Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* ******* ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                              Д.Соёлзул

                        Улсын яллагч                                            Г.Тунгалаг

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Хандмаа       

                        Шүүгдэгч                                                  П.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

******* ******* ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.*******т холбогдох 21*******2001*******501*******7 *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт.

 

 Монгол улсын иргэн, 194 оны 07 ******* сарын *******0-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, *******7 настай, эмэгтэй, халх, *******а боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, ******* хүүхдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Огниуд овгийн гийн ******* /РД:МЭ407*******01/

Холбогдсон хэргийн талаар:

П.******* нь 2021 оны 0 ******* сарын 14-ний өдөр ******* ******* ******* сум, ******* ******* *******, ******* суух хохирогч Х.Отгон-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан *******2 инчийн LG маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ:... Миний буруу, хүү минь хотод оюутан болоод явсан юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод би эс “мөнгө байна уу байвал өгөөч аниа нь хүүхдийн мөнгө буухаар өгье” гэсэн чинь “аниа надад мөнгө байхгүй та манай зурагтыг тавьчих эхнэр хүүхэд ээж ******* гараад явсных нь дараа хулгай орсон юм шиг болгочихоороо тэгэхгүй бол уурлана” гэсэн. Тэгээд “та ирээд аваад өгчихгүй юу” гэсэн. Тэгээд “би хүүхдийнхээ мөнгийг буухаар  аваад өгье” гээд аваад өгсөн... гэжээ.

 

 

  Эрүүгийн  21*******2001*******501*******7 тоот хавтаст хэргээс:

  Хохирогч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 0 ******* сарын 14-ний өдөр 11 цагийн үед өөрийн төрсөн ээж Оюунчимэг хоёр хүүхдийн хамт гэрээсээ гараад зах орох гээд явсан. Тэгээд захаас хүнсний зүйл цуглуулаад буцаад 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж, цоож нь байхгүй даруулга төмөр нь газар хэвтэж байсан. Тэгээд би гэртээ ороод харахад манай гэрт байсан хар өнгийн LG загварын зурагт байхгүй болсон байсан. Би хулгайд алдагдсан гэх зурагтыг 2021 оны 07 ******* сард Улаанбаатар хотоос 500000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2021 оны 0 ******* сарын 14-ний өдрийн 12 цагийн орчим ******* миний гар утас руу залгаад миний толгой өвдөөд байна чи такси аваад манай гэрт хүрээд ирээч гэж дахин дахин утасдаад байхаар нь би Сансар захаас такси аваад *******ийн гэрийн гадаа очиход ******* өөрийнхөө байшингаасаа шаргал өнгийн нимгэн алчуурт ороосон байдалтай хар өнгийн зурагт авч гарч ирэхээр нь би “танайх зурагтгүй гээд байсан биз дээ, хэний зурагт юм бэ” гэж *******ээс асуухад манай эгчийн охиныхон зурагт, надад энэ зурагтыг өгсөн би Улаанбаатар хот руу хүү рүүгээ явна гэж надад хэлж байсан. Тэгээд бид хоёр такситайгаа гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны 2 давхарт байрлах ломбардад ******* гуйсаар байгаад зурагтаа тавьсан. Тэгээд ******* таксины мөнгө өгөөд манай гэрт ирж цай ууж байгаад ******* гэртээ харилаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******7-р тал/,

               Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... “еmerald” барьцаалан зээлдүүлэх газарт 2021 оны 0 ******* сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад П.******* нь хар өнгийн LG загварын *******2 инчийн зурагт авч ирээд мөнгөний хэрэг гараад байна, манай хүүхэд өвдсөн 200000 төгрөгт тавина гэхээр нь би манай ломбард 120000 мянган төгрөгөөр авна болохгүй бол та өөр газар тавьж болно гэж хэлэхэд П.******* ядаж 150000 төгрөгөөр авчхаач би хүүхдийн мөнгө буухаар авна гэхээр нь би үгүй гэж хэлэхэд за за тавьчихъя гэж хэлээд иргэний үнэмлэхээ үзүүлээд зурагтаа манай ломбардад барьцаанд тавьсан. Тэгээд тухайн өдөр нэг эрэгтэй хүн орж ирээд танайд хар өнгийн LG загварын *******2 инчийн зурагт тавьсан уу гэхээр нь би тухайн зурагтыг үзүүлэхэд манай зурагт мөн байна гэж тавьсан. Манай ээж эхнэр хоёрыг гараад явсан хойгуур манай гэрийн цоожийг эвдээд манай зурагтыг хулгай хийсэн байна гэж надад хэлж байсан. П.******* 2021 оны 0 ******* сарын 25-ны өдөр 120000 төгрөг төлсөн. Одоо манай байгууллагаас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-40-р тал/,

               Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 ******* сарын 1-ны өдрийн “...үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 ******* сарын байдлаар 250000 төгрөг /хоёр зуун тавин мянга/... гэх ТХҮ-21/207 *******тай дүгнэлт, /хх-ийн 45-47-р тал/,

               2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 107121 *******тай “...П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. П.******* нь хэрэг уйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл байсан байна П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй “гэсэн магадлагаа, /хх-ийн 52-р тал/,

               ******* ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 0 ******* сарын *******1-ний өдрийн 100 *******тай “1. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж,* бэхжүүлж авсан 1-7 хүртэл *******ласан 6 ширхэг гарын мөрнөөс 1-*******, 6 гэж *******ласан 4 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин 5, 7 гэж *******ласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж байгаа 5, 7 гэж *******ласан 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-6*******-р тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-ийн ******* ******* хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /ХХ-ийн 5 ******* хуудас/,******* ******* ******* ******* *******-р *******ийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн ******* хуудас/, Манал өрхийн эмнэлгийн П.*******ийн хяналтад байдаг тухай тодорхойлолт /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /91 дүгээр хуудас/ зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч П.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

          Шүүгдэгч П.******* нь 2021 оны 0 ******* сарын 14-ний өдөр ******* ******* ******* сум, ******* ******* *******, ******* суух хохирогч Х.Отгон-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан *******2 инчийн LG маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Х.Отгон-Эрдэнийн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/, Гэрч Д.ийн мэдүүлэг /ХХ-ийн *******7 ******* тал/, Гэрч Ц.ын мэдүүлэг /ХХ-ийн *******9-40 дүгээр тал/,  Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 ******* сарын 1-ны өдрийн “...үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 ******* сарын байдлаар 250000 төгрөг/хоёр зуун тавин мянга/... гэх ТХҮ-21/207 *******тай дүгнэлт, /хх-ийн 45-47-р тал/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 107121 *******тай “...П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. П.******* нь хэрэг уйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл байсан байна П.******* нь одоогоор сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй “гэсэн магадлагаа, /хх-ийн 52-р тал/, ******* ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 0 ******* сарын *******1-ний өдрийн 100 *******тай дүгнэлт /хх-ийн 61-6*******-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс ******* ******* ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Х. нь эд зүйлээ буцаан авсан учир энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

             Гурав.Шүүгдэгч П.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.******* нь 2021 оны 0 ******* сарын 14-ний өдөр ******* ******* ******* сум, ******* ******* *******, ******* суух хохирогч Х.Отгон-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан *******2 инчийн LG маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч П.******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.*******-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.*******ийг 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч П.*******ийг үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.           

            Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйл, *******6.1 дүгээр зүйл, *******6.2 ******* зүйл, *******6.6 ******* зүйл, *******6.7 ******* зүйл, *******6.  ******* зүйл, *******6.10 ******* зүйл, *******6.1******* ******* зүйл, *******.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Огниуд овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.*******ийг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар П.*******т оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, П.******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2022 оны 02 ******* сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.