47 хуудас/,
Шүүгдэгч Д.Д-ийн хувийн байдлыг тогтоосон Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78, 79, 80, 81 хуудас/,
Шүүгдэгч Д.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2021 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хоол хорхойт” гэх газар байх иргэн Т.Ч-ийн алдуул мал болох 3 тооны адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хоол хорхойт” гэх газар байх иргэн Т.Ч-ийн алдуул мал болох 3 тооны адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Ч-ийн Архангай аймаг, Хархорин сум хоёрын хооронд отроор байж байгаад 2021 оны 07 дугаар сарын эхээр буцаж нүүж байхдаа Хархорин сумын 1 дүгээр баг постны ойролцоо отроор хэд хоносон юм. Тэгэхэд 5 тооны адуугаа тушиж тавьчихаад наадамд явчихаад маргааш нь ирсэн чинь манай 5 тооны адуу алга болсон байсан. Гэрч Б.Ш ийн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Т.А намайг 1 тооны морь авах уу гээд 98991744 гэх дугаараас залгасан. Тэгээд П-гийн хашаанаас би өөрийн эзэмшлийн 39-40 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаар ачаад аваад явсан. Зээрд халзан зүстэй, тамгыг нь анзаараагүй юм байна. Би Т.А , Пэ нараас 700.000 төгрөгөөр мөнгийг нь бэлнээр төлж авсан. Гэрч Б.Г ийн 2021 оны 09 дүгээр сард хөдөө гэртээ байж байтал ДПэ 1 морь унаад, 1 морь хөтлөөд манай гэрт ирсэн. Надад унагатай гүү өгнө гээд урд нь 600.000 төгрөг авсан байсан юм. Тэрний өрөндөө өгч байна гээд 1 адууг нь өгөөд нөгөөхийг нь 2019 онд манай хүүхдэд бэлгэнд адуу аваарай гэж байсан. Тэрэндээ өгч байгаа шүү гээд өгсөн гэх мэдүүлэг, хохирогч Т.Ч-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч Т.Ч-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хоол хорхойт” гэх газар байх иргэн Т.Ч-ийн алдуул мал болох 3 тооны адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Д.Д-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д н өмгөөлөгч Б.Энхтуяа “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Д нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Д.Д-ийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, шүүгдэгч Д.Д-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 3 /гурав/ сарын хугацаагаар эрхий бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Д-д мэдэгдэж,
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ч нь хохиролд 4100000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 3 /гурав/ сарын хугацаагаар эрхий бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс явахыг хориглосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Д-д мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ч нь хохиролд 4100000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