Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/00873

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00873

             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /РД:5036895/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 41-7 тоотод оршин суух, Магсарын Энхтайван /РД:ЮК63091375/-д холбогдох 510,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч М.Энхтайван нар харилцан тохиролцож 2015 оны 03 сарын 31-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 86086785 дугаарт нь Samsung Galaxy АЗ маркийн гар утсыг 12 сарын хугацаатай /2015 оны 03 сараас 2016 оны 03 сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 6-р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 86086785 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 340,478 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 170,239 төгрөг нийт 510,717 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.Энхтайваны хүү төлбөрийг  төлсөн учир гар утас лизингийн төлбөрт нэхэмжилсэн 510,717 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч М.Энхтайванд холбогдуулан 510,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлага 510,717 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Юнител” ХХК нь М.Энхтайванд холбогдуулан гаргасан 510,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,972 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,986 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                 Б.АЗБАЯР