Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 07 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2107000000265 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүүргийн ******* д ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* бүртгэлтэй боловч, ***** дүүргийн тоотод түр оршин суух хаягтай,

 урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүрэн биелүүлж дууссан,

******* овогт *******н ******* /РД:/.

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** дүүргийн тоот дахь хашаанд өөрийн хөрш Б.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, унах явцад нь толгойн тус газарт нь өшиглөж духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 05 цаг өнгөрч байхад нүүрс асуух гэж ах дээр орсон. Гадаа хүйтэн байсан болохоор даарч байгаа байх гээд ганц юм авчраад хувааж уусан. Тэгээд ууж дуусчхаад дахин дэлгүүр орж нэг юм авсан. Тэрийгээ гэрт нь уучхаад гарч байхдаа би хашаанд шээж байтал ах уур нь хүрээд хоёр удаа намайг түлхсэн. Тэгэхэд нь би өөдөөс нь өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ би гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би хашаандаа нүүрс тэвшлээд зардаг байсан юм. Манай таньдаг залуу манай хашаанд Ховогоор нь нүүрс буулгачихсан байсан. Тэгээд тэр өдөр ******* орж ирсэн. Та ганц юм уух уу гэхээр нь байвал уучихъя гээд нэг шил архи авчирч ирсэн. Авгай гэрт байсан болохоор гадаа хуваагаад уусан. Ахаа ахиад уух уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэтэл дүүд нь байна гэж хэлээд нэг шил архи авчирч хоёулаа манайд хувааж уусан. ******* түрүүлж гарч яваад гараашны үүдэнд шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь чи яахлаараа айлын хашаанд шээдэг юм гээд барилцаж аваад ноцолдоод халтираад би унасан. Намайг унангуут хальт толгой руу өшиглөж, халцраад цус гарсан. Тиймэрхүү л зүйл болсон өөр нээх сүртэй зүйл болоогүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Б.ийн мэдүүлэг /хх 4-6/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх 10/, насанд хүрээгүй гэрч Г.ын мэдүүлэг /хх 12/, шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/603 дугаартай дүгнэлт /хх18-19/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

         Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Гэхдээ шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байсан, хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн зүгээс хохирол гомдол саналгүй зэрэг байдлуудыг харгалзах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэх, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Налайх дүүргийн тоотод хохирогч Б.тэй хашаанд шээлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, унах явцад нь толгойн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******гийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн тоотод гэртээ байж байгаад хажуу айлын хөрш болох ийнд 17 цагийн үед ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад бид хоёр цахилгаан дээрээс болоод бага зэрэг маргалдсан. Тэгээд хэсэг байж байгаад би бие засах гээд гарсан. Тэгээд намайг зогсож байх үед ах гарч ирээд наанаа шээхгүй гэсэн. Тэгээд миний ар хэсгээс түлхээд бид хоёр барилцаж аваад зогсож байх үед халтираад уначихсан. Тэгэхээр нь би толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэр лүүгээ гүйгээд орчихсон...Б. ахын хашаан дотор шээчихсэн. Тэрнээс болоод маргалдаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн тоот болох гэртээ байж байх үед хөрш Н.******* гаднаас 1 шил архи 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй барьчихсан хамт ууя гээд ороод ирсэн. Тэгээд бид хоёр хамт ууж дуусгаад дахиад нэг шил архи авах гээд гэрээс гараад явж байтал Н.******* нь манай хашаа руу шээчихсэн. Тэгэхээр нь би уурлаад тэгээд бид хоёр заамдалцаад аваад би халтираад уначихсан. Тэгэх үед ******* нь миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд эхнэр Д. гэрээс гарч ирээд намайг гэр лүү дагуулаад орсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 4 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...17 цагийн үед хөрш Н.******* манай нөхөр нар гаднаас 1 шил архи барьчихсан орж ирээд хамт гэрт хувааж ууж байгаад хөрш болох Н.******* нь харилаа гээд гэрээс гарсан. Тэгээд нөхөр гэрээс гараад чи яагаад гараашны үүдэнд шээгээд байгаа юм гээд орилсон. Тэгэх үед би араас нь харахад Н.******* нь шээчихсэн зогсож байсан. Тэгэх үед ******* чи яах гээд байгаа юм гээд орилсон. Тэгээд , ******* нар нь заамдалцаад авсан. Тэгэх үед манай бага 3 сартай хүүхэд дотор уйлаад байсан. Тэгэх үед би гэр лүү ороод хүүхдээ аваад буцаад гарах үед манай нөхөр ийг газар унагаачихсан толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би гүйж очоод хүн аллаа шдээ чи яаж байгаа юм гэхэд хөрш Н.******* нь гараад зугтчихсан. Тэгээд нөхөр ийг гэр лүү оруулж ирэх үед дух нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

     4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Г.ын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед найзын гэрээс гараад гэртээ ирэх үед аав Б. толгой нь хагарчихсан цус нь гоожчихсон байж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад хажуу талын айлын хүн өшиглөчихсөн гэхээр нь би цагдаа руу залгаад дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/603 дугаар: “Б.ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

6. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар тал/

8. Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.ийн толгойн тус газарт өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид өшиглүүлсний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/603 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч ...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