Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогчийн өмгөөлөгч , шүүгдэгч *******, шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* холбогдох 36000000013 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 0 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 0 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын урд зогсоол хэсэг рүү улсын дугаартай Sonota NF загварын тээврийн хэрэгслийг жолоодож орох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөний улмаас хохирогч мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагт тараад “” зочид буудлын хажууд ажилладаг нөхрөө авахаар явж байсан. Урдаа явж байсан машинаа харж явж байгаад хохирогчийг мөргөж гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын урд хэсэгт байх засмал зам руу орох гарах зориулалт бүхий гарц хэсэгт болсон байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-13 дахь тал), .01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 14-19 дэх тал), 3.Хүний биеэс биологийн дээж авсан тухай 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 0 дахь тал), 4.Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), 5.Шүүгдэгч ******* нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн дахь тал), 6.01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн “01 оны 1 дугаар сарын 17-ны 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын урд зогсоол дээр ХОҮ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөсөн байна гэж зам тээврийн ослын акт тогтоов.” гэсэн ослын акт (хавтаст хэргийн 3-4 дэх тал) 7.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд манай төрөх тасгаас хагалгаанд орно гээд намайг дуудуулсан. Би ******* аймгийн ******* сумын Буянт багийн хотхонд байрлах гэрээсээ гараад явган эмнэлэг рүү явсан. Тэгээд 5 айлын 4 замын уулзвар дээр очоод Ойн бүс чиглэлээс ирж буй замын явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл ассан байсан тул хүлээж, ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч байтал төгсгөл хэсэг дээр нь араас машин мөргөсөн. Шууд мөргөнгүүтээ зогсохгүйгээр чигээрээ яваад миний дээр гарч зогссон. Тэгээд буцаад бага зэрэг ухрах үйлдэл хийсэн. Ухрахдаа ...миний хөлийг гэмтээсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), 8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 01 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 49 дугаартай “...1. ийн биед гэмтэл учирсан байна. . ийн биед баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийг хамарсан цус хуралт, хоёр хөлийн өвдөг болон хоёр шилбэний урд, гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралтууд, баруун хөлийн өвдөгний хэсэгт олон тооны жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.ийн биед учирсан дээрх ясны хугарлууд, эгэм далны холбоосын салалт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.ийн биед учирсан баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үеийн завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна, дунд хэсгийг хамарсан цус хуралт, хоёр хөлийн өвдөг болон хоёр шилбэний урд, гадна дотор хэсгийг хамарсан цус хуралтууд, баруун хөлийн өвдөгний хэсэгт олон тооны жижиг зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал), 9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 01 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 08 дугаартай “...1.*******гийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. .*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 5-53 дахь тал), 10.Мөрдөгчийн 0 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “1. ХОҮ улсын дугаартай “Sonata-NF” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Одонтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. .Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөн байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 56-57 дахь тал), 11.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед нөхрийгөө ажлаас нь авахаар өөрийн ХОҮ улсын дугаартай Sonota-6 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод явсан бөгөөд 5 айлын 4 замын уулзвар нэвтрээд дахин баруун эргэж зочид буудлын зогсоол руу орохдоо хүн мөргөчихсөн юм. ...Намайг ирэхэд улаан гэрэл ассан байсан тул би баруун гар талын эгнээнд орж зогсож байгаад ногоон гэрэл ассаны дараа уулзвар нэвтэрсэн. ...Тээврийн хэрэгслийг урд хэсгээрээ мөргөсөн бөгөөд би тэр даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй учраас тухайн хүн миний машин доогуур орчихсон юм. Тэгтэл манай нөхөр болон тэр хавиар явж байсан хүмүүс ирж туслаад машиныг данхраадаж байгаад тэр хүнийг машин доороос зөөлөн татаж гаргасан. Тэгээд эмнэлэг ирж авч явсан бөгөөд сүүлд нь эргэж очиход түнх мултарсан, эгэм далны холбоос салсан, аарцагны яс цуурсан гэж эмч хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал), 1.