Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* ******* ******* ******* дахь ******* дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                         С.Төртулах

                        Улсын яллагч                                        Г.Тунгалаг

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ц.Цогзолмаа

                        Шүүгдэгч                                              О.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******т холбогдох 213200187001******* *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 10 ******* сарын 08-ны өдөр Хөвсгөл ******* Эрдэнэбулган *******анд төрсөн, 33 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв ******* Заамар *******анд “Заамарын зам” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******, 2-*******1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Баатарууд овгийнын ******* /РД:РФ89100878/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гэгээ” хүнс, барааны дэлгүүрийн орчимд 73*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******а, б, г, 3.7 а заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.ыг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтааж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ:... 2021 оны 11 дүгээр сарын 07-нд орой найзындаа ирж байж байгаад найзыгаа хүргэж өгөх гээд л гарсан чинь ийм хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна.Тухайн үед хүн дайрснаа балмагдаад анзаараагүй. Арай ч дайрчхаагүй байлгүй гэж бодсон. Айгаад сандарсан байсан. Анхны тусламж үзүүлж чадаагүй нь миний буруу. Цаашдаа дахиж архи уухгүй гэж бодож байна... гэжээ.

 

Эрүүгийн 213200187001******* тоот хавтаст хэргээс:

               Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/,

                Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-11-р тал /,

                Яллагдагч О.*******ын зам тээврийн осол болох уед жолоодож явсан 73*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р тал/,

                Хохирогч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө найзуудтайгаа “Оргил кафе”-д *******а зэрэг пиво уугаад 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед ганцаараа “Оргил кафе”-наас гарч төв зам дагуу гэрлүүгээ алхаад “Өгөөмөр” хүнсний дэлгүүр, Шагдарын мод зүсдэг рамын хооронд дунд хэсэгт алхаад явж байхад миний араас буюу нуруу хэсэг рүү тээврийн хэрэгсэл мөргөөд би ухаан алдаж эмнэлэг дээр сэрсэн. ...Би кафед 4 лааз пиво уусан, архи уугаагүй дан пиво л уусан. ...Араас ирэхэд ямар нэгэн гэрэлгүй байсан. Гэрэлтэй байсан бол төв замаас бууж хажуугаар нь алхах байсан байх. Марк *******ыг нь хараагүй жижиг л тээврийн хэрэгсэл байсан байх....Ойр орчимд намайг алхаж байхад хүн харагдаагүй. Ямар нэгэн гэрэлтүүлэггүй байсан. ...Би өөрийгөө хянах чадвартай байсан. ...Би ямар нэгэн машингүй, гэрэл байхгүй байсан болохоор төв цементэн зам дээр алхаж байсан. Намайг мөргөсөн машин ямар нэгэн гэрэл асаагаагүй явж байсан. Гэрэлтэй явж байсан бол араас гэрэл тусах байх. ...Толгойдоо оёдол тавиулсан, нүүр зулгарсан, 4 хавирга хугарсан, баруун эгэм хугарсан, нуруу, нугас гэмтсэн. ...Маш их гомдолтой байна. Эмнэлгээс гарч нэхэмжлэх баримт зэргийг хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р тал/,

                Гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны 22 цаг орчим бааранд орсон тэгээд яг хэдэн цагт гарснаа санахгүй байна, Ямар ч байсан баарнаас гарахад баарны гадаа согтуу хэвтэж байсан Тэгээд од хандаж миний дүү бос ингэж унтаж болохгүй гэртээ харь гээд ыг явуулсан. Тэгээд бид хоёр хашааны буланд бие засаад байж байтал Хараа голын гүүрний чиглэлээс миний харснаар цагаан саарал өнгийн машин их хурдтай ирээд гэнэт юм мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд бид хоёр яанаа нөгөө ыг мөргөчихлөө гэж хоорондоо яриад байж байтал баарны тэндээс нэг цагаан машин ирсэн тэгээд цагдаа ирсэн. Өнгөний хувьд цагаан саарал өнгийн жижиг тэрэг байсан. Их хурдтай явж байсан болохоор сайн харж чадаагүй. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би өөрийгөө хянах чадвартай байсан. Ямар ч байсан баарны гадаа хэвтчихсэн байдалтай согтуу байсан. ...Ойролцоогоор би сайн мэдэхгүй. ...Бид хоёрыг орох үед бүжиглээд байж байсан. Хэзээ баарнаас гарч тэнд хэвтсэнийг мэдэхгүй. ...Ямар ч байсан баар хаана гээд бид нарыг гаргасан. Тэгээд гарч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/,

                Гэрч Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “.. Цагаа сайн санахгүй караоке бар хаана гээд би тэй хамт тэндээс гарсан. Гарах үед баарны үүдэнд согтуу хэвтэж байхаар миний дүү бос хөлдөж үхнэ шүү гээд босгоод явуулсан Тэгээд бид хоёр хашааны буланд бие засаж байхад урд зүгээс сааралдуу машин нэлээн хурдтай явж ирсэн, Тэгтэл хүүе яанаа нөгөө чинь машинд дайруулчихлаа гээд орилсон. Замын гэрэл асаагүй харанхуй байсан болохоор яг ямар өнгийн ямар загварын машиныг харж чадаагүй. Тэгээд удалгүй баарны тэндээс цагаан өнгийн жижиг тэрэг ирж зогсоод хүн дайруулсан байна. Эмнэлэг цагдаа дуудна гээд явсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн ийм л асуудал болсон. ...Миний харснаар сааралдуу өнгийн машин байсан. Бид хоёр нэлээн зайдуу байсан болохоор сайн харж чадаагүй. .Би тухайн үед 2 пиво уусан байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. ... Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямарч байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гадаа хэвтэж байсан байлгүй дээ.. Нэлээн хурдтай явсан зогсоогүй шууд давхиад явсан. Машиных нь өөрийнх нь гэрэлд ойж байгаагаар саарал өнгө харагдсан яг ямар маркийн тээврийн хэрэгслийг бол мэдэхгүй байна. ...Миний мэдэж байгаа зүйл ердөө энэ өөр мэдэж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед ******* ******* ******* ******* ******* ******* 2-24 тоотод байрлах гэрээсээ ганцаараа гараад найз ий ******* ******* ******* ******* точикын байрны хажууд зэргэлдээ байдаг гэрт нь очсон. Намайг найз ий гэрт очиход эхнэр гийн хамт байсан. Би гийн гэрт очихдоо 0,******* литрийн Соёрхол архи авч очсоныгоо тэй архи ууж дуусчхаад би гэртээ харих гэж байхад ******* эхнэр огийн хамт 20 цагийн үед гийн гэрт ирсэн. Тэгээд бид нар олуулаа уулзаагүй удсан юм чинь бүгдээрээ караоке орж дуулъя гэж хэлээд ******* ******* ******* *******т байрлах “Оргил” гэх нэртэй караокед 21 цагийн үед , , *******, о нарын хамт ороод 0,******* литрийн архи, 0,******* литрийн 3 лаазтай пиво авч ууж дуусчхаад бид ******* сууж байсан “\/iр” өрөөнөөсөө гарч нийтийн зааланд ороод 0,******* литрийн архи, 0,******* литрийн 3 лаазтай пиво авч ууж бүжиглэж байгаад караоке хаахаас өмнө гарсан би тухайн үед архи нэлээн уучихсан байсан болохоор хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Тэгээд караокеноос гараад бид нар *******ын машинд суусан. ******* тухайн үед эхэлж хоёрыг хүргэж өгнө гэж ярьж байсан би тэгээд салхинд цохиулаад *******ын машиных нь ард талын суудал дээр унтчихсан байсан. Тэгээд 00 цагийн үед ******* намайг гэрт чинь ирчихлээ босоорой гэж сэрээхээр нь би гэртээ орж унтсан. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаас намайг хэн хүргэж өгсөн юм гэж асуухад ******* өөрийнхөө машинтай бид хоёрыг хүргэж өгчхөөд чамайг хүргэж өгнө гэж хэлээд явсан гэж надад хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би үргэлжлүүлж архи уугаад байж байхад хүмүүс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой саарал өнгийн машин хүн мөргөчхөөд зугтчихсан байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би *******аар тоглоод чи өчигдөр орой хүн дайрчихсан юм биш үү гэхэд ******* надад би юу гэж тэгдэг юм чамайг гэрт чинь хүргэж өгчхөөд гэртээ ирчихсэн байна гэж надад хэлж байсан. ... , , о, ******* бид ******* байсан. ...******* нь ******* ******* ******* *******т байрлах Оргил караокены “Viр” өрөөнд сууж байхад бид нарын авсан архи пивоноос уугаагүй бид нар урд урдаасаа хараад сууж байсан болохоор би сайн харсан. Харин нийтийн зааланд ороод *******ыг архи согтууруулах төрлийн зүйл уусан талаар мэдэхгүй байна би тухайн үед өөрөө нэлээн согтуу байсан болохоор анзаараагүй ээ. ...******* нь энхэр огийн хамт явж байсан. ..Машины марк болон улсын *******ыг нь хараагүй ээ. Хар өнгийн жижиг тэрэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 00:10 цагийн үед “Гэрэлт зам” хүнсний дэлгүүрт бараа буулгасан. Тэгээд уг дэлгүүрээс цааш хараад маневар хийж эргээд явж байтал төв зам дээр цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл зогсчихсон хажууд нь 2 хүүхэн 1 залуу зогсчихсон энд авар гарсан байна гээд яриад байж байсан. Тэгээд би тэнд байсан 3 хүнд хандаад бушуу түргэн дуудаач гэж хэлээд би яваад өгсөн. ...Би тэр дэлгүүр дээр 30 орчим минут болсон байх. ...Ямар ч байсан 2 тээврийн хэрэгсэл хойшоо чиглэлд буюу аваар болсон зүгт явсан. Ямар тээврийн хэрэгсэл байсныг би анзаараагүй. ...Нээх удаагүй ар араасаа явсныг санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

               Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед бааранд орсон. Тэгээд тэндээ 11:30 цаг хүртэл сууж байгаад найзындаа очоод цай ууж сууж байгаад бааранд утсаа цэнэглээд үлдээснээ санаад найзынхаа нөхрөөр машиныг нь бариулаад нөгөө бар луу явж байхад осол болсон газрын ойролцоо шонгийн мод налаад нэг хүн зогсож байсан харагдсан. Тэгээд нөгөө баарнаас очиж утсаа аваад буцаад явж байтал зам дээр тухайн осол болоод замын гол хэсэгт хүн хэвтэж байсан. Тэгээд бид хэд түргэн дуудаад, дараа нь цагдаа дуудсан. Тэгээд түргэний эмч очоод байна гэхээр нь таньсан. ...Тэрийг би сайн анзаараагүй. Ямар ч байсан эмнэлэгт дуудлага өгөхөд 00:30 минут болж байсан ...*******-6 минут болсон байх. ...Тухайн үедээ таниагүй. Ямар ч байсан тэр шонгийн мод налаад зогсож байсан хүн зам дайруулсан байсан. Эмч ирээд байна гэхээр нь мэдсэн. Тэр хавьд өөр ямар нэг хүн байсныг хараагүй. ...Тэнд үйлчлүүлж байсан. Нэлээн согтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46- 48-р тал/,

               Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байх боломжтой 201******* оны сүүлээр зарсан. Тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Нөгөө хүнийхээ нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа....Соната-******* маркийн 73*******7 УНЭ улсын *******тай тээврийн хэрэгслийг 1*******00000 төгрөгөөр зарсан. Одоо О.*******тай өр авлагын асуудал байхгүй. ...О.******* гэх хүнд зарж байсан. ...Надад О.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******0-р тал/,

"АСБЦД" ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 ******* сарын 08-ны өдрийн №001/44 *******тай “2.1 Хюндэй соната-******* маркийн 73*******7 УНЭ улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч Баатарууд овгийн ******* /РФ89100878/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг

3.******* зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.*******-д /Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүг хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 1******* м-ээс *******атай зайд байрлуулна /заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх.

