Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 56 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ********** холбогдох эрүүгийн 2207000000016 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймагт төрсөн, эмэгтэй, 37 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ****** дүүргийн **** дүгээр хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ***** /РД:*******/.

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** дүүргийн *** дугаар хороо ******* тоотод 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамтран амьдрагч нөхөр О.тай хардалтын улмаас маргалдаж эхнэр Д.*******ийг үсдэх, чирэх, өшиглөх зэргээр зодож хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас О.ын цээжний зүүн талд 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баяр тэмдэглэх гээд гийн хоёр найз нь эхнэрүүдтэйгээ манайд ирсэн. Ирээд манайд хоол унд хийж идчихээд бөөндөө баяр тэмдэглэх гээд манайхаас гараад урд талд байх айлд орж нэг шил архи уусан. Тэднийхээс гарч ийн хороонд байдаг айлд очоод уугаад тэндээс гарч руу нэг найзынд нь цуг очиж уусан. Тэнд хоёр шил архи уугаад тэднийхээс гарч ээжээр хүргүүлэх гээд ээжийнх рүү орсон. Ээжийнд орсон чинь ээж гэртээ байхгүй байсан. Би такси дуудах гэж утсаар нь ярих гээд утсыг нь автал намайг үсдээд орны урд талд хэд хэдэн удаа өшиглөж, нүүрээр минь хоёр удаа газар мөргүүлсэн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ болиоч ээ гэтэл миний үгийг авч хэлэлцэхгүй байсан. Намайг үснээс чирч гаргаад зодож эхэлсэн. Тэгээд би гийн хөлөөс нь татаад эгчийгээ авраач гэж хэлээд хүн гараад ирэх байх гээд ийш тийшээ харсан. болиоч ээ гэж хэлтэл ямар ч мэдрэл байхгүй, аймар цохиж, цээж рүү хүртэл өшиглөж, хэд хэд нүүр лүү алгадаж авсан. Тэгээд би гийн хөлөөс нь зуураад байж байтал гийн цээж рүү цохисон. Тэр хооронд би босоод эргээд гэр лүү гүйж орсон. Миний араас гүйж орж ирээд би чамайг алнаа муу пизда,  чи хэнтэйгээ ярьдаг юм гэхэд нь би эргэж хартал хутганы ком байсан. Тэндээс нэг хутгыг аваад надад битгий ойртоорой гээд зогсож байтал л хүрээд ирсэн. Нараа чи намайг хатгачихлаа шүү дээ гэхэд нь би хутгаа хаясан” гэв.

Хохирогч О. нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэр *******тэй маргалдсаны улмаас ийм зүйл болсон. Эхнэрээ зодож нүдэж ийм байдалд хүргэсэндээ би өөртөө маш их харамсаж байна. Байнга дарамталж зодож, ийм хэрэгт оруулсандаа маш их харамсаж байна. 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдөр д байдаг найзындаа очиж нэг шил архи уусан. Уугаад цаг ч нэлээд орой болсон тул ээжийнд очиж гэр лүүгээ хүргүүлэхээр явсан. Гэрт нь ороход ээж байхгүй байсан. Утсаар чинь нэг яръя гээд байхаар нь уусан байсан тул хардалтын улмаас ээжийндээ эхнэрээ зодсон.  Ямар ч байсан нүүр лүү нь 2, 3 удаа цохиод өшиглөөд, согтуу бараг алах гэж байсан юм шиг байна. Надаас нэг юм мултраад гараад зугтахад нь би араас нь ална гэж хөөгөөд үүдний амбаарт барьж аваад гадаа гаргаж нэлээд зодсон. Гадаа зодож байхад манай дүү ирээд салгасан бөгөөд цээж рүү нь гараараа түлхэхэд уйлсан. Би аргадаж байгаад буцаж орж ирээд ална гээд шүүгээний хажууд хоёулаа зогсож байсан. Би аяга аваад шидсэн юм шиг санагдаж байна. Гал тогооны шүүгээнд байсан аягыг шидсэн, цааш нь сайн санахгүй байна гэв.

Шинжээч эмч С. нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ийн ыг өөрийн биеэр нь болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 45 дугаартай өвчний түүхийг үндэслэн 01/ШЭ/61 дугаартай гэмтлийн зэргийг тогтоох дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд О.ын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.11 дүгээр зүйлд зааснаар учрах үедээ хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид уг гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, тухайн гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Д.*******ийг өөрийн биеэр үзэж 08/ШЭ/50 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд *******ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун тойгны мултрал үүссэн хугацаа болон гэмтлийн шалтгаанаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байна. Уушгинд хүрсэн эсэхийг рентгэн, нарийн шинжилгээгээр тогтоож байгаа. Гэмтлийн өвчний түүх дээр уушгийг гэмтээсэн гэх зүйл байхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 11-т дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр  цээжний хөндийд  нэвтэрсэн шархнаас болж түүнд хий, агаар, цус хуримтлагдсан бол түүнийг гэмтлийн хүнд гэж хамааруулдаг. Заавал уушгинд нэвтрэхгүйгээр хөндийд нэвтэрсэн бол хамаарна... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч О.ын мэдүүлэг /хх 14-15/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 19/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 23/, шинжээчийн 50 дугаартай дүгнэлт /хх 61/, шинжээч эмч С.ы мэдүүлэг /хх 62/, яллагдагчаар өгсөн Д.*******ийн мэдүүлэг /хх 89-90/, эд мөрийн баримтаар хураан авсан хутга,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг зөрүүгүй байна. Насанд хүрээгүй гэрч Б.гаас дахин авсан мэдүүлэг /хх 21/, гэрч А.гийн мэдүүлэг /хх-30/, Өвчний түүх /хх 50-55/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-61/, гэрэл зураг /хх 110-112/, О.ын шийтгэх тогтоол /хх 94/, гэрч Б.ын /хх 161/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Д.*******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.*******ээс хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. ын хувьд эмчилгээтэй холбоотой хохирлоо баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Хэдийгээр энэ гэмт хэрэг нь эхнэр нөхрийн хооронд болсон, гэм буруу дээрээ маргаагүй, гомдол саналгүй гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн хэрэгтээ тохирсон хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Д.*******ийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, шинжээч нарын мэдүүлэг, анх үзлэг хийсэн эмчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.*******т мөрдөн байцаалтын шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх саналтай байна.

... Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.*******ээс хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Д.*******ийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэж байгаа. байнгын зоддог байсан, довтолгоо нь үргэлжлээд араас нь байшинд ороод дайрсан байдаг.  Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гээд цагаатгах боломжтой гэж харж байна. Урьд өмнөх зодуулсан үйлдлүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ядаж хувийн байдлыг харахын талд энэ хэргүүд, зөрчлийн материалыг хэрэгт оруулаарай гэж хэлсэн. Би Налайхад ирэх болгондоо Д.*******тэй уулздаг. Архи уухгүй сайхан байна гээд инээгээд ирдэг. Би залуу гэр бүл сайхан амьдраад явж байгаад баярладаг. Дагавар охиноо хялайж ч хардаггүй, 4 охиноо тэжээхийн тулд өвлийн улиралд уурхайд ажиллаад хэдэн төгрөгөө бариад ирдэг. Энэ бүхнийг харгалзан үзнэ үү.

... Улсын яллагч торгох ял оногдуулах саналтай байна.  Нар сар гэрэлтсэн 5 ханатай гэрт том өргөн орон дээр 4 охин нь унтаж байсан. Амьдралын хувьд өрхийн орлогоо хэлэхэд 400.000 төгрөгийн цалин авдаг гэсэн. Миний үйлчлүүлэгч өнөөдөр торгууль төлөх боломжгүй, хорих ял биеэр эдлүүлнэ гэхэд арай шударга бус байна. Шинэчилсэн Эрүүгийн хууль хүнд энэрэнгүй их олон заалтуудтай. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзнэ үү гэж үзэж байна. Энэ бүхний харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлээр ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамтран амьдрагч нөхөр О.тай хардалтын улмаас маргалдаж эхнэр Д.*******ийг үсдэх, чирэх, өшиглөх зэргээр зодож хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас О.ын цээжний зүүн талд 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө шинэ оны эхний өдөр **** тоот гэртээ хамтран амьдрагч О. болон 4 хүүхдүүдийнхээ хамтаар байж байсан. Гэтэл 13 билүү 14 цагийн үед гаднаас О.ын 2 эрэгтэй найз нь эхнэрүүдтэйгээ орж ирээд хамт хоол цай хийж идчихээд бөөндөө гарч шинэ жил тэмдэглэхээр болоод гарцгаасан. Тэгээд бид хэд бөөндөө ****** дүүргийн ****** дүгээр хороо ийн гудамжинд байх О.ын найзынх нь гэрт очиж баяр тэмдэглэнгээ 1 шил архи хувааж ууцгаасан...О.ын бас нэг найзынд нь очиж тэндээ бас баяр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн...Тэнд бас баяр тэмдэглэцгээгээд 2 шил архи хувааж ууцгаасан...Ингээд шөнө 23 цагийн үед О. бид хоёр хадам ээж ийн гэрт очсон. Тэднийд очиход хадам ээж гэртээ байгаагүй. Гэрт нь ганцхан гэх 10 жилийн ганц охин л байж байсан. Тэгэхээр нь О.т хандаж “би гар утсаараа такси дуудаадахъя гээд гар утсаа гаргаж иртэл” О. над руу “чи хэнтэйгээ ярьдаг юм бэ” гээд шууд над руу дайрч хүрч ирээд гараас минь гар утсыг маань булааж аваад намайг үсдэж газар унагаан нүүрээр минь газар шал 2 удаа мөргүүлээд гэнэтхэн л над руу ямар ч тодорхой шалтгаангүй дайрсан. Тэгэхээр нь айсандаа түүнд “чи чинь одоо яагаад байгаа юм бэ” гэсэн чинь хариу юу ч хэлэхгүй нүүр рүү маш олон удаа гараараа алгадсан. Тухайн үед нүүр лүүгээ олон удаа алгадуулснаас болж хамраас минь их хэмжээний цус гарч, цусаа тогтоох гээд байж байтал үргэлжлүүлж намайг дахиж үсдэж аваад байшингаас чирч гаргаад байшингийн гадаа үүдэнд аваачиж миний баруун өвдөг рүү хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөөд цээж болон их бие рүү маань өшиглөсөн. Тухайн үед би тусламж хүсээд “намайг аллаа, авраач ээ” гээд орилоход О. ерөөсөө өөрийгөө зогсоохгүй байсан. Тэгэхэд хажууд гэх охин бас байшингаас гараад ирчихсэн О.ыг надаас салгаж холдуулах гээд хүчрэхгүй дэмий л О.ын гараас нь чангааж зулгаагаад байсан. Тэгсэн О. уурандаа гийн цээж рүү гараараа нэг удаа цохиж хойш нь түлхсэн чинь нөгөө охин уйлаад “та намайг цохичихлоо шдээ” гэж зогсож байсан чинь О. г аргадах гээд надаас салахад нь би шууд босоод дотроо “шууд энэ хашаанаас нь гараад зугтаачихдаг юм уу гэж бодож байснаа баруун өвдөг эвгүй болчихсон болохоор нь аягүй бол зугтааж байгаад дахиж баригдаад өшөө илүү зодуулна” гэж бодоод гарч зугтахаа болиод байшин руу орсон. Удаагүй О. миний араас байшин руу орж ирээд “одоо би чамайг алаад өгье” гээд над руу дахиад улангасаад шал согтуу дайраад ирэхээр нь намайг үнэхээр алчих юм шиг санагдаад тухайн үед үнэхээр айж, толгой дотор дахиад л түүнд үсдүүлээд зодуулж байгаа дүр зураг төсөөлөгдөөд тэрхэн зууртаа юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй ямар ч байсан өөрийгөө хамгаалах ёстой гэсэн бодол төрөөд гал тогооны шүүгээн дээр байсан олон хутганаас гартаа тааралдсаныг аваад хутгаа урдаа бариад “надад битгий ойртоорой” гэж орилоод хутгаараа урагшаа чичилсэн чинь О.ын цээж рүү хатгачихсан. Тэгсэн О. доошоо эвхрээд унахаар нь явж очоод хувцсыг нь тайлаад хартал цээжнээс нь цус гарчихсан байсан. Ингээд гэх нөгөө хүүхэд бид хоёр эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм...Өдрөөс хойш хамт айлуудаар хэсээд явахад ганцаараа цагаан архинаас л уугаад байсан. Сүүлд хадам ээжийнд очиход нэлээн согтчихсон байдалтай байсан. Намайг зодож байхдаа бараг тасарчихсан шахуу ухаан мэдрэлгүй л юм над руу улангасаж дайраад зодоод байсан...Би цагаан архи ууж чаддаггүй учир айлд байхдаа 1 аяга айраг, 1 аяганы талаар вино уучихсан байсан. Миний хувьд айхтар согтож тасарсан зүйл байгаагүй болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа...Би өмнө нь 2016 онд нөхөр О.т зодуулж байсан. Тухайн үедээ маш аймар зодуулж баруун өвдөг рүүгээ алхаар цохиулж байсан учир нөхрийгөө архи уучхаад намайг зодох гээд дайрахаар нь тэр үед зодуулж байсан үйл явдал төсөөлөгдөөд хамаг бие маань чичрээд айгаад байдаг юм. Тухайн үед ч гэсэн О.т байшин дотор болон байшингийн гадна үсдүүлж зодуулчхаад дөнгөж буцаж байшин руу орж ирээд байж байтал О. дахиад намайг зодох гээд дайраад ирэхээр би үнэхээр их айсан. Толгой дотор түрүүний зодуулсан үйл явдлууд төсөөлөгдөөд тэрхэн зууртаа өөрийгөө юу хийж байгааг ч ойлгохгүй гал тогооны шүүгээн дээр байсан олон хутганаас гартаа тааралдсаныг барьж аваад О. луу чиглүүлээд “над руу битгий ойртоорой, дахиж би чамд зодуулж чадахгүй” гээд чичилж байгаад түүний цээж рүү хутгаараа нэг удаа хатгачихсан юм. Тэр үедээ би О.ыг хутгачихлаа ч гэж бодоогүй доошоо эвхрээд унахаар нь цамцыг нь тайлаад хартал цээжнээс нь цус гарчихсан байсан. Би үнэхээр их айж, сандарчихсан өөрийнхөө юу хийж байгааг тухайн үедээ ойлгож ухамсарлахааргүй хэмжээнд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 89-90 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн эхнэр Д.*******ийн хамтаар д амьдардаг найзындаа очиж баяр тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Ингээд шөнө нь 23 цагийн үед эхнэр бид хоёр манай найзын гэрээс гарч ийн инд байдаг гэр лүү ээж Ж.ийн автомашинаар хүргүүлэх гээд түүний амьдардаг тоот гэрт нь очсон. Тэднийд очиход гэрт нь том хүн байхгүй ганцхан гэх 16 настай манай охин дүү гэртээ ганцаараа байж байсан. Тухайн үед манай эхнэр Д.******* хүнтэй утсаар яриад байх шиг байхаар нь би түүнийг согтуудаа хардаж уурлаад хэрүүл маргаан хийсэн. Тэр үед түүнд юу гэж хэлж байснаа санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдсэн би Д.*******ийн үснээс нь зулгаагаад гэрээс чирч гаргаад хөл рүү нь өшиглөж цохиж зодож байсан. Тэгтэл Д.******* надаас зугтаж гэр лүү түрүүлээд орчихсон. Тэгэхээр нь түүнийг дагаад гэр лүү ортол Д.******* гал тогооны шүүгээний тэр хавьд зогсчихсон байж байсан. Ингээд би түүн рүү дахиад согтуурхаж уурлатал гэнэт над руу хутга бариад цээжний минь зүүн тал руу 1 удаа хатгачихсан. Тэгэхэд миний цээжнээс цус гараад эхэлсэн. Энэ үеэр гэрт байсан эмнэлэг, цагдаа руу залгаж дуудаад байх шиг байсан. Харин манай эхнэр Д.******* миний цусыг тогтоох гээд цээжин дээр дараад байсан...Би хамгийн эхлээд түүнийг согтуудаа хардаж уурлаад үснээс нь зулгааж гэрээс чирч гаргаад хөл рүү нь өшиглөж цохиж зодсон асуудал байгаа. Яг хөл рүү нь өшиглөж хаашаа нь цохиж байснаа би одоо санахгүй байна. Миний цээж рүү хутгаар нэг удаа хатгаснаар өөрөөр намайг цохиж зодож миний биед халдаагүй. Согтуудаа л өөрийгөө удирдаж хянаж чадахгүй эхнэрээ хардаж уурласнаасаа болж ийм үйлдэл гаргах болсон юм. Ер нь бол миний буруу байгаа юм. Би түүнийг эхэлж хардаж цохиж зодоогүй бол манай эхнэр над руу хутга барьж дайрахгүй байсан юм....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Б.гийн өгсөн: “...Би Замчны а тоотод гэртээ байж байсан чинь манай ахын эхнэр ******* манай гэрт ганцаараа түрүүлж орж ирсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд байна ядаргаатай юм бэ гэж надтай яриад зогсож байсан чинь араас нь ах орж ирээд ******* эгч тэр хоёр хоорондоо нэг нэгнээ хардаад хэрэлдээд байсан юм. ******* эгч ахын гар утсыг булаагаад авсан чинь ах бүр уурлаад ******* эгчийн үснээс нь зулгаагаад манай гэрээс чирээд байшингийн гадаа гарахаар нь би айгаад ахыг болиулах гээд ******* эгчийн үснээс зулгаасан гарыг нь тавиулах гэсэн чинь ах надад хандаад миний гар битгий тавиулах гээд бай гэж уурласан юм. Тэгээд би ахын гартай нь гэрийн гадаа ноцолдоод байж байсан. ах эхнэрийнхээ нүүр лүү цохиод гараа татаж байхдаа миний биеийн цээжин тус газар санаандгүй цохисон юм. Тэгэхээр нь би уйлаад гэр лүүгээ ороод байж байсан чинь ах миний араас орж ирээд намайг аргадаад ахыгаа уучлаарай гэж хэлээд зогсож байсан араас эхнэр ******* орж ирсэн байсан. Тэгээд хойшоо эргээд харсан чинь ******* эгч ахын цээжинд хутгаар өөдөөс харж байгаад цээжин тус газар нь 1 удаа хутгалсан. Тэгсэн чинь ах цээжээр өмссөн байсан 1 куртик, 1 цамц тайлаад цээжнээс гарсан цусаа дараад шалан дээр доошоо хараад хэвтээд ахдаа дэр аваад ир гэж хэлэхээр нь би дэр аваачиж өгсөн. ******* эгч ахаас уучлалт гуйгаад цээжнээс гарсан цусыг нь тогтоох гээд дараад байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