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн В ангиллын 199709 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 81 дэх тал), 13. ХОҮ улсын дугаартай *******гийн эзэмшлийн Sonota NF маркийн автотээврийн хэрэгслийн 0359955 дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 8 дахь тал), 14. ХХК-ийн дэргэд “******* мэд” эмэгтэйчүүдийн эмнэлэг үүсгэн байгуулах тухай үүсгэн байгуулагчийн 017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, ХХК-ийн 000131891 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хавтаст хэргийн 85-87 дахь тал), 15.0 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн иргэн ийн эзэмшлийн ХААН банкны 58614393, 586065915 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 91-9 дахь тал), 16.Хохирогч ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 10 дахь тал), 17. ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол (хавтаст хэргийн 106-107 дахь тал), 18. ХХК-ийн 019, 00, 01 оны татварын тайлангийн тодорхойлолт, өмгөөлөгч гийн эзэмшлийн ХААН банкны 586600606 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 106-107 дахь тал), 19.Хохирогчийн өмгөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1817690 төгрөг нэхэмжилсэн зардлын тооцоо, иргэн , нарын гэрлэлтийн гэрчилгээ, иргэн ын 01036 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хохирогч ийн эмчлүүлэгчийн карт, 15317 дугаартай өвчний түүх, ******* Их Сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлын 0 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт, хохирогч ийн 01 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* Түгээх Сүлжээ ХХК-д кассын нярваар 019 оноос хойш ажиллаж байгаа. ******* аймгийн Жаргалан сумын цогцолбор сургуулийг 013 онд төгссөн. 017 онд ******* Их Сургуулийн бизнесийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн байгаа. Одоо тус аймгийн ******* сумын Тахилт багийн -10 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал), .Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ам бүл 6-уулаа өссөн. Айлын том хүүхэд бөгөөд доороо эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. ...******* аймгийн ******* сумын цогцолбор сургуулийг 013 онд төгссөн. 013 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн менежментийн ангид 1 дүгээр курсаа сурч төгсөөд 014 оноос ******* Их сургуулийн бизнесийн удирдлага менемжентийн ангид шилжин суралцаж, 018 онд төгсөж дээд боловсрол эзэмшсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дахь тал), 3.0 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), 4.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70-71 дэх тал), 5.******* Түгээх Сүлжээ ХХК-ийн 0 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаартай “Аззаяа овогтой Одонтуяа нь ******* ХХК-ийн кассын нярваар 3 дахь жилдээ ажиллаж байгаа нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), 6.Шүүгдэгчийн өмгөөлөгч ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч *******гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ажил байдлын тодорхойлолт, Б.Баянцагааны төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Шүүгдэгч ******* нь 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын урд зогсоол хэсэг рүү улсын дугаартай Sonata NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож орох үедээ явган хүний гарцаар гарч байсан хохирогч тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ мөргөсөн байна. Машинаар мөргөх үед хохирогч газарт унаж, машины доор орсон бөгөөд тухайн үед тэр хавиар явж байсан хүмүүс ирж хохирогчийг гаргаж авчээ. Зам тээврийн осолд орсны улмаас хохирогчийн биед олон тооны гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэрэг хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй болно. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын урд зогсоол хэсэг рүү улсын дугаартай Sonata NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож орох үедээ буюу замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 1.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын урд хэсэгт байх засмал зам руу орох гарах зориулалт бүхий гарц хэсэгт болсон байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-13 дахь тал), .01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 14-19 дэх тал), 3.01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр тогтоосон “01 оны 1 дугаар сарын 17-ны 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын урд зогсоол дээр ХОҮ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3- д заасан “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөсөн байна гэж зам тээврийн ослын акт тогтоов.” гэсэн ослын акт (хавтаст хэргийн 3-4 дэх тал) 4.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 5 айлын 4 замын уулзвар дээр очоод Ойн бүс чиглэлээс ирж буй замын явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл ассан байсан тул хүлээж, ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч байтал төгсгөл хэсэг дээр нь араас машин мөргөсөн. Шууд мөргөнгүүтээ зогсохгүйгээр чигээрээ яваад миний дээр гарч зогссон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), 5.