Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01322

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01322

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхарт байрлах “Юнител” ХХК /РД: 5036895/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар, хороолол, 89 дүгээр байр, 44 тоот хаягт оршин суух, Мойлт овогт Энхбаатарын Хүрэлтогоо /РД: ЙС78042101/-д холбогдох,

 

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 829,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Юнител ХХК, хариуцагч Э.Хүрэлтогоо нар харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89107821 дугаарт S6 edge (color black) маркийн гар утсыг (IMEI соdе:359521063030193) 12 сарын хугацаатай (2015 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар) хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2016 оны 03 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 89107821 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 553,96Т (таван зуун тавин гурван мянга нэг зуун ерэн зургаан төгрөг), гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног гутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги болох 276,598 (хоёр зуун далан зургаан мянга таван зуун ерэн найман төгрөг), нийт 829,794 (найман зуун хорин есөн мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг)- ийг нэхэмжилж байна” гэжээ.   

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас “Юнител” ХХК /цаашид “нэхэмжлэгч” гэх/, түүнийг төлөөлөн Өр барагдуулах авлагын ажилтан Г.Түвшинтөр, нөгөө талаас иргэн Энхбаатар овогтой Хүрэлтогоо РД:/ЙС78042101 /цаашид “хариуцагч” гэх/ бид Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт 829,794 төгрөгөөс 691,495 төгрөгийг хүлээн зөвшөөрөн, 2017 оны 07 сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр тохирсон болно. Алдангийн 50%-ийг хөнгөлсөн болно. 2. Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй. 3. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулах ба шүүгч эвлэрлийг баталж, захирамж гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх өгөөд тал тус бүр нэг хувийг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг өгнө гэжээ.     

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Э.Хүрэлтогоод холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 829,794 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр “Нэхэмжлэгч нь алданги болох 276,598 төгрөгийн тал хувь болох 138,299 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 829,794  төгрөгөөс 691,495  төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                         

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Хүрэлтогоод холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 829,794  төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь алданги болох 276,598 төгрөгийн тал хувь болох 138,299 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.Хүрэлтогоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 829,794  төгрөгөөс 691,495  төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хүрэлтогоогоос 12,232.5 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 12,232.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР