| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01063/И |
| Дугаар | 102/ШШ2017/01489 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01489
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10А байранд байрлах, “Богд өргөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байр, 03 тоотод оршин суух, Чойжин мээрэн овогтой Багваагийн Уртнасан /РД:ЦЖ60111401/-д холбогдох 724,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дүгэрсүрэн, Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Богд өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол улсын иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалтын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12-р зүйл 12.4.4-р заалтыг ундэслэн нэхэмжлэл гаргах тухай: Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянго дүүргийн 2-р хороо 54-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг манай СӨХ хариуцаж үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Б. Уртнасан нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ, үйлчилгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2014 оны 9,10,11,12-р сарууд, 2015 оны 1-12-р сарууд, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1,2 -р саруудын төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийсэн. Иргэний хуулийн 147.1, 148.2,3-т заасан үүргээ биелүүлээгүй, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож завшиж байгаа тул Б.Уртнасангийн төлөх ёстой 724,923.34 төгрөгийг “Богд өргөө” СӨХ-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Богд өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Уртнасанд холбогдох 724,923.34 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 724,923.34 төгрөгийг нэхэмжлэгч 227,638.34 төгрөгөөр багасгаж, хариуцагч 497,285 төгрөгийг 2018 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 50,000 төгрөг, 2018 оны 03 сарын 20-ны өдөр 47,285 төгрөгийг тус тус төлж баргдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Богд өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Уртнасангаас 724,923.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Богд өргөө” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага болох 724,923.34 төгрөгөө 227,638.34 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 497,285 төгрөгийг хариуцагч Б.Уртнасан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 50,000 төгрөг, 2018 оны 03 сарын 20-ны өдөр 47,285 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч “Богд өргөө” сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: