Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* холбогдох 2236000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******, 37 настай, эмэгтэй, ам бүл 3, ээж, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх,******* регистрийн дугаартай, Хэрээд ургийн овогт Халтаажийн Оюунчимэг, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байх Орчлон плаза төв дотор байрлах Дөрвөн улирал дэлгүүр дотроос 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч ******* эзэмшлийн Samsung А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие ******* нь Орчлон худалдааны төвийн нэг давхарт байрлах Дөрвөн улирал хувцас бэлэн барааны дэлгүүрийг ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг минутад дэлгүүрийн өмдний лангууны хажууд зогсож утсаар ярьж байгаад хажууд нэг хог байхаар нь хаяад мөн хүн дээл үзнэ гэхээр нь сонирхсон дээлийг тааруулж өгч, худалдан авалт хийгээд ойролцоогоор 10 минутын дараа би утсаа хайж хоёр удаа залгатал тасалсан. Дахин эргүүлэн залгахад миний утас холбогдохгүй байсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), 2 2.Гэрч П.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* 14 цагийн үед “миний утас хаана байна” гэж асуухад “мэдэхгүй ээ, харсангүй ээ” гэхэд “та миний утас руу залгаад өгөөч” гэж хэлээд би өөрийн ******* гэх утаснаасаа 3 удаа залгахад дуудаж байсан боловч таслаад байсан. Дахин залгатал холбогдох боломжгүй байсан. ...Удалгүй камер шүүж үзэхэд өмдний лангууны хажууд ******* утсаар хүнтэй ярьж байгаад утсаа лангуун дээр тавиад газарт байсан хогийг аваад хогийн сав руу хийхээр явсны ард ногоон юм уу хөх өнгийн куртик өмссөн зүс таних эмэгтэй хүн лангуун дээрх утсыг аваад өмсөж байсан куртикынхаа ханцуйд хийгээд аваад гарчихсан байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), 3.Гэрч Н.Сэрвэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний охин ******* зах дээгүүр явж байгаад хөдөө Ховд аймгийн Мөст сумы руу явахаар манай гэрт ирсэн. Гэрт орж ирээд улаан өнгийн гэртэй хавтгай хэлбэртэй том гар утас надад үлдээгээд явсан. Энэ гар утсыг би захын хажуу талаас олж авлаа гэж хэлсэн. Тэгээд яараад хөдөө явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), 4.2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эд зүйл буюу хулгайд алдагдсан гэх гар утсыг иргэн Н.Сэрвэдээс хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), 5.2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 12 дахь тал), 6.Хохирогч *******т хулгайд алдсан гэх утсыг нь хүлээлгэн өгсөн талаарх Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), 7.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал), 8.Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “2022 оны 02 дугаар сарын байдлаар дээрх үнэлгээний зүйлийн үнэ цэнэ нийт 500000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17 дахь тал), 9.Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед цагдаагийн албан хаагч нар миний гар утсыг хурдан шуурхай олж өгссөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), 10.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед өрөөнийхөө ХААН банкны дансны үлдэгдэл шалгах гээд захын хажуу талын ХААН банк орчихоод гадаа зогсож байтал Орчлон плаза руу миний уулзах гэж байсан хүн явж орж байгаа харагдсан. Тухайн хүний хойноос нь орж уулзах гээд Орчлон плаза руу ороод тухайн хүнтэй уулзаад мөнгө авах гэж байсан болохоор мөнгө өгөх хэрэгтэй байна гээд хэлэхэд надад “мөнгө байхгүй, энэ утсыг ав” гээд над руу утсаа гаргаж өгөөд байсан. Би тэр хооронд нутгийн танил хүнтэй таараад мэнд ус мэдэлцээд зогсож байтал миний мөнгө авах гэж байсан хүн дэлгүүрээс гараад явчихсан байсан. Би тэр үед тухайн дэлгүүр дотор миний уулзаж байсан хүн байгаа үгүйг хараад байхгүй болохоор нь лангуу руу харахад улаан хавтастай гар утас байхаар нь тухайн утсыг аваад дэлгүүрээс гараад явчихсан. Би тухайн авсан утсыг ээж дээрээ үлдээчхээд Мөст сум руу явсан. Сүүлд манай ээжээс цагдаа нар ирж тухайн гар утсыг хурааж авсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал) зэрэг болно. 3 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч Х.Бямбазаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь 2016 он хүртэл манай аав, ээжийн хамт мал маллаж байгаад 2016 онд ЭнхАмгалан гэх залуутай хуримаа хийж Үенч сумын бэр болсон. Одоогоор манай ээж Сэрвэдийн бие муу байгаа учраас ******* асарч тойглох гээд Ховд аймагт ирсэн байна. Манай дүү *******, хүргэн Г.Энх-Амгалан нар хувьдаа 100 орчим малтай. Мал нь хөдөө Мөст суманд манай ээжийн малтай хамт байдаг юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), 2.Шүүгдэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50 дахь тал), 3.Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн Засаг даргын 2022 он 03 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), 4.2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), 5.Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орчлон плаза төв дотор байрлах Дөрвөн улирал дэлгүүрт худалдаа эрхэлж байсан худалдагч ******* эзэмшлийн Samsung А-80 маркийн гар утсаа павилон дээр тавьж хүнтэй юм үзүүлэх хооронд шүүгдэгч ******* тухай утсыг авч явсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орчлон плаза төв дотор байрлах Дөрвөн улирал дэлгүүр дотроос хохирогч ******* эзэмшлийн Samsung А-80 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг минутад дэлгүүрийн өмдний лангууны хажууд зогсож утсаар ярьж байгаад хажууд нэг хог байхаар нь хаяад мөн хүн дээл үзнэ гэхээр нь сонирхсон дээлийг тааруулж өгч, худалдан авалт хийж ойролцоогоор 10 4 минутын дараа би утсаа хайж хоёр удаа залгатал тасалсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Гэрч П.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удалгүй камер шүүж үзэхэд өмдний лангууны хажууд ******* утсаар хүнтэй ярьж байгаад утсаа лангуун дээр тавиад газарт байсан хогийг аваад хогийн сав руу хийхээр явсны ард ногоон юм уу хөх өнгийн куртик өмссөн зүс таних эмэгтэй хүн лангуун дээрх утсыг аваад өмсөж байсан куртикынхаа ханцуйд хийгээд аваад гарчихсан байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), Гэрч Н.Сэрвэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрт орж ирээд улаан өнгийн гэртэй хавтгай хэлбэртэй том гар утас надад үлдээгээд явсан. Энэ гар утсыг би захын хажуу талаас олж авлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Эд зүйл буюу хулгайд алдагдсан гэх гар утсыг иргэн Н.Сэрвэдээс хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 12 дахь тал), Хохирогч *******т хулгайд алдсан гэх утсыг хүлээлгэн өгсөн талаарх Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр үед тухайн дэлгүүр дотор миний уулзаж байсан хүн байгаа үгүйг хараад байхгүй болохоор нь лангуу руу харахад улаан гэртэй гар утас байхаар нь тухайн утсыг аваад дэлгүүрээс гараад явчихсан. Би тухайн авсан утсыг ээжид үлдээчихээд Мөст сум руу явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр шүүгдэгчийн хулгайлсан Samsung-80A маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 500000 төгрөгөөр тогтоожээ. (хавтаст хэргийн 17 дахь тал), Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгчийн дэлгүүр дотроос хохирогчийн эзэмшлийн Samsung 80-A маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийнхөө эзэмшилдээ нууцаар, үнэ төлбөргүй шилжүүлэн авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлэн хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл 5 тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ******* эзэмшлийн Samsun80-A маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, бусдын эд хөрөнгийг өөртөө авч ашиглах, захиран зарцуулж ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т гар утасны үнэ 500000 төгрөгийн хохирол учирсныг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлээгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 52 дахь тал) тогтоогдож байна. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн санал, дүгнэлтийг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Хулгайлсан гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан олгосон, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй учир түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн 6 хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэлээ. Хохирогч гар утсаа биет байдлаар буцааж авсан нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед цагдаагийн албан хаагч нар миний гар утсыг хурдан шуурхай олж өгссөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 21 дэх тал) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж үзнэ. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Хэрээд ургийн овогт Халтаажийн Оюунчимэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халтаажийн Оюунчимэгийг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарласугай. 7 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.2236000000058 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.2236000000058 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай. 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК