Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Иргэдийн төлөөлөгч Д.*******,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 05 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******гийн *******т холбогдох эрүүгийн 2107000000257 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ******* дүүргийн ******* ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт*******гийн ******* /РД:*******/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн ******* тоотод А.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж , түүний цээжин тус газар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөр бид хоёр дэлгүүр орж сүү авчхаад гэр лүүгээ буцаад явж байсан. Гэртээ ирэхэд , , нар манай гэрийн үүдэнд зогсож байсан. Бид гэрт ороод ойр зуурын юм ярьж байтал надад 8.000 төгрөг байна, үүн дээр нэмээд архи авч ууцгаах уу гэхэд зөвшөөрч мөнгө нэмж 2 шил архи авсан. Хийморь гэдэг архи байсан. Нэгийг нь ууж байтал гэрт орилж хашхираад байсан. Чи дандаа яагаад ингэж агсам согтуу тавьдаг юм бэ, эртээд бас ширээн дээр хөлөө тавиад байсан гэж хэлэхэд чи битгий хуц гээд над руу уурласан. Гэтэл авгай нь болох өмөөрч надтай муудалцаж, намайг элдэв бусаар доромжилсон. Тэгэхээр нь чи адилхан тийм биз дээ гээд хоёулаа маргалдсан. Тэгээд ыг өмөөрч гурвуулаа нийлээд над руу дайрсан. Манай нөхөр хөл, гар муутай таягтай байсан учраас өмөөрч чадаагүй. Удалгүй би тэр гурвыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Нэг шил архи дуусаж, нөгөө архи нь талдаа орчихсон байхад архиа аваад гарсан. Тэгээд хоол хийх гээд төмс ногоо арилгаад сууж байхад буцаад орж ирээд архи хаана байна гичий минь гэхэд нь д өгөөд явуулсан гэхэд чи битгий хуцаад бай архиа авъя гээд над руу дайрч миний зүүн талын чих рүү алгадсан. Гичий, янхан, банзал, энгэршандын янхан гээд байсан. Би нөхөртэйгөө суугаад удаагүй байгаа. Дэргэд нь элдэв бусаар доромжлоод байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гээд түлхсэн. Тухайн үедээ хутга барьчихсан байснаа анзаараагүй. Сандарсандаа түлхэхэд тийм зүйл болсон байсан. Би санаатайгаар хутгалъя гэж би бодоогүй, гэм буруутайгаа мэдэж байгаа” гэв.

Хохирогч А. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр өдөр би Нарлагт айлд байж байгаад энэ хэд дээр очсон. Тэгсэн чинь , ******* хоёр гэртээ байгаагүй. Гэтэл , нар тэдний гэрийн үүдэнд байхад нь таарсан. Тэгээд яг тэр хоёртой  уулзаад зогсож байхад , ******* хоёр хүрээд ирсэн. Нэг их согтолттой байгаагүй. Гэрт нь ороод ын эхнэртэй ******* архинд яваад 2 шил архи авчирч хэдүүлээ хувааж уусан. , ******* нар хэрэлдээд гарч явсан бөгөөд бид гурав үлдсэн. Хэрүүл болох үндэс нь хүмүүстэй хэрэлдээд нөхөртэйгөө архи булаацалдаад уугаад байсан. Тэгээд би эмэгтэй хүн байж нөхөртэйгөө архи булаацалдаж уугаад ямар сонин юм бэ гэж загнахад банди мань ална шүү гээд согтуу хашхираад байсан. Юу солиороод байгаа юм алахгүй юу гэсэн чинь цаашаа гүйгээд хөргөгчийн тэнд шүүгээнээс хутга авчирч ирээд орон дээр сууж байхад намайг ирээд шууд хутгалсан. Арай хутгалчихгүй байлгүй гэж бодсон. Тэгээд цус гараад, амьсгаадаад байсан. Түргэн дуудахгүй бол болохоо болилоо гээд түргэн дуудсан. Эмнэлэгт ирэхэд энэ хүн болохгүй юм байна гээд шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явна гээд явсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч А.ын  мэдүүлэг /хх-15-16/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-21/, гэрч В.ын мэдүүлэг /хх-23-24/, шинжээчийн 582 дугаартай дүгнэлт /хх-42-43/, яллагдагч Х.*******ийн мэдүүлэг /хх-70-71/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар хураагдсан хутга,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шинжээчийн дүгнэлт /хх-42-43/, ял шалгах хуудас /хх-72/, хохирогчоос гаргасан хүсэлт /хх-110/, шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэй буюу зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох хутга ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч А. нь хохирол төлбөртэй холбоотой төлбөрийг нэхэмжилдэггүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө 500.000 төгрөгийг төлсөн, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 сантиметрийн урттай, ажлын хэсэг нь 13 сантиметр, үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох саналтай байна.” гэх,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй бөгөөд цугтаа архи, согтууруулах ундаа хэрэглэх үедээ хоорондоо маргалдаж, энэ үйлдлийн улмаас учруулсан. Мөн шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч эмнэлгийн байгууллагад эмчлүүлж гарч ирсэн. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардал гаргаагүй. Эмчилгээтэй холбоотой баримт хэдийгээр хохирогчийн зүгээс гаргаагүй боловч шүүгдэгч өөрийн санаачилгаараа 500.000 төгрөгийн  хохирлыг төлсөн. Иймд хохирол төлбөргүй, хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаад шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэлгүйгээр ял шийтгэлийг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,

  Иргэдийн төлөөлөгч ...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн ******* тоотод хохирогч А.тай архи нэхэж, агсам тавилаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий шингэний хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.10.28, 2021.10.29/ бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. шүүгдэгчээр Х.*******ийн өгсөн: “...Би нөхөртэйгөө суугаад удаагүй байгаа. Дэргэд нь элдэв бусаар доромжлоод байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гээд түлхсэн. Тухайн үедээ хутга барьчихсан байснаа анзаараагүй. Сандарсандаа түлхэхэд тийм зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг,

2. хохирогчоор А.ын өгсөн: ...Тэгээд би эмэгтэй хүн байж нөхөртэйгөө архи булаацалдаж уугаад ямар сонин юм бэ гэж загнахад банди мань ална шүү гээд согтуу хашхираад байсан. Юу солиороод байгаа юм алахгүй юу гэсэн чинь цаашаа гүйгээд хөргөгчийн тэнд шүүгээнээс хутга авчирч ирээд орон дээр сууж байхад намайг ирээд шууд хутгалсан. Арай хутгалчихгүй байлгүй гэж бодсон....” гэх мэдүүлэг,

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд хочтой гэх найз маань манай гэрт ирсэн. Манай нөхөр машин засаад бид гурав гадаа байж байтал ******* ус авч явна гээд манайхаар ирсэн. Тэгээд удалгүй манай нөхөр , , ******* тэр гурав хамт *******ийн гэр лүү явсан. Би араас нь удалгүй очсон. Тэгсэн монхоон надад байгаа нь энэ гээд 7000 төгрөг гаргаж ирсэн. Тэр мөнгийг нь би аваад *******ийн хамт Сономын дэлгүүр лүү явсан. Дэлгүүрээс 13.000 төгрөгөөр “Морьтон гэх нэртэй 0.5 граммын 2 шил архи аваад *******ийн гэрт очиж , , *******, *******ийн нөхөр бид тавуулаа 1 шил архи уугаад байж байтал ******* манай нөхөртэй маргалдаад намайг элдэв янзаар хараагаад танай эхнэр чинь банзал, гичий гээд байсан. Тэгснээ гэнэт шүүгээнээс хутга аваад над руу дайрахаар нь *******ийг чи ингэж болохгүй гээд дундуур орсон. Би ч ухас гээд гадаа гарсан. Тэгээд болохоо байлаа гэхээр нь эргээд ортол ы амнаас цус гарчихсан цээжээ гараараа дарчихсан сууж байсан. ******* буруу хараад зогсож байсан. Манай нөхөр хэлэхдээ ******* Монхоог хутгалчихлаа гэсэн. Тэгээд би ы гарыг нь татаад үзтэл цээжиндээ хутгалуулчихсан байсан. Би сандраад өөрийнхөө дугаарын утсаар 103 руу залгаад хүн хутгалуулчихлаа гэж дуудлага өгчхөөд нөхрийгөө дагуулаад гэртээ хариад байж байтал удалгүй цагдаа ирээд нөхөр бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

            4. Мөрдөн байцаалтад гэрчээр В.ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 10 билүү 11 цагийн үед манай найз ******* дүүргийн ******* Энгэршанд 5-12 тоот манай гэрт ирсэн. Тухайн үед манай гэрт манай эхнэр Б. бид хоёр байж байсан. Тэгсэн манай эхнэр бид хоёрт “найзад 7000 төгрөг байна мөнгөө нийлүүлж байгаад ганц шил юм авч ууя гэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд өөрсдөөсөө хэдэн төгрөг гаргаад дэлгүүр орж 0.5 литрийн Морьтны хишиг гэдэг нэртэй архи 2 шилийг аваад архи хувааж уух санаатай найз ын гэр болох ******* дүүргийн ******* тоотод очсон юм...манай эхнэр Б., ын эхнэр *******тэй хоорондоо маргалдаж хэрэлдээд эхлэхээр нь манай эхнэр , ******* хоёрт та хоёр одоо болиоч ээ, юундаа хэрэлдээд байдаг юм бэ гэж хэлээд байж байтал манай эхнэр уурандаа гэрээс гараад явчихсан. Тэгсэн ******* гэнэт уурандаа руу дайраад гартаа нэг юм барих шиг болоод түүний цээж рүү нь цохисон. Тухайн үед би *******ийг арай ч хүн рүү хутга бариад цээж рүү нь зоочих нь гэж төсөөлөөгүй болохоор маш их балмагдаад шууд ыг түшиж авсан. Тэгсэн ын цээжний зүүн дээд хэсгээс нь их хэмжээний цус урсаад гараад ирсэн. Ингээд би ын цусыг нь тогтоох гээд байж байтал надад хөгшөөн амь авраарай гэж хэлсэн. Тэгтэл удаагүй араас манай эхнэр буцаж гэрт орж ирэнгүүтээ намайг дагуулаад алив гэртээ харъя” гээд аваад яваад өгсөн юм...******* эхлээд тай хэрүүл хийж байснаа дараа нь манай эхнэрийг гэрээс гарсны дараа тай бас хэрэлдээд байх шиг байсан. Тэгснээ л гэнэт ын цээж рүү нь хутга бариад дайрсан юм...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23 дугаар тал/

            5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/582 дугаар: “А.ын биед зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий шингэний хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.10.28, 2021.10.29/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

            /хх-ийн 43 дугаар тал/

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Х.ийн 3146 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутга дээрээс гарын мөр илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 48-51 дүгээр тал/

7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.ын 5069 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хутганаас цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Хутганаас илэрсэн хүний цус нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 56-58 дугаар тал/

 

8. Хохирогч А.ын өвчний түүх,

/хх-ийн 32-41 дүгээр тал/

9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 3-4 дүгээр тал/

10. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 5-7 дугаар тал/

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 8-9 дүгээр тал/

12. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 12 дугаар тал/

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 72 дугаар тал/

14. Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 86-92 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Х.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.ын цээжин тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий шингэний хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.10.28, 2021.10.29/ бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.******* нь хохирогч А.ын цээжин тус газар нь хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/582 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Х.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

  Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

  Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...архи ууж согтууран хутга барин хохирол учруулсан байна. Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон цаашид нэхэмжлэх зүйлгүй...гэсэн боловч шүүгдэгч нь 500.000 төгрөг өгсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Х.*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 4 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт болон эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 25 см, ажлын хэсэг нь 13 см, үзүүр хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Х.******* нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.*******ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.*******т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 25 см, ажлын хэсэг нь 13 см, үзүүр хэсгээр цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өөрчилсүгэй.     

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД

       

                         ШҮҮГЧ                                Э.ЭНХЖАРГАЛ