      4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ийн өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 00 цагийн үед би ийн хороонд ээжийн найзын гэрт нь очоод ээжийгээ авах гэж очоод байж байсан чинь манай үеэл дүү над руу залгаад хутга шөвөг бариад хоорондоо зодолдоод байна гэж хэлээд ахынхаа гэрт байхад дахиж удалгүй над руу залгаад хутга шөвөг бариад хоорондоо зодолдоод байна гэж над руу ярихаар нь би цагдаагийн хэлтсийн 7023102 дугаарын утсанд дуудлага өгчхөөд ахынхаа гэрээс гараад явж байсан чинь замд манай дүү над руу энэ хоёр хоорондоо нэг нэгнийгээ хутгалчихлаа гэсэн чат над руу явуулахаар нь би өөдөөс нь хэн нь хэнийгээ хутгалсан бэ? гэж асуусан чинь ах цус алдаад байна гэж надад хэлсэн. Би гэртээ ирсэн чинь ахын гэрийн үүдэнд суучихсан хажууд нь эхнэр ******* ахыг түшээд зогсож байсан. Юу болсон бэ гэж асуусан чинь ******* эгч намайг үсдэж чирээд зодсон гэж яриад зогсож байсан...гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

5. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/61 дугаар: “О.ын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 51 дүгээр тал/

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/50 дугаар: Д.*******ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт,

/хх-ийн 60 дугаар тал/

 

7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.гийн 266 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын төгсгөл хэсэг дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 67-70 дугаар тал/

            8.Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.ийн 538 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн 25 см урттай цагаан эрээн өнгийн төмөр иштэй хутган дээр цус илэрсэн. Цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 74-75 дугаар тал/

 

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 4-8 дугаар тал/

10. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 11 дүгээр тал/

11. Хохирогч О.ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх,

/хх-ийн 32-49 дүгээр тал/

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 92 дугаар тал/

12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 156-157 дугаар тал/

13. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 162 дугаар тал/

14. Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 100-124 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч О.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч О.ын цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/61 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогч ...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

  Иймд Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй нийт 25 см урт, ишний урт 12 см, ажлын хэсгийн урт 13 см 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.*******т хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн иштэй нийт 25 см урт, ишний урт 12 см, ажлын хэсгийн урт 13 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