Шинжээчийн 01 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 49 дугаартай “...1. ийн биед гэмтэл учирсан байна. . ийн биед баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийг хамарсан цус хуралт, хоёр хөлийн өвдөг болон хоёр шилбэний урд, гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралтууд, баруун хөлийн өвдөгний хэсэг олон тооны жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...4.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.ийн биед учирсан баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үеийн завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал), 6.Мөрдөгчийн 0 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “1. ХОҮ улсын дугаартай “Sonata-NF” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* Одонтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. . Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн байна.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 56-57 дахь тал), 7.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед нөхрийгөө ажлаас нь авахаар өөрийн ХОҮ улсын дугаартай Sonota-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд 5 айлын 4 замын уулзвар нэвтрээд дахин баруун эргэж зочид буудлын зогсоол руу орохдоо хүн мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13..1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм. Шүүгдэгч нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 199709 дугаарын үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэхний хуулбараар (хавтаст хэргийн 81 дэх тал) тогтоогдож байна. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд заасан тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* нь ХОҮ улсын дугаартай Sonota NF маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигч мөргөж, зам тээврийн осол гаргасан нь яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын акт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж тогтоосон ослын акт болон хэрэгт авагдан нотлох баримтын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа зэрэг нь үндэслэлтэй байх тул эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Хохирогч нь зам тээврийн осолд орсны улмаас түүний биед баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үений завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт, зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийг хамарсан цус хуралт, хоёр хөлийн өвдөг болон хоёр шилбэний урд, гадна, дотор хэсгийг хамарсан цус хуралтууд, баруун хөлийн өвдөгний хэсэгт олон тооны жижиг зулгаралт гэмтэл учирч, эдгээр гэмтлүүдээс баруун талын сүүжний тогооны ар хэсгийн зөрүүтэй хугарал, баруун талын сүүжний хэсгийн зөрүүгүй хугарал, баруун талын түнхний үеийн завсар ясны сэлтэрхийнүүд, эгэм далны холбоосын салалт зэрэг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 45-47 дахь тал) тогтоогдсон учир хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд жолооч ******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэсэн байх бөгөөд хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна. Иймээс шүүгдэгч *******гийн дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа санамсар болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, хохирол, хор уршигт хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч *******г жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эм, тариа, шатахууны зардал 37546 төгрөг, ******* мед эмнэлгийн тасалдсан орлого 1000000 төгрөг нийт 137546 төгрөгийн хор уршгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Улмаар шүүх хуралдааны явцад хохирогчийн өмгөөлөгч “иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа” гэж хохирогчийн эмнэлэгт хэвтсэн үеийн эмчилгээний зардал 17690 төгрөг, сарын дутуу орсон цалин 000000 төгрөг, ******* мед эмнэлгийн орлого 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг нийт 1817690 төгрөг нэхэмжилсэн зардлын тооцоо, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. 1.Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа “хохирогч эм, тариа, шатахууны үнэ 37546 төгрөг, ******* мед эмнэлгийн тасалдсан орлого 1000000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн үеийн зардал 17690 төгрөг, сарын дутуу орсон цалин 000000 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг нийт 155538 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд ******* мед эмнэлгийн орлогыг 1000000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна.” гэсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эм, тарианы үнэ 87530 төгрөг, сарын дутуу орсон цалингийн зөрүү 000000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх дүгнэлт, хэрэгт цугларсан НӨАТ-ын баримт, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үндэслэн дээрх эм, тарианы үнэ 87530 төгрөг, цалингийн зөрүү 000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ. Мөн хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхдээ эмчилгээний зардалд 17690 төгрөг төлсөн нь хэрэгт цугларсан өвчний түүхээр, шатахууны зардалд 87896 төгрөг зарцуулсан нь НӨАТ-ийн баримтаар тус тус тогтоогдож байх тул нийт 5538 /эм, тарианы үнэ 87530 төгрөг, сарын дутуу орсон цалингийн зөрүү 000000 төгрөг, эмчилгээний зардал 17690 төгрөг, шатахууны зардал 87896 төгрөг/ төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна. .