Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* ******* холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Аравын газар” хэмээх газарт байх хохирогч ийн гэрт хоноод явахдаа өмчлөлийн “Samsung J7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул , 360000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энэ жил манайх хавар ногоо тарихаар ******* сумын багийн нутаг газарт өвөлжиж байгаа. Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймаг ороод орой нь буцах гээд явж байтал 3-р цэцэрлэгийн хажуунаас ******* сумын иргэн ******* гэгч мотоциклтой надтай таарсан. Тэгээд ******* надад “би өнөөдөртөө чамайг дагаж очоод танайд хонож болох уу” гэж хэлсэн. Тэгээд би “тэгвэл тэг” гэж хэлээд дагуулаад Аравын газарт манай гэрт ирсэн. Манайхаас хоол идээд би 0.75 литрийн “Ерөөл” нэртэй 1 шил архи гаргаж задлаад ******* бид хоёр хувааж уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод өглөөний цайгаа ууж дуусаад ******* миний гар утсыг надаас асууж аваад гараад нэг хүнтэй утсаар яриад орж ирээд надад “за өнөөдөр дахиад хонох уу, яах уу” гэж хэлээд ширээний хажууд сууж байсан. Эргэж орж ирээд гар утсыг миний хажууд ширээн дээр тавьсан. ******* утсаар ярьчихаад зөрж гараад мотоциклоо унаад нэлээн ширүүхэн хөдлөөд явчихсан. Би эхнэртээ “энэ яагаад явчихав, миний гар утсыг аваад явчихсан юм биш биз дээ” манай эхнэр надад “гар утас чинь ширээн дээр байна” гэж хэлсэн. Тэгээд харахад миний бор өнгийн гэртэй гар утас байсан. Тэгээд би харахгүйгээр 2-3 цагийн дараа гар утаснаасаа цаг харах гэхэд бор өнгийн гэртэй байсан “Sumsung J7” маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд би шууд өөрийн дугаар руу хэд хэдэн удаа залгахад утасны дугаарыг дуудаад авахгүй байсан. Дараа нь нэг удаа аваад дугарахгүй байхаар нь би “цагдаад өгнө шүү, утас авч ирж өг” гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Дахиад залгахад утсаа унтраачихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), 2.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр ******* аймаг яваад орой хажуудаа ******* гэдэг залууг дагуулж ирсэн. Гэрт ирээд хоол идээд, 1 шил архи уугаад амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө босоод манай нөхөр болон ******* нар цай ууцгаасан. ******* манай нөхрийн утсыг гуйж аваад гараад утсаар ярьсан. Удалгүй орж ирээд утсыг ширээн дээр тавьчихсан байсан. Тухайн үед гаднаас хөрш айлын хүн орж ирээд мэндлээд байж байтал гэрт сууж байсан ******* гэдэг залуу зөрж гараад гаднаас мотоциклоо асаагаад явчихсан. Манай нөхөр гар утсаа аваад цаг харах гэтэл ширээн дээр хоосон утасны гэр байсныг мэдсэн. Тэгээд дугаарын утас руугаа миний гар утаснаас залгахад нэг удаа аваад тасалчихсан. Дараа нь аваад дуугархгүй байж байж байгаад сүүлдээ холбогдохоо больчихсон. Тэгээд бид нар энэ талаар сумынхаа цагдаад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), 3.Гар утаст үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн “Samsung J7” гар утас 2021 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 360000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дахь тал), 4.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын багийн гэх газр 17.1й орж ирсэн. Тус өдөр аймгийн төвд хүргэн ах Серикбекийн гэр хоносон. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн төвд ******* сумын иргэн найзтай тааралдаад “орой танай гэрт амтай хамт очиж хоноё” гэж хэлээд Т.Тилек бид хоёр мотоциклтой ******* сумын газарт байдаг гэрт нь очсон. Гэрт нь очоод шөлтэй хоол идээс араас нь 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг бид хоёр хувааж ууж унтсан. Маргааш өглөө нь ийн гар утсыг аваад гадаа гараад ******* аймгийн төвд байдаг гэх ахтай ярьчихаад гар утсыг гаднах бор өнгийн гэрээс нь гаргаж аваад утсыг дээлийнхээ энгэрт хийгээд эргэж орж утасны гэрийн ширээн дээр тавьчихаад гараад мотоциклоо асааж аймгийн төвд орж ирсэн. Мотоциклоо хүргэн ахын гадаа тавьчихаад зах гараад явж байгаад утас авна гэсэн хүн байхаар нь 40000 төгрөгт зарчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), 5.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Миний хохирол мөнгийг бүрэн барагдуулсан буюу бэлнээр 360000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар 1.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 онд Елсинхан гэдэг хүний 3 дахь хүүхэд болон мэндэлсэн байдаг. 2009 онд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд элсэн орж 2020 онд 12 дугаар ангиа төгсөөд, 2020 оноос одоог хүртэл хувиараа буюу барилга болон бусад ажил хийж байгаа. ...******* нь цэргийн алба хаагаагүй. Эхнэр, хүүхэдтэй болж тусдаа гараагүй. ******* нь саяхан Манхан сумын Хар үзүүрийн гуанзанд галчаар сарын 600000 төгрөгийн цалинтай ажилд орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), 2.