Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0223

 

“Н” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Т.М, гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч З.Б, Ц.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТоДоРХоЙЛоХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас шүухэд гаргасан нэхэмжлэлдээ: Н” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн “ХХХ”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ц нас барсан учир түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Ц нь нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 541 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлах 24900 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болж уг газраа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 329 дүгээр захирамжаар “XXX” ХХК-д шилжүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд “XXX” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийн улмаас “Н” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК болон гуравдагч этгээд “Х” ХХК /"XXX" ХХК/-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" 329 дүгээр захирамжийн “XXX” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, 2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг баримтлан нэхэмжпэгч “Н” ХХК-ийн “2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ц нас барсан учир түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, гуравдагч этгээд “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 541 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн иргэн Д.Цийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авах хууль ёсны эрхтэйг нотолсон баримтыг үндэслэн хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: "XXX" ХХК нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд "Н" ХХК-нд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн гэх газрыг "хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Уг нэхэмжлэл нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 329 тоот шийдвэрээр олгосон эзэмших эрхэд үндэслэгдсэн байдаг.

Чөлөөлүүлэх шаардлагад хамаарах "XXX" ХХК-ийн эзэмшлийн гэх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн

 

Засаг даргын 2010 оны 05-р сарын 16-ны өдрийн 329 тоот шийдвэрээр олгогдсон 25611мкв бүхий газар нь анх 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 615 тоот Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу Барилгын цэргийн 047 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 6 ширхэг агуулахын барилгыг нээлттэй дуудлага худалдааны үр дүнг үндэслэн иргэн Д.Ц-д олгогдсон байдаг бөгөөд иргэн Д.Ц нь хожим нь уг барилгын доорх газрыг 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу олгогдсон 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 048430 дугаарт "Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-ний дагуу эзэмшиг байсан. Тухайн үед "Н" ХХК нь иргэн Д.Цийн нэр дээрх газарт иргэн Д.Ц той харилцан тохиролцсоны дагуу тухайн газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж ирсэн. Ийнхүү өнөөдрийг хүртэл ашиглах болсон үндэслэл нь иргэн Д.Ц той анхлан дуудлага худалдаанд оролцоход 50%-иар буюу адил тэнцүү хөрөнгө оруулалт хийх, дуудлага худалдаанд Д.Ц оролцох, хожим нь эзэмших эрхийн оногдох хэсгийг шилжүүлэн авахаар тохиролцсон явдал юм.

Гэтэл иргэн Д.Цийн нэр дээр олгогдсон газар, түүний дээрх эд хөрөнгө нь бидэнд огт мэдэгдэлгүйгээр "XXX" ХХК-ийн эзэмшилд ирсэн байдаг. "XXX" ХХК-ийг газар эзэмших эрхийг хэрхэн, ямар үндэслэлээр, ямар шийдвэрийн дагуу олж авсан болон ийнхүү шилжүүлэн авахдаа Газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин олж авсан газрын эзэмшлийн асуудлыг нотлох зорилгоор удаа дараа холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд тавьсан боловч шүүх харамсалтай нь хүлээж аваагүй байдаг.

"Н" ХХК өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн газрын албанд 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хандан маргаан бүхий газрыг эзэмших эрх "XXX" ХХК-ийн нэр дээрх шилжүүлэх үндэслэл болсон бичиг баримттай танилцах боломж олдон танилцсан юм. Тийнхүү танилцах явцад "XXX" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг иргэн Д.Цоос шилжүүлэн авахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг ноцтой зөрчсөн болохыг олж мэдсэн. Энэ асуудлыг тодорхой нотлох баримттайгаар тогтоогдож, нас барсан хүний өмнөөс хуурамч хүсэлт гарган газрыг шилжүүлж авсан болохыг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрдөг.

"XXX" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт

 

байрлах маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж өгөх тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргахдаа Иргэн Д.Цтой хийсэн гэх 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" хавсаргаж өгсөн байдаг. "XXX" ХХК нь хэрэв иргэн Д.Цтой 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ" хийсэн нь хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзвэл уг гэрээг үндэслэн газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Д.Цтой “Газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулснаас хойш 2.5 жилийн дараа шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргасан байна.