Харин ******* мед эмнэлгийн олох байсан орлого 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь хохирогч ийн нөхөр нь ******* мед эмнэлгийн үсгэн байгуулсан, тухайн эмнэлэг нь эх барих эмэгтэйчүүдийн оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь хэрэгт цугларсан үүсгэн байгуулагчийн шийдвэр, 000131891 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хавтаст хэргийн 85-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа хэдий ч хохирогчийг тухайн эмнэлгийн эмчээр ганцаараа ажилладаг, түүнээс шалтгаалан эмнэлгийн орлого тасалдсан нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Хохирогч ийн эзэмшлийн ХААН банкны 58614393, 586065915 тоот дансны орлогын хэмжээ буюу хувь хүний дансны мэдээллээр хуулийн этгээдийн орлогыг тодорхойлох боломжгүй төдийгүй хэрэгт цугларсан ХХК-ийн 019, 00, 01 оны татварын тайлангийн тодорхойлолт нь тайлант онд төлсөн татварын хэмжээг илэрхийлэхээс бус хуулийн этгээдийн орлогын хэмжээг нотлохгүй байна. Иймээс ******* мед эмнэлгийн орлого гэх 1000000 төгрөгийг хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсны улмаас үүссэн үр дагаварт тооцож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. 3. Хохирогч нь өмгөөллийн хөлсөнд 1000000 төгрөг төлсөн нь хохирогчийн өмгөөлөгч гийн дансны хуулгаар тогтоогдож байгаа ба хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах үүрэг хүлээгээгүй, нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлсийг гэмт хэргийн хор уршигт тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар (хавтаст хэргийн 60 дахь тал) нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх хэрэгт цугларсан гэрч Б.Бат-Эрдэнэ, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* Түгээх Сүлжээ ХХК-ийн Ерөнхий инженерийн 0 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ажил байдлын тодорхойлолт, Б.Баянцагааны төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 4, 71, 79 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэрлэсэн, нөхөр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, ******* Түгээх Сүлжээ ХХК-нд кассын нярваар ажилладаг, тогтмол орлоготой гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ял оногдуулах, 91443 төгрөг гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дансан дахь 1000000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалах, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгчээс 155538 төгрөгийн хор уршиг гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа, шүүхээс тогтоосон хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдсэнийг 7 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 650000 төгрөгийн торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно. Шүүгдэгч *******г автотээрийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлж үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлогыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгр өгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 350000 төгрөг, шүүх хуралдаанд 180000 төгрөгийг тус тус төлж өгсөн нь 0 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлт, шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн 155538 төгрөгийн нэхэмжлэлээс ******* мед эмнэлгийн олох байсан орлого 1000000 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг, нийт 13000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс тогтоосон хор уршиг 5538 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1630000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 938 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгчид дээрх хор уршгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоов. Хохирогч нь эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн учир цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Шүүгдэгч хохирогчид 1630000 төгрөгийн хор уршгийн нөхөн төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 36000000013 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 586313343 тоот дансан дахь 1000000 төгрөгийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* Одонтуяаг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Одонтуяаг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 938 /есөн зуун хорин хоёр мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч д олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******д хор уршиг 938 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоосугай. 8.Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 9.Шүүгдэгч хохирогчид 1630000 төгрөгийн хор уршгийг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, 36000000160 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай. 10.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ХААН банкны 586313343 тоот дансан дахь 1000000 төгрөгийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай. 11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК