| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0069 |
| Дугаар | 2022/ШЦТ/74 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн 11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ96022222 регистрийн дугаартай, ******* ургийн овгийн ******* *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргалдах явцад хохирогч *******ийн үснээс зулгааж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчоос нэхэмжилсэн зүйл байхгүй. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хохирогч *******ийн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд өгсөн“... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ амарч байхад манай байшингийн цонх, хаалгыг нэг эмэгтэй хүн цохиод байсан. Би өөрийн охин болох гийн хамт гарахад согтуу бололтой хоёр эмэгтэй хүн манай хашаанд байсан. Тухайн хоёр эмэгтэй манай охин гээс мөнгө нэхээд байхаар нь мөнгөний талаар асуухад “манай нөхөр танай охиноос болж баривчилгаанд орсон байна, надад 30000 төгрөг өг, би хүүхдүүдээ тэжээмээр байна” гэж хэлээд намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж байгаад маажиж, үснээс татаж зулгаасан. Миний нүүр, ам маажсан эмэгтэйчүүд согтуу байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дахь тал), 2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 218 дугаартай “1.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.*******ийн биед баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун хацар хэгсийн зулгаралт, зүүн хацар хэсгийн цус хуралт, баруун шууны дотор дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны 3 дугаар үе хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, нурууны хэсэг болон хоёр далны дунд хэсгийн олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 3.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой байх боломжтой. 6.*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөр чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 7.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал), 3.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай найз н.Сайнбаяр манай гэрт хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Тухайн өдөр бид хоёр хамт байсан. Өөр хэн нэгэн байхгүй байсан бөгөөд 20 цагийн үед дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво, 0.5 литрийн “Сэнгүүр” нэртэй 2 лааз пиво авч хувааж уучихаад 22 цагийн үед найз Сайнбаярын хамтаар Г.тэй уулзахаар гэрт нь очсон. Г.г дуудаж гаргаж ирэх зорилгоор гэрийнх нь хаалга, цонхыг нь цохиход ээжийнхээ хамт гарч ирэхээр нь би “тэй уулзах гэсэн юм” гэж хэлэхэд ******* нь “харанхуй шөнө яахаараа ирдэг юм бэ, архичид” гэж хэлээд уурлаад байхаар нь маргалдаж байгаад хоорондоо үснээсээ зулгаалцаад, барилцаж авсан. Би тэр хоёрыг 2 талаас нь татаж салгасан. Тухайн үед цагдаа дуудсан байсан учраас цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад явсан. Миний согтолтыг шалгахад 1,18 хувьтай байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), 4.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байсан. ******* нэг хүүхдээ дагуулаад 14 цагийн үед манай гэрт ирээд гэрийн гадаа уулзчихаад эгчийнхээ гэрт нүүрс хүргэж өгнө гэж хэлээд зах руу явсан. Бид хоёр буцаж уулзахаар болоод өдөр 16 цаг өнгөрч байхад 36 айлын хажууд уулзаад дэлгүүрээс “Сэнгүүр” нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг уусан. 17 цагийн үед ******* хүүхдээ аваад гэрт нь явж очсон. Гэрт нь хариад авсан байсан 1 пивоо уугаад сууж байгаад орой 22 цагийн үед Ш.Мөнгөнчимэг “би Г.гээс 30000 төгрөг авах ёстой юм. Хамт очоод аваад ирье” гэж хэлээд явсан. Г.гийн гэрт нь очоод дуудаж гаргаж ирэхээр ******* гэрийнх нь хаалга, цонхыг нь цохиход ээжийнхээ хамт гэрээсээ гарч ирэхэд нь манай найз ******* Г.гийн ээжид “би Г.тэй уулзах гэсэн юм” гэж хэлэхэд иргэн ******* нь “харанхуй шөнө яахаар ирдэг юм бэ, архичид” гэж хэлэхэд ******* ******* нар хоорондоо маргалдаж байгаад үснээсээ зулгаалцаж барилцахаар нь Г. бид хоёр тэр хоёрыг 2 тийш нь салгаж авсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч дуудсан байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад цагдаагийн байгууллага дээр дагуулж ирээд болсон хэргийн талаар асуусан. Бид нар болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Миний согтолтыг шалгасан хэд гарсныг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), 5.Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ унтаж амарч байхад 23 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна. Манай байшингийн цонх, хаалга ээлжлээд хэн нэгэн хүн цохиод байхаар нь сэрээд хэн юм болов гээд дууг нь сонсоод хэвтэж байтал миний унтаж байсан өрөөний цонхыг ******* цохиод “хүүхэд үхлээ” гэж хэлээд орилоод байхаар нь би босоод хаалга онгойлгоод гарахад миний араас манай ээж ******* “харанхуй шөнө юу болоод орилоод байгаа юм бэ” гэж хэлээд гараад ирэхэд ******* манай ээжийг янхан гэж хэлээд орилоод үснээс нь зулгаасан. Тэр үед бид хоёр тэр хоёрыг салгасан. Тухайн үед ээж гэртээ ороод утсаа авч гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), 6.Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр эмэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, орилж байхаар нь “та нар юу болоод орилоод байгаа бэ гэж асуухад тэр хоёр эмэгтэй “чи хот руу давс ачуулдаг, давж ачуулах нэрээр бие үнэлдэг, чи баян авгай” гэсэн билүү надад 30000 төгрөг өг, би хүүхдүүдээ тэжээмээр байна. Мөнгө өгөхгүй бол ална шүү гээд орилохоор нь ямар учиртай 30000 төгрөг юм бэ гэж асуухад манай нөхөр танай охиныг хүргэж яваад цагдаад баригдаад баривчилгаанд орсон. Тийм болохоор би хүүхдүүдээ тэжээмээр байна гээд уурласан. ...******* гэх эмэгтэй миний үснээс зулгааж байгаад цохиж, маажсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар 1.Гэрч М.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан хүн байгаа юм. Нөхөр, хүүхддээ халамжтай сайн эхнэр байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), 2.Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай “Тус багийн иргэн Ширбазар овогтой ******* нь ам бүл 4 /дөрөв/ нөхөр, хүүхдүүдийн хамт 08 дугаар гудамжны 16 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), 3.Шүүгдэгч *******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36, 37, 38, 39 дэх тал), 5.2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө шүүгдэгч *******, найз хоёр нь хохирогчийн охин Г.тэй уулзахаар тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь ирсэн, улмаар хохирогч охины хамт гарч ирснээр шүүгдэгч нь хохирогч *******тэй маргалдаж барилцаж, бие биенийхээ үснээс зулгаалцаж байхад болон Г. нар тэд нарыг салгасан, шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн биед гэмтэл үүсэж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан, тухайн үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хохирогч *******ийн биед үүссэн баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун хацар хэгсийн зулгаралт, зүүн хацар хэсгийн цус хуралт, баруун шууны дотор дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны 3 дугаар үе хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, нурууны хэсэг болон хоёр далны дунд хэсгийн олон тооны жижиг зулгаралтууд бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч *******тэй маргалдах явцад түүнийг үснээс зулгааж зодож, хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун хацар хэгсийн зулгаралт, зүүн хацар хэсгийн цус хуралт, баруун шууны дотор дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны 3 дугаар үе хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, нурууны хэсэг болон хоёр далны дунд хэсгийн олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дэх тал), гэрч , Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 31 дэх тал), яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20- 21 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч *******ийн хохирогч ******* маргалдах явцад түүний биед халдан зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй бусдад төлөх хохирол, төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үл ялиг зүйлээс шалтгаалан хохирогчтой маргалдсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйл гэж мэдүүлжээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 41 дэх тал) Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч нь тус аймгийн ******* сумын Тахилт багийн 11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суудаг нь хэрэгт цугларсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 38 дахь тал), Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Хохирогч ******* нь хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Иймээс шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зөрчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******т тайлбарласугай. 5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК