Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2207000000010  дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, *******тай, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ****** дүүргийн * дугаар хороо ы тоотод түр оршин суух хаягтай,

 урьд Багахангай,ийн шүүхийн -ны өдөр 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

*******овогт *******ын ******* /РД:/.

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээийн ийн тоотод -ны өдөр 15 цагийн орчимд Л.тай чамаар архи авхуулна гэж хэлэхэд уурлаж, маргалдах явцдаа зүүн гарын долоовор хурууг хазаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би -ны өдөр 14 цагийн орчим тай цуг ийн 7а тоотод байх Батбаярын гэрт очсон. Нэг шил Чингис гэх архи авчирч гурвуулаа хувааж уусан. Тэгээд гэх ахыг дуудаад цуг ууцгаасан. Намайг унтаж байхад архи дуусчихлаа архи авчих гэхээр нь би босоод дэлгүүр лүү хамт алхаад нэг шил архи, ундаа, тамхи авчирч цуг уугаад би дахин согтоод унтсан. Тэгээд удалгүй ах миний унтаж байсан орны өмнө суугаад босоод ир авчирсан юм чинь дуусчихлаа дэлгүүр явъя гэхээр нь надад одоо мөнгө төгрөг алга, би өглөөнөөс хойш 2, 3 шил архи, идэх уух юмыг чинь авлаа одоо боллоо гэхэд босоод ир гээд намайг түлхсэн. Намайг түлхэхэд эрхий хуруу нь ам руу орж ирээд нэг зуугаад авах хооронд хуруугаа шувт татаад авчихсан. Тэгээд маргаан болж миний нүд рүү цохисон. Зөрүүлээд би архины шилээр толгой руу нь цохиход ах хажуу тийш унаж дрож дээр нүүрнийхээ дух хэсгийг зулгалчхаад гараад гүйгээд явсан. Тэгээд араас нь гарахад гүйгээд алга болсон байсан. Уг нь зугтаж гүйгээгүй бол би эмнэлгийн тусламж үзүүлье гэж бодож байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Л.ын мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Батбаярын  мэдүүлэг /хх-17/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-27-28/, шинжээчийн 23 дугаартай дүгнэлт /хх-25-26/, яллагдагчаар өгсөн Ц.*******ын мэдүүлэг /хх-41/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд эмчилгээнд хохирогч нь 417.420 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 420.000 төгрөгийг  төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Ц.******* нь хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн Хараа нэртэй архины шилийг устгуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу -ны өдөр 15 цагийн орчимд ****** дүүргийн *** дугаар хороо ийн тоотод хохирогч Л.тай чамаар архи авхуулна гэх шалтгааны улмаас маргалдаж зүүн гарын долоовор хурууг хазаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ын өгсөн: “...-ны өдөр би өөрийн найз ын хамт найз Батбаярынд очиж архи ууцгаасан юм. Архи ууж байхад Батбаяр утсаар яриад хүн дуудаад байх шиг байсан. Удалгүй нэг гэдэг ах орж ирээд танилцаж цуг архи уусан. Тэгээд би хэсэг хугацаанд унтчихсан юм. Унтаж байхад архи дуусчихлаа аваад өг гэхээр нь босож бүгд гадагшаа гарч дэлгүүр рүү ороод нэг шил Хараа архи, ундаа авч буцаж Батбаярын гэрт ирсэн. Би жаахан сууж байгаад дахиад унтаж байхад гэдэг ах намайг сэрээж архи авч өг гэхээр нь босож баруун орон дээр зэрэгцээд сууж байхдаа одоо надад мөнгө байхгүй болсон. Би дандаа авч өгөөд байхдаа яадгийн гээд тай маргалдаж байгаад би гарыг нь хазсан. Тэгтэл намайг зүүн нүдний хавьд цохиод гараа татаж аваад зугтахаар нь би ууж байсан Хараа архины шилийг аваад толгой руу цохиж ын толгойноос цус гарч гэрээс гараад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: “...-ны өдөр үдийн орчимд намайг гэртээ байхад надтай цуг ажилладаг найз Батбаяр гэдэг залуу утсаар залгаж ярьж байснаа гэртээ архи ууж байна. Хүрч ирээд ганц юм уух юм уу гэхээр нь би заза гээд такси бариад т байх гэрт нь очсон...Тэгээд ууж байсан архи дуусаад дэлгүүр рүү бүгдээрээ алхаж ******* нь нэг шил архи аваад эргэж Батбаярын гэрт ирсэн. Тэгээд архи ууж байхад ******* гэдэг залуу нь гэнэтхэн миний зүүн гарын долоовор хурууг хазаад тавихгүй болохоор нь би тавиулах гээд нүүрэнд нь нэг удаа цохитол гар тавихаар нь зугтах гээд гэрийн дотор үүдэнд ирэхэд ******* араас хөөж миний дагз руу архины шилээр цохиж би шургаж унан мөлхөөд тэр чигтээ зугтан хашаанаас нь гарч цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгтэл миний толгой хагарч цус гарч байсан...Архи ууж байхдаа би дахиад нэг юм авчих гэхэд уурлаад миний хурууг шууд хазсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ын өгсөн: “...-ны өглөө ******* бид хоёр нэг шил архи аваад 10 цагийн үед худалдааны төв дээр Батбаяртай уулзаж тэндээсээ Батбаярын гэрт нь ирээд бид 3 Голд чингис архиа ууцгаасан...Тэгээд архиа ууж байгаад би нэлээд согтох үед *******ыг архи авчих гээд байх шиг байсан. Түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа цагдаа орж ирснийг санаж байна. Тэгээд цагдаа нар бид нарыг аваад эрүүлжүүлэх рүү хүргэсэн...Нэг юм авч өг гээд ын хэлж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

      4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Батбаярын өгсөн: ...2021 оны 112 дугаар сарын 16-ны өдөр би цуг ажилладаг найз ыг манай гэрт хүрээд ирэх юм уу бид архи ууж байна гэхэд Золоо гэрээсээ хүрээд ирсэн...би гарч нүүрс оруулж ирэхэд *******, хоёр маргалдаж байгаад ******* шилтэй архи аваад ын толгой руу савж цохиод зууралдаад авахаар нь би очиж салгаад *******ыг дараад үлдэж толгойноос нь цус гарч гэрээс гараад зугтсан...15 цагийн үед маргаж муудалцаад нэгнийхээ толгойг хагалсан...гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/23 дугаар: “Л.ын биед толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/25 дугаар: Ц.*******ын биед зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.ын 418 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх архины шилэнд цус, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. гэх дүгнэлт,

            /хх-ийн 90-92 дугаар тал/

8. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 27-28 дугаар тал/

9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 04-06, 42 дугаар тал/

10. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 09 дүгээр тал/

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

12. Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 61-78 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч ********ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Л.ын зүүн гарын долоовор хурууг хазаж, толгойн тус газарт нь архины шилээр цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зүүн гарын долоовор хуруугаа хазуулж, архины шилээр цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/23 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч ...420.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн Хараа нэртэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