Энэхүү хүсэлтээр иргэн Д.Ц нь өөрийн хүсэл зоригийн дагуу газраа "XXX" ХХК-ийн нэр дээр шилжүүлж буй мэт боловч харамсалтай нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшигч иргэн Д.Ц нь 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь иргэний "нас баралтын бүртгэлийн лавлагаа"-аар нотлогддог. Өөрөөр хэлбэл 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг даргад хүсэлт гаргах үед иргэн Д.Ц нь нас барсан буюу түүний нэрийн өмнөөс хэн нэгэн Нийслэлийн газрын албанд хүсэлт гарган хууль бусаар газрыг "XXX" ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт газрын эзэмшлийг шилжүүлэхэд эрх бүхий байгууллагад "талууд" буюу шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа аль аль тал хүсэлт гаргах хуулийн шаардлага байдаг. Нийслэлийн засаг дарга хүсэлт гаргаж байгаа хоёр талын нэг нь нас барсан буюу бусдын өмнөөс хуурамч хүсэлт гаргасан байгааг нягтлах үүрэгтэй байсан.

Ийнхүү хууль бусаар өөрт олж авсан газар эзэмших эрхийг үндэслэн "Н" ХХК-ийг газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь өөрөө хууль бус байх бөгөөд "Н" ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

"XXX" ХХК нь хууль бусаар авах санаархлыг Нийслэлийн засаг дарга 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 329 тоот шийдвэрээр олгосон. Энэ байдал хэлэлцүүлгийн явцад маш тодорхой нотлогдсон. Гэтэл шүүх захирамжийг хүчингүй болгох бус түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. "Н" ХХК, "XXX" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм

Хэрэв Нийслэлийн засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, "XXX" ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн бичиг баримтыг нягталсан бол уг газрын эзэмшлийн үр дагаврыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дах хэсэгт заасны дагуу иргэн Д.Цийн газар эзэмших эрх дуусгавар болгох хууль зүйн үндэслэл нотлогдож байхад энэ үүргийг даалгах шаардлагыг шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн дахин хянаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

“Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн “XXX" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Цийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс газрын хэмжээ, байршил, хил зааг болон газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчээс ““Х” /XXX/ ХХК нь маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмших эрх олж авчихаад бид нарыг газар чөлөөл гэж шаардах эрхгүй” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, маргажээ.

Гэвч хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны 541 дүгээр захирамжаар Д.Ц асан эзэмшиж байгаад 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 329 дүгээр захирамжаар “Хан хур холдинг” ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжпэгчээс “талийгаач Д.Цийг дуудлага худалдаанд оролцоход манай компани адил тэнцүү хувиар хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хожим нь газар эзэмших эрхийн оногдох хэсгийг шилжүүлэн авахаар тохиролцсон” хэмээн маргаж байгаа боловч энэхүү нөхцөл байдал буюу хамтран эзэмшихээр тохиролцсон гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дуудлага худалдаанд Д.Ц агсан ганцаараа оролцсон, маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ нь зөвхөн Д.Цийн нэрээр байна.

Нэхэмжлэгчээс “Нас барсан хүний өмнөөс хуурамч хүсэлт гаргасан байхад захиргааны байгууллага шалгаж тогтоолгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус” гэх гомдлын тухайд:

Д.Ц нь 2008 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Газрын албанд 2009 оны 11 дүгээр сарын 25-нд түүний нэрээр газар шилжүүлэх хүсэлт[1] гаргаж байжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгаа боловч захиргааны байгууллага маргаан бүхий 329 дүгээр захирамжийг гаргахдаа зөвхөн энэхүү хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргаагүй байна.

Д.Ц асан нь өөрийн эзэмшлийн газрыг 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр "Х” ХХК-д шилжүүлэхээр болж, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг[2] байгуулсан байх ба захиргааны байгууллага энэхүү үйл баримтыг үндэслэн маргаан бүхий 329 дүгээр захирамжийг гаргасан байх тул энэхүү захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй ба Д.Ц асан нь амьд сэрүүн үедээ өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, газар эзэмших эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн байна.

Энэхүү шилжүүлсэн газарт нэхэмжпэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрладаггүй, харин гуравдагч этгээдийн өмчлөлийн агуулахын барилгад өөрийн эд зүйл хадгалж, ашигладаг байдал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хууль бус актын улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүх нэхэмжпэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдэд газар шилжүүлэхдээ шинээр газар олгох хуулийн заалтыг хэрэглэж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг хэрэглээгүй” гэх гомдлын тухайд маргаан бүхий 329 дүгээр захирамжийн улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь дээр дурдснаар тогтоогдсон тул маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан хууль хэрэглээний зөрчил нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 -т заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар 03 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийдвэрийн Тоггоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгггэн “1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн “ХХХ"ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ц нас барсан учир түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн Тогтоох хэсгийн “4” дэх заалтыг “2”, “5” дахь заалтыг “3” гэж тус тус өөрчилж, нэхэмжпэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.