Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

шүүгдэгч Н.Түвшинжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Урайхад овогт Намхайцэрэнгийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн  201619000447 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 4  дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урайхад овогт Намхайцэрэнгийн Түвшинжаргал, /РД:НФ95101114/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Түвшинжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумы 4 дүгээр багийн нутаг “Давст” гэх газар иргэн Б.Хатанбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Н.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Б.Хатанбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд явж байгаад Түвшинжаргалтай тааралдаад урагшаа хоёулаа гэр рүүгээ гарах уу гэж асуутал Түвшинжаргал тэгье гэсэн. Тэгээд өөр өөрийнөө мотоциклоо унаад явахдаа сумын төвийн дэлгүүрээс би 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэг савтайг аваад хөдөө хээр Түвшинжаргалтай хувааж уугаад явахдаа манайд ирээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би Төв аймгийн Эрдэнэсант сумын Давст гэх газар гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн үед Түвшинжаргал, Мөнхбаатар, Шинэхүү нар манай гэрт орж ирээд намайг босоод ир Эрдэнэсант сумын төв явъя гэхээр нь би хувцасаа өмсөөд гарч ирсэн. Гэрийн гадаа Пунцагдаш мотоциклтойгоо зогсож байсан. Тэгэхээр нь би манай отрын гэрт очъё гэтэл Түвшинжаргал чи яагаад уурлаад байгаа юм гэхээр нь тэгэлгүй яадаг юм харанхуй шөнө ирлээ гэж хэлтэл Түвшинжаргал чи намайг 1 жилийн өмнө хөдөө хаяад яваа биз дээ би тэрэнд чинь уур хүрч явдаг юм гээд бид хоёр хэрэлдэж байтал Түвшинжаргал намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд хоёр гараараа заамдаж автал баруун гараараа миний толгой тус газарт хоёр удаа цохиод барилцаад байж байтал Мөнхбаатар, Шинэхүү нар салгасан. Тэгээд бид нар отрын гэрт очоод би Түвшинжаргалаас зугтаагаад илүү гэртээ ороод цоожлоод унтаж байтал Түвшинжаргал цоожийг нь хугалаад орох гэхээр нь би баруун гараараа цохих гэтэл Түвшинжаргал арагшаа болж намайг гэрээс гараад ир гэхээр нь гэрээс гартал хоёр гараараа заамдаж байгаад тонгорч унагаагаад нуруун тус газарт 1-2 удаа цохисон. Тэгтэл Мөнхбаатар, Шинэхүү нар салгаад Түвшинжаргал бид хоёр эвлэрээд би Мөнхбаатартай сундлаад, Шинэхүү ганцаараа, Пунцагдаш Түвшинжаргалтай сундлаад Эрдэнэсант сумын төв мотоциклтой яваад Мөнхбаатар бид хоёр түрүүлж ирээд би харимаар байна гэтэл Мөнхбаатар намайг явуулахгүй тэр хэдийг хүлээе гээд бид хоёр заамдалцаж хэрэлдэж байтал Мөнхбаатар намайг баруун хөлөөрөө зүүн хөлөнд хавсраад унагасан би босч ирээд Очирпүрэв гэдэг айлын хашааг давж гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Мөнхбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт Давст гэх газар Баянгол гэх газрын адагт гэртээ байж байтал манайд Түвшинжаргал, Шинэхүү хоёр ирээд Хатанбаатар дуудаад байсан очих уу гэж Түвшинжаргал хэлэхээр нь тэгье гээд Түвшинжаргал, Шинэхүү бид нар Хатанбаатарынд очих гээд явж байтал замд Пунцагдаштай тааралдаад бид дөрөв Хатанбаатарын гэрт шөнө 01 цагийн үед очсон. Хатанбаатарын гэрт Түвшинжаргал, Шинэхүү бид гурав ортол Хатанбаатар хоёр эгчийнхээ хамт унтаж байхаар нь гаръя гээд Хатанбаатарыг гэрээс нь гаргаж ирээд Хатанбаатар, Түвшинжаргал нар бие биенийхээ хүзүүгээр тэвэрч байгаад бид нараас холдоод явсан. 10 орчим минутын дараа Түвшинжаргал, Хатанбаатар нар ирснээ Хатанбаатар хэдүүлээ эндээс явъя манай отрын гэрт очъё гээд миний араас Хатанбаатар сундлаад тэр газраас 2 км зайтай гэрт ирээд Хатанбаатар найз нь гэрт орчихоод ирье гээд гэртээ ороод хаалгаа цоожлоод гарч ирэхгүй болохоор Түвшинжаргал уурлаад хаалганы цоожийг нь мулт татаад онгойлгоод Хатанбаатарыг Түвшинжаргал унагаасан. Тэр үед харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Түвшинжаргал, Хатанбаатарыг газар унагааж байгаад 1-2 удаа нуруу хавьцаа нь баруун хөлөөрөө өвдөглөж байгаа харагдсан. Тэгээд Шинэхүү бид нар салгасан чинь Хатанбаатар босч ирээд хоёулаа болъё Эрдэнэсант сумын төв явъя гэхээр нь бид нар тэгье гэж хэлээд миний ард Хатанбаатар сундлаад араас мотоциклтой Түвшинжаргал, Шинэхүү, Пунцагдаш нар дагаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №8832 дугаартай дүгнэлт: Б.Хатанбаатарын биед тархи доргилт, зүүн дал нурууны голд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Түвшинжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Төв аймгийн Эрдэнэсант сумы 4 дүгээр багийн нутаг “Давст” гэх газар иргэн Б.Хатанбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Хатанбаатарын мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаатарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Н.Түвшинжаргалд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Хатанбаатар нь шүүгдэгч Н.Түвшинжаргалтай эвлэрч байх тул Н.Түвшинжаргалд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урайхад овогт Намайцэрэнгийн Түвшинжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Хатанбаатар нь шүүгдэгч Н.Түвшинжаргалтай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Түвшинжаргалд холбогдох 201619000447 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. Н.Түвшинжаргалд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Түвшинжаргалд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БУЯНТОГТОХ