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь бүрэн дунд боловсролтой. Бага зэрэг түргэн ууртай хүүхэд байгаа юм. Манайх амьдралын боломж тааруу. ******* нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Манай дүүд сарын тогтсон орлого байхгүй. Цэргийн алба хаасан. Тамхи татдаг. Харин архи хэрэглэдэггүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), 3.******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай “ тоот регистрийн дугаартай ******* нь манай багийн иргэн нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дахь тал), 4.2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), 5.Шүүгдэгч *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 57, 58 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар . хохирогч . хамт ******* аймгийн ******* сумын Улаанбраа багийн нутаг дэвсгэрт “Аравын газар” гэх нэртэй газарт өвөлжиж байсан гэртээ очиж хоносон, маргааш өглөө нь шүүгдэгч хохирогчийн гар “Samsung J” маркийн гар утсыг “утсаар ярина” гэж авч гараад улмаар гар утасны гаднах гэрийг нь ширээн дээр нь тавьж утсыг авч яван ******* аймгийн төвд 40000 төгрөгөөр худалдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шөнө ******* аймгийн ******* сумын Улаан бураа багийн нутаг дэвсгэр “Аравын газар” хэмээх газарт өвөлжиж байсан хохирогч ийн гэрт хоноод явахдаа хохирогчийн “Samsung J7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш өглөө нь босоод өглөөний цайгаа ууж дуусаад ******* миний гар утсыг надаас асууж аваад гараад нэг хүнтэй утсаар яриад орж ирээд надад “за өнөөдөр дахиад хонох уу, яах уу” гэж хэлээд ширээний хажууд сууж байсан. Эргэж орж ирээд гар утсыг миний хажууд ширээн дээр тавьсан. ******* утсаар ярьчихаад зөрж гараад мотоциклоо унаад нэлээн ширүүхэн хөдлөөд явчихсан. Би эхнэртээ “энэ яагаад явчихав, миний гар утсыг аваад явчи ” манай эхнэр надад “гар утас чинь ширээн дээр байна” гэж хэлсэн. Тэгээд харахад миний бор өнгийн гэртэй гар утас байсан. Тэгээд би харахгүйгээр 2-3 цагийн дараа гар утаснаасаа цаг харах гэхэд бор өнгийн гэртэй байсан “Sumsung J7” маркийн гар утас байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), 2.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* манай нөхрийн утсыг гуйж аваад гараад утсаар ярьсан. Удалгүй орж ирээд утсыг ширээн дээр тавьчихсан байсан. Тухайн үед гаднаас хөрш айлын хүн орж ирээд мэндлээд байж байтал гэрт сууж байсан ******* гэдэг залуу зөрж гараад гаднаас мотоциклоо асаагаад явчихсан. Манай нөхөр гар утсаа аваад цаг харах гэтэл ширээн дээр хоосон утасны гэр байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), 3.Гар утаст үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн “Samsung J7” гар утас 2021 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 360000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дахь тал), 4.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш өглөө нь ийн гар утсыг аваад гадаа гараад ******* аймгийн төвд байдаг гэх ахтай ярьчихаад гар утсыг гаднах бор өнгийн гэрээс нь гаргаж аваад утсыг дээлийнхээ энгэрт хийгээд эргэж орж утасны гэрийн ширээн дээр тавьчихаад гараад мотоциклоо асааж аймгийн төвд орж ирсэн. Мотоциклоо хүргэн ахын гадаа тавьчихаад зах гараад явж байгаад утас авна гэсэн хүн байхаар нь 40000 төгрөгт зарчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), 5.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Миний хохирол мөнгийг бүрэн барагдуулсан буюу бэлнээр 360000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогчийн Samsung J7 маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч улмаар гар утсыг худалдаж захиран зарцуулж, хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл ба хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймээс шүүгдэгчийн хохирогч ийн эзэмшлийн Samsung J7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 360000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг хохирогч ийн эзэмшлийн Samsung J7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 360000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 360000 төгрөгийн /хулгайлагдсан гар утасны үнэ/ төгрөгийн хохирол учирсан байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 33 дахь тал) тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулж шийдвэрлэлээ. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гар утсыг худалдаж олсон 40000 төгрөгийг улсын төсөлт шилжүүлэх саналтай” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хулгайлж авсан гар утсыг бусдад 40000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 40000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 360000 төгрөгийг шүүгдэгч хохирогч т төлж барагдуулсан нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид , шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 40000 /дөчин мянга/ төгрөгийг албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай. 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК