Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 178/2022/0003 |
Дугаар | 2022/ШЦТ/76 |
Огноо | 2022-04-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 0 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 0 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: рхи уусан үедээ зүй бус үйлдэл гаргасан. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хохирогч *******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “... Манай нагац ах “маргааш өглөө эрт хөдөө явна, чи дайх юмаа ******* багийн -ийн байрны дугаар орцны тоотод авч ирээд өгөөдөх” гэж хэлээд байр руу орж байхад шатан дээр нэг согтуу ах сууж байхаар нь хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд тэр согтуу ах миний куртикнаас татаад нүүр рүү мөргөчихсөн. Тэгэхээр нь “та яаж байгаа юм бэ” гэж асуухад “чамайг ална” гэж хэлээд хөөгөөд байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал), .Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай “1.*******гийн биед зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. .*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.*******гийн биед зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, гэмтэл учирсан байна. 5.*******г архаг хууч өвчтэй эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал), 3.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 0 оны 0 дугаар сарын 1-ны орой 3 цагийн үед гэртээ байж байгаад ******* сумын ******* багт байх -ийн байрны дугаар орцонд байдаг нагац ах ын гэрт орж эм авахаар шатаар дээш өгсөж байтал 4 давхрын шатан дээр нэг ах пиво уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь зөрөөд цааш эргээд утсаар яриад явж байтал нөгөө ах миний куртикний араас татсан. Тэгэхээр нь би эргээд хартал миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Миний зүүн хөмсөгнөөс цус гарсан. Нөгөө ахын гар миний куртикнээс барьчихсан байхаар нь тавиулахад дахиад намайг цохих гэхээр нь би шатаар доошоо зугтсан. Гэтэл намайг хөөж гарч ирээд миний араас чулуу шидсэн. Тэгээд би холдоод зугтаад 4 замын уулзвар дээр ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн хүнийг аваад явсан. Би араас нь өөрийнхөө машинтай ирээд эрүүлжүүлэх байранд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулах гээд байж байтал миний толгой руу гараараа бас цохисон. Нөгөө ахыг цааш эрүүлжүүлэх байр руу аваад орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 0-1 дэх тал), 4.Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 0 оны 03 дугаар сарын -ны орой гэртээ байж байхад манай найз над руу залгаад “би аймгаас ийн уурхай луу явж байна” гэж хэлэхээр нь би “чамд дайвар өгч явуулах гэсэн юм аа” гэхэд манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Би гэрээсээ гарч дайвраа өгөөд сууж байхдаа ганцаараа шил пиво уусан. Сүүлийн пиво ууж дуусаагүй байхдаа гаас салаад гэртээ орох гээд орцондоо ороод 4 давхрын шатан дээр үлдэгдэл пиво уугаад сууж байхад гаднаас нэг залуу шат өгсөөд явж байсан. Тэгтэл миний хажууд ирээд “зам тавиад суучих” гэж хэлэхээр нь би “чамаас бусад нь хажуугаар яваад болоод байна” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд би маргалдаж байгаад гэх залууг барьж аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу шатаар доошоо буугаад орцноос гараад зугтсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч Б.марболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь зан ааш сайтай, дөлгөөн, тайван, нийтэч, хүн бүртэй эелдэг харьцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэгдэг. ав, ээжээсээ 4-үүлээ. йлын 3 дахь хүүхэд юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал), .Гэрч О.Пүрэвсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...******* нь даруухан, дуу цөөтэй, хүнд их тусархаг, тогтуун тайван, нийтэч хүн юм. рхи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг ч зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй. 10 жилийн сургуулиа төгссөнөөс хойш тээврийн жолооч хийж байгаа. ******* нь аав, ээжийнхээ хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), 3.Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40, 4 дахь тал), 4.0 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), 5.Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 01 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49- 57 дахь тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 0 оны 0 дугаар сарын - ны өдөр Ховд аймгийн ******* сумын Буянт багийн -ийн байрны орцны шатан дээр шүүгдэгч ******* пиво уугаад сууж байхад нь хохирогч ******* “зам тавиад суучих” гэж хэлсний төлөө шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, толгойгоороо мөргөж зэргээр шүүгдэгчийг зодуулсны улмаас хохирогчийн биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хохирогч *******гийн биед үүссэн зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн 16/4 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Буянт багийн -ийн байрны орцонд хохирогч *******тай маргалдах явцад түүний нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч *******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...Манай нагац ах “маргааш өглөө эрт хөдөө явна, чи дайх юмаа ******* багийн -ийн байрны дугаар орцны тоотод авч ирээд өгөөдөх” гэж хэлээд байр руу орж байхад шатан дээр нэг согтуу ах сууж байхаар нь хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд тэр согтуу ах миний куртикнаас татаад нүүр рүү шууд мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал), Шинжээчийн 0 оны 0 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай “1.*******гийн биед зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. .*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 7-9 дэхы тал), Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би хажуугаар нь зөрөөд цааш эргээд утсаар яриад явж байтал нөгөө ах миний куртикний араас татсан. Тэгэхээр нь би эргээд хартал миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Миний зүүн хөмсөгнөөс цус гарсан. Нөгөө ахын гар миний куртикнээс барьчихсан байхаар нь тавиулахад дахиад намайг цохих гэхээр нь би шатаар доошоо зугтсан. Гэтэл намайг хөөж гарч ирээд миний араас чулуу шидсэн. ...Би араас нь өөрийнхөө машинтай ирээд эрүүлжүүлэх байранд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулах гээд байж байтал миний толгой руу гараараа бас цохисон. Нөгөө ахыг цааш эрүүлжүүлэх байр руу аваад орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 0-1 дэх тал), Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би маргалдаж байгаад гэх залууг барьж аваад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу шатаар доошоо буугаад орцноос гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. Иймээс шүүгдэгч *******ы хохирогч *******тай маргалдах явцад хохирогчийн биеийн нүүр хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн -т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 350000 төгрөгийн хор уршгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Иймд шүүгдэгч *******ыг хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь 350000 төгрөгийн түүнд төлж өгсөн байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч *******г урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 1 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 49-57, 38 дахь тал), Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сард хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь хохирогчид *******д эмчилгээний зардалд 350000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байгаа тул (хавтаст хэргийн дахь тал) түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, хохирогчид хор уршигт 350000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчийн эзэмшлийн ХН банкны 5303337373 тоот дансан дахь 455000 төгрөгийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч ******* нь хохирогч Н.д 350000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ХН банкны 5303337373 тоот дансан дахь 455000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДРГЛГЧ, ШҮҮГЧ Ө.БХЫТБЕК