| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2022/0015/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* ******* дахь ******* дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******д холбогдох *******13*******001850007 *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 07 ******* сарын *******0-ны өдөр ******* ******* ******* *******анд төрсөн, 51 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд 1. ******* аймаг дахь ******* дундын ******* ******* шүүхийн *******009 оны 10 ******* сарын *******8-ны өдрийн 14******* *******тай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******11 дүгээр зүйлийн *******11.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, *******. Мөн шүүхийн *******010 оны 03 ******* сарын 09-ний өдрийн *******6 *******тай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, *******11 дүгээр зүйлийн *******11.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Агвааны ******* /РД:М37107*******075/
Холбогдсон хэргийн талаар: А.******* нь *******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******- тоотод байх өөрийн хашаандаа иргэн Д.ын шүдлэн насны, хүрэн зүсмийн адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн *******13*******001850007 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Таны харуулсан зураг дээр байгаа нядлагдсан хүрэн зүсмийн морь миний өөрийн унаган адуу мөн байна. Уг адуу одоо азарган шүдлэн үрээ байсан, ...Нядлагдсан хүрэн зүсмийн морь нийт мориноосоо салаад ганцаараа салж яваад байсан. Азарган үрээ болохоор үндсэн их мориндоо нийлдэггүй байсан. Буруу талын хаа хэсэг дээр дөл тамгатай байгаа. Уг тамгыг *******019 онд тамгалж байсан болохоор тамга нь бүдэг болоод арилсан байж магадгүй. Би өөрийнхөө адууны толгойг хараад танина, духан дээрээ жижиг хумсны чинээ цагаан үстэй. ...Зах зээлийн үнээр 1.000.000 төгрөг л байгаа байх. ...Би хайж харж л байсан. Байхгүй болохоор нь ийш тийш гүйгээд явсан, эсвэл алга болчив уу гэж бодож байсан” гэх мэдүүлэг/ХХ-ийн 13-14-р тал/,
Гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...*******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хадам аав А.******* “энэ хашаанд байгаа хүрэн зүсмийн морийг нядлах гэсэн юм аа, чи найзуудыгаа дуудчих хамжаад гялс нядлах хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би найз , , нарыг дуудаж хашаанд байсан 1 тооны, хүрэн зүсмийн морийг нядлахад тусалсан. ...Би эхнэр Болорцэцэгийн хамтаар *******0*******1 оны 10 ******* сарын эхээр хуш модны самар бэлтгэхээр яваад 1 сар гаруй болсон. Тэгээд *******0*******1 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр гэртээ ирэхэд манай хашаанд хүрэн зүсмийн 1 тооны морь байхаар нь тухайн үед хадам аав А.*******гээс “хэний морь юм бэ?” гэж асуухад хадам аав А.******* “би хүнээс авсан морь юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...*******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би найз , нарын хамтаар хоол идэх гээд сууж байхад цуг самарт явсан найз Х. над руу залгаад “Андаа манай гэрт хүрээд ирээч, аав адуу нядлах гээд байна, та 3-т туслах боломж байна уу” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь , бид 3 найздаа тус болох зорилготой түүний гэрт хашаанд нь очиход 1 тооны, хүрэн зүсмийн морь байсан. Тэгээд уг 1 тооны хүрэн зүсмийн морийг нядалсан. Найз , , Х., түүний хадам аавынх нь хамтаар хядалсан. Харин гэдсийг нь ******* эмэгтэй цэвэрлэсэн. ...Найз гийн хадам аав нь гэх ах “манай идэшний морь” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /ХХ- ийн *******0-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Найз , Б. бид 3 хоол хийж идэх гээд самарт авч явсан жолоочийнд байж байхад өдөр 1******* цаг өнгөрч байхад цуг самарт явсан найз бид 3-тай утсаар холбогдсон. Тэгсэн “манай гэрт хүрээд ирэх боломж байна уу, аав нэг идэшний адуу гаргах гээд байна, та 3 туслаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь , бид 3 найз гийн гэрт очиход хашаанд нь 1 хүрэн зүсмийн морь сул байсан. Тэгээд уг хүрэн зүсмийн морийг Х.гийн аав гэх настай ах барьж аваад байшингийн хойно хөтлөөд аваачсан. Тэгээд найзуудын болон Х.гийн хадам аав нь гэх ахын хамтаар морийг нядалсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн **************-р тал/,
Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би хүлээн зөвшөөрч байна. ...*******0*******1 оны 10 ******* сарын 17-18-ны үед манай хашааны хаалга онгорхой байхад ямар нэгэн тамга, тэмдэг байхгүй, духан дээрээ жижиг сартай, хүрэн зүсмийн нэг тооны адуу орж ирээд манай хашаанаас гарахгүй байхаар нь адууны эзэн нь ирж авах байх гээд хашаандаа 1 сар гаран усалж, өвс өгөөд тэжээсэн. Тэгээд би хүргэн д “наад адуугаа янзалчих” гэж хэлэхэд манай хүргэн найз нартайгаа хийлээд адууг нядалсан. болон түүний найз нарт тухайн адууг “миний адуу” гэж хэлээд би тухайн адууг янзлуулсан. ...Би ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р тал/,
Эд зүйлийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний шинжээчийн *******0*******1 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн 1/0130 *******тай “Хүрэн зүсмийн шүдлэн үрээ 900.000 төгрөг” гэсэн дүгнэлт /ХХ-ийн *******6-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:Шүүгдэгч А.*******гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 37 ******* хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч А.*******г гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч А.******* нь *******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******- тоотод байх өөрийн хашаандаа иргэн Д.ын шүдлэн насны, хүрэн зүсмийн адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр тал/, гэрч Х.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 ******* тал/, Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн *******0 ******* тал/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн ************** ******* тал/, Шүүгдэгч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37 ******* тал/, Эд зүйлийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний шинжээчийн *******0*******1 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн 1/0130 *******тай “Хүрэн зүсмийн шүдлэн үрээ 900.000 төгрөг” гэсэн дүгнэлт /ХХ-ийн *******6-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Тиймээс ******* ******* ******* ******* дахь ******* дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д. шүүгдэгч А.*******д гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба хохирогч Д. хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч А.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.******* нь *******0*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******- тоотод байх өөрийн хашаандаа иргэн Д.ын шүдлэн насны, хүрэн зүсмийн адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 480 нэгж буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 4.5 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсэг нь 6.7 см урттай хутга 1 ширхэг, модон иштэй 1 ширхэг сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.******* ******* зүйлийн ******* дахь хэсэг, 36.******* ******* зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Агвааны *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 480 /дөрвөн зуун ная/ нэгж буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.*******гийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. А.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 4.5 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсэг нь 6.7 см урттай хутга 1 ширхэг, модон иштэй 1 ширхэг сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.