| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06052/И |
| Дугаар | 102/ШШ2017/00887 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00887
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 23 дугаар байр 57 тоотод оршин суух Боржигон овогт Цэцэгмаагийн Энхтүвшин /РД:УХ90061893/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 34 дүгээр байрны 22 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 24 байрны 112 тоотод түр оршин суух Галавт тайж овогт Амарбаясгалангийн Пүрэв /РД:ДЖ93120214/, Хариуцагч: Говь алтай аймгийн Есөнбулаг сум, 1 дүгээр баг, Баянхайрхан 5 байрны 30 тоотод оршин суух Галавт тайж овогт Борхүүгийн Амарбаясгалан /РД:ДЖ65053114/ нар холбогдох 717,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэцэгмаа овогтой Энхтүвшин нь Пүрэвийн дэлгүүрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 100 хувь итгэж барьцаагүйгээр 1,700,000 төгрөг, 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн телөлтийг зээлдэгчид хөнгөн байлгахын тулд өдөр болгон 39,000 төгрөг төлөхөөр тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түүний аав Амарбаясгалан нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. А.Пүрэв нь гэрээ байгуулагдсанаас хойш эхний 1 хоног л хугацаандаа төлбөрөө төлж үлдсэн хоногуудад дандаа зээлдүүлэгч миний биө байнга зээлийн төлбөрийг очиж авахад замын 2000-3000 төгрөгийн зардал гаргадаг байсан. Ингээд мөнгөө авах гэхээр А.Пүрэв нь байнга мөнгө байхгүй, өнөөдөр юу ч ороогүй, чамд өгөх мөнгө алга гэх байдлаар сарын хугацаанд цувуулан төлбөрөө төлсөөр одоо үлдсэн мөнгө гэрээний үндсэн төлбөр 17 хоногийн 663,000 төгрөг, торгууль өдрийн 2000 буюу 27 өдөрийн алданги 54,000 төгрөг нийт 717,000 төгрөг төлж барагдуулах ёстой. Мөнгөө төл гэж удаа дараа шаардсан боловч А.Пүрэв нь ямар ч хариу байхгүй, харилцаа холбоогүй байгаа одоог хүртэл мөнгөө өгөхгүй зугтаасаар байна. Тиймээс Пүрэвийн аав Амарбаясгалангаас тус гэрээний 2.2.5-д заасны дагуу үүргээ гүйцэтгэх санхүүгийн чадамжгүй болсон тул түүний хамтран зээлдэгчээс гэрээний үндсэн төлбөр, хүүтэйгээ 663,000 төгрөг, 54,000 төгрөг нийт 717,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч А.Пүрэв, Б.Амарбаясгалан нарт холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуул нь нэхэмжлэлийн шаардлага 717,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч Ц.Энхтүвшин намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарантуул шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч А.Пүрэв, Б.Амарбаясгалан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ш.Нарантуул би нэхэмжлэлийн шаардлага болох 717,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин нь А.Пүрэв, Б.Амарбаясгалан нарт холбогдуулан 717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Энхтүвшингийн 717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Пүрэв, Б.Амарбаясгалан нар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Амарбаясгалан, А.Пүрэв нар 717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхтүвишингийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 21,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Пүрэв, Б.Амарбаясгалан нараас 21,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| ||||
| |