Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2022/0018/Э |
Дугаар | 2022/ШЦТ/18 |
Огноо | 2022-02-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******д холбогдох 22*******200004001******* *******тай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 ******* сарын 26-ны өдөр Дархан-Уул ******* Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Намсрайн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 ******* сарын 11-ний өдрийн 2******* цагийн орчимд ******* ******* ******* ******* 6 ******* *******ийн нутаг дэвсгэрт иргэн П.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боох, баруун гар, мөр болон баруун хөх зэргээс базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.
Эрүүгийн 22*******200004001******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 12 ******* сарын 11-ний орой 19 цагийн орчим Н.******* нь манай гэрийн гадаа өөрийн эзэмшлийн суудлын машинтай ирээд манай гэрээс өөрийнхөө хувцсыг аваад явсан. Орой 20 цагийн орчим манай найз Б. нь ирээд орой 2******* цагийн орчим “хоёулаа гаръя” гэхээр нь би аатай хамт гэрээсээ гарахад манай гэрийн гадаа Н.******* ирчихсэн байсан. аа бид хоёр Н.*******ын машинд суугаад төмөр замын урагшаа гарах замдаа Н.******* нь замаасаа нэг найз залуугаа аваад машиндаа суулгасан. аа Н.*******аас “нэг том пиво аваад өгөөч, миний сэтгэл санаа тавгүй байна” гэж хэлээд нэг том пиво авхуулаад Спиртийн үйлдвэрийн урагшаа гудамжинд машинаа зогсоогоод бид нар машин дотроо пиво хувааж уугаад юм ярьж байгаад Н.******* нь аа руу сээтэн хаяад янз янзын юм яриад байсан. аа Н.*******аас "ер нь та хоёр яагаад байгаа юм бэ" гэхэд Н.******* "П. бид хоёр ******* хоногийн харилцаатай шүү дээ гэж" хэлэхээр нь би "яг ******* хоног байсан уу" гэж хэлээд Н.*******ыг нэг удаа алгадахад Н.******* баруун гараараа миний хоолой руу *******алзуурдаад, зүүн гараараа миний толгойтой үснээс зулгаагаад намайг түлхээд би машинаас хойшоогоо саваад газар унасан. Би Н.*******д “ямар арчаагүй юм бэ” гэж хэлээд машины сандал дээр суух гэтэл Н.******* "машинаас зайл, чи янхан биз дээ, чиний порно надад байгаа" гэж хэлэхээр нь би “цагдаад дуудлага өгье’’ гэж хэлээд гар утсаа авахад аа “та хоёр учраа ол” гэж хэлээд миний гар утсыг авсан. Тэгтэл Н.******* жоохон тайвшраад машины хойно сууж байсан найзыг “андаа буучих” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө найз болон аа хоёр машинаас буугаад явсан. Н.******* нь “намайг уучлаарай” гэж хэлээд намайг тэврэх гэхээр нь би "чи яаж байгаа юм бэ, хүний хажууд намайг доромжиллоо" гэхэд Н.******* "би нэг сар чамаас уучлалт гуйна" гэж хэлээд миний хөх болон гараас базаад байсан. Би “өнөөдөр чамтай харьцах хүсэлт алга байна, маргааш өглөө уулзъя” гэж хэлээд би гэртээ хүргүүлсэн. ...Н.******* бид хоёр 2021 оны 08 ******* сараас хойш үерхэж байгаад бие биеийнхээ гэрээр орж гардаг байсан. ...Н.******* нь миний эрх чөлөөнд халдаж байгаагүй. 2021 оны 12 ******* сарын 11-ний өдөр анх удаа халдаж байна. ...Би 2 аяга л пиво уусан байсан. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. ...Н.******* нь *******а зэргийн согтуу байсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...П. бид хоёр Старс бааранд орж нэг шил пиво уугаад Старс баарнаас гараад П. “би Н.*******тай маргалдсан байгаа бид хоёр учраа олъё, чи *******ыг дуудаад өгөөч” гэхээр нь би *******ыг дуудаад хуучнаар Төмөр замын эмнэлгийн хойно ******* машинтайгаа ирээд уулзсан. ******* бид нар замын урагшаа гарах замдаа нэг залууг суулгаад бид дөрөв замын урд гарч дэлгүүрээс нэг том пиво аваад Спиртийн урагшаа гудамжинд машин дотроо бид нар пивоо хувааж уусан. ...Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байгаад би *******, хоёроос "та хоёр хэр удаан найзалж байгаа юм” гэж асуухад ******* "бид хоёр ******* цагийн дотор танилцаж дотно харилцаа үүсгэсэн" гэж хэлэхэд , *******ыг нэг удаа алгадаад "Чи юу гэж байгаа юм бэ" гэхэд ******* "би тоглож хэлж байна" гэхэд "энэ юмаар тоглож болдог юм уу" гээд хоорондоо хэрэлдээд байсан. ******* ууж байсан пивоо гийн нүүр рүү нь цацаад "машинаас буу" гэж хэлээд ******* г машинаас түлхээд буулгасан. Тэгээд буцаж машин дотор орж ирээд *******тай хэрэлдээд байхаар нь би явлаа гэж хэлээд яваад өгсөн. ...*******ын найз нь намайг явахаас өмнө машинаас буугаад явсан. ...Тэр хоёр бараг эрүүл байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/,
Н.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 12 ******* сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад 99*******02474 *******ын утаснаас аа залгаад “намайг урагшаа айл руу хүргээд өгөөч” гэж дуудаад байхаар нь би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Төмөр замын эмнэлгийн хойноос аа, нарыг авсан. Тэгээд замын урагшаа явах замдаа найз Амин-Эрдэнэ гэх залууг авсан. Амин-Эрдэнэ бид хоёр дэлгүүрээс нэг том 2 литрийн пиво аваад Спиртийн үйлдвэрийн урагшаа гудамжинд машин дотроо авсан пивоо бид дөрөв хувааж уусан. Тэгээд би тай жоохон маргалдаад г машинаас буу гэж хэлээд тээврийн хэрэгслийн урд хаалгыг онгойлгоод гийн өмсөж байсан цамцнаас нь заамдаж аваад машинаас түлхэж буулгасан. Тэгсэн аа бид хоёрыг салгаад машинаас буугаад явсан. Удалгүй Амин-Эрдэнэ “би явлаа” гэж хэлээд машинаас буугаад явсан. Тэгээд г улаан вагоны хажууд тээврийн хэрэгслээ зогсоогоод цаашаа явганаар г 12 айлын хажууд очоод бид хоёр маргалдаад би г түлхсэн. ...гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. ...Би г хувцаснаас заамдаж боогоод түлхсэн, бас хоёр гараас нь барьж байгаад бас түлхсэн, тэрнээс болж гийн биед хөхрөлт үүссэн байх. Тэрнээс биш би г зодоогүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Дархан-Уул ******* Шарын гол ******* ******* ******* хэсэг Санжит ойчид 11-25 тоотод оршин суух лавлагаа /ХХ-ийн 49 ******* хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /ХХ-ийн ******* хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 47 ******* хуудас/, Шүүгдэгч Н.*******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 50 ******* хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 ******* сарын 11-ний өдрийн 2******* цагийн орчимд ******* ******* ******* ******* 6 ******* *******ийн нутаг дэвсгэрт иргэн П.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хоолойг боох, баруун гар, мөр болон баруун хөх зэргээс базах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч П.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 ******* хуудас/, Гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20 ******* хуудас/, 2021 оны 12 ******* сарын 17-ны өдрийн Шинжээчийн №11 *******тай дүгнэлт /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс ******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч П. нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Н.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 ******* сарын 11-ний өдрийн 2******* цагийн орчимд ******* ******* ******* ******* 6 ******* *******ийн нутаг дэвсгэрт иргэн П.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 540 нэгж буюу 540000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.1 дүгээр зүйл, *******6.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, *******6.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, *******6.6 ******* зүйл, *******6.7 ******* зүйл, *******6.8 ******* зүйл, *******6.10 ******* зүйл, *******6.1******* ******* зүйл *******8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 540 /таван зуун дөч/ нэгж буюу 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.