| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0003/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/04 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох 21*******2000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 200******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* *******,******* Б тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батбаярын ******* /РД:М*******0*******242052/
Холбогдсон хэргийн талаар:
Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* ******* сум 1 дүгээр *******, 96-58 тоотод иргэн Д.гийн гэрт 2021 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн 2******* цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.г муухай харлаа гэсэн шалтгаанаар баруун нүд рүү нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:... 2021 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр найз охин тай хэрэлдээд орой суудлаар Улаанбаатар явах гэж байсан болиод найзуудтайгаа хойно 96 дугаар байранд очиж Ирээдүйтэй уулзаад гэрт нь ороод цаад өрөөнд нь ороход , 2 сууж байхаар нь би н нүүр рүү нь өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 21*******2000000148 тоот хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 10 дугаар сарын 29- ний өдөр *******ийн найз Х.ий хамтаар ******* ******* ******* сум Тарни 8 дугаар *******т хөдөө очиж мал харсан. Тэгээд бид хоёр 2021 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр 22 цаг *******0 минутын үед хөдөөнөөс ирж ******* ******* ******* сум 1 дүгээр ******* 96-58 тоотод найз Х.ий гэрт ирж усанд орох зорилготой жижиг өрөөнд бид хоёр байж байхад гаднаас Х.ээгийн ах Х.Ирээдүйн 4 найз орж ирээд бөөндөө том өрөө рүү орсон. Найз бид хоёр жижиг өрөөнд утсаа цэнэглээд сууж байхад ******* гэх ах орж ирээд намайг ямар нэгэн шалтгаангүй сууж байхад нүүрэн тус газар буюу баруун нүд рүү 1 удаа өшиглөсөн. ******* архи уучихсан согтуу байсан. Биеэ авч явах чадвартай байсан. Улаанбаатар хотод нүдний эмчид үзүүлсэн төлбөр тооцоо замын зардал, хоол унааны мөнгийг нэхэмжилж байна. Ямар нэг шалтгаангүй миний нүд рүү өшиглөсөнд ******* гэх залууд гомдолтой байна. Бакал өмссөн байсан. Гуталтай байхдаа өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Усанд орох гээд жижиг өрөөнд утсаа цэнэглээд юм яриад сууж байхад гаднаас ах Х.Ирээдүйн найз нар орж ирсэн. Тэгсэн ах Х.Ирээдүйн найз ******* жижиг өрөөнд орж ирээд найз О. руу “Чи яасан, над руу муухай хараад байна уу” гэж хэлээд нүүр лүү 1 удаа өшиглөөд гараад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2021 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр дүү Х. түүний найз О. нар хөдөөнөөс 22 цаг болж байхад ирсэн. Тэгээд би том өрөөнд зурагт үзээд суух байхад гаднаас манай найз *******, Жавхлантөгс, Дөлгөөн, Ган-Эрдэнэ, Үүрийнцолмон нар орж ирсэн. Тэгээд бөөндөө юм яриад том өрөөнд сууж байсан чинь жижиг өрөөнд маргалдаад байгаа юм болов уу гээд орсон чинь дүүгийн найз О. нүүрээ дараад доошоо хараад сууж байсан. Тэгээд би найз *******өөс яасан юу болсон бэ гэж асуусан чинь “Юу байна дүү гээд мэндэлсэн чинь надын өөдөөс томроод айн эд нар гэхээр нь өшиглөчихлөө” гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,
******* ******* Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2*******5 дугаартай “1. О.гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний алимны хөндийн хий хуримтлал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. О.гийн биед учирсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* ******* ******* ******* ******* дугаар ************** 0Б тоотод байнга оршин суудаг хаягийн лавлагаа /ХХ-ийн *******4 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /ХХ-ийн *******5 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.*******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н *******7 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* ******* сум 1 дүгээр *******, 96-58 тоотод иргэн Д.гийн гэрт 2021 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн 2******* цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.г муухай харлаа гэсэн шалтгаанаар баруун нүд рүү нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Насанд хүрээгүй хохирогч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Х.ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Х.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шинжээчийн №2*******5 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 2021 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс ******* ******* ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Насанд хүрээгүй хохирогч О., түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ******* ******* сум 1 дүгээр *******, 96-58 тоотод иргэн Д.гийн гэрт 2021 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн 2******* цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.г муухай харлаа гэсэн шалтгаанаар баруун нүд рүү нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйл, *******6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйл, *******6.1******* дугаар зүйл *******8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Батбаярын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.