б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний болон жолоодох эрхийн үнэмлэх г.м/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны *******, тээврийн хэрэгслийн марк, улсын *******ыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх:

г/Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны *******ыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгслийг тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах:

3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох .../2021 оны 07 ******* сард уг жолооч нь өршөөлөөр эрх нь сэргэгдсэн байна/ ...гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав. /Тайлбар: Хэргийн материалд байгаа цагдаагийн хошууч Ц.Одбаярын зурсан схем зурагт осол гаргаж хэргийн газраас зугтсан авто машины тормозны мөр нь өөрийн явах зорчих хэсэг дээр урт нь баруун тал нь 10.60, зүүн тал нь 10.30 байгаа нь жолооч зам дээр байсан явган зорчигчийг хараад зогсоох арга хэмжээ авсан байх үндэслэлтэй гэж үзэж байна/

  1. Хюндэй соната-******* маркийн 73*******7 УНЭ улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч Баатарууд овгийн ******* /рф89100878/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******а, б, г, 3.7 а заалтуудыг зөрчсөн.
  2. Зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтсан Хюндэй соната-******* маркийн 73*******7 УНЭ улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч Баатарууд овгийн ******* /рф89100878/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх мэдүүлэг өгсөн явган зорчигч Боржигон овгийн Нямцэрэн /МБ:8*******063012/ нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан нь шалтгаан болно.
  3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх мэдүүлэг өгсөн явган зорчигч Боржигон овгийн Нямцэрэн /МБ:8*******063012/ нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ би замын голд явж байхад миний араас гэрэлгүй машин хүрч ирж мөргөхөд би ухаан алдсан гэж мэдүүлсэн нь үнэн бол явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн

б.Явган зорчигчийн үүрэг:

*******.1 Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг явна. Харин хэргийн материалд байгаа цагдаагийн хошууч Ц.Одбаярын зурсан схем зурагт явган зорчигч анх мөргүүлсэн, эсхүл дайруулсан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэснийг үзэх юм бол хохирогч Н. нь зорчих хэсгийн гаднаас зам хөндлөн гарахдаа явган хүний гарцын цагаан зурааснаас 0.7******* см байгаа нь явган зорчигч явган хүний гарцаар гараагүй байна. Тэгвэл явган зорчигч Н. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн *******.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна..

*******.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарах. б/ Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах... зэргийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав.

2.******* Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх мэдүүлэг өгсөн явган зорчигч Боржигон овгийн Нямцэрэн /МБ:8*******063012/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.1,*******.6, *******.12, а, б зэргийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав” гэсэн дүгнэлт, /хх-ийн *******9-60р тал/,

- ******* ******* ******* ******* дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 *******тай "1. Н.ын биед зүүн 8,9 дүгээр хавирга сэлтэрхийтэй бяцарсан хугарал, баруун талын 1,2 ******* хавирга зөрөө *******атай хугарал, баруун талын эгэм ясны бяцарсан зөрөөтэй хугарал, бүсэлхийн LЗ ******* нугалмын их биеийн доод гадаргуу *******а зэрэг шахагдсан хугарал, хамар ясны бяцарсан хугарал, зүүн талын плеврийн хөндийн урд, доод хэсгээр *******а зэрэг шингэн, пневмоторакс, зүүн уушги бүрэн бус унасан, зүүн уушгины доод дэлбэнгийн арын хэсгээр ателектаз, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, /хх-ийн 7*******-76-р тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичмэл нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* ******* ******* *******ын *******-р ******* ******* 2-*******1 тоотод оршин суудаг тухай *******ийн засаг даргын тодорхойлолт  /ХХ-ийн 111 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 112 ******* хуудас/, Шүүгдэгч О.*******ын  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 110 ******* хуудас/ зэрэг болно.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гэгээ” хүнс, барааны дэлгүүрийн орчимд 73*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******а, б, г, 3.7 а заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.ыг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтааж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Зам тээврийн осол болох үед жолоодож явсан 73-*******7УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16-р тал/, Хохирогч Н.ын мэдүүлэг /хх-ийн 21-24-р тал/, Гэрч Х.ийн мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/, Гэрч Н.ийн мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/, Гэрч М.ын мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ Гэрч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/, Гэрч М.гийн мэдүүлэг /хх-ийн 46-48-р тал/, Гэрч Ц.ын мэдүүлэг /хх-ийн *******0-р тал/, О.*******ын мэдүүлэг, /хх-ийн 99-100-р тал/, "АСБЦД" ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 ******* сарын 08-ны өдрийн №001/44 *******тай дүгнэлт, /хх-ийн *******9-60-р тал/, ******* ******* ******* ******* дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №29 *******тай дүгнэлт, /хх-ийн 7*******-76-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс ******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих,Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Н. нь 198808******* төгрөгийн хохирол, нэхэмжлэл баримтаа гаргаж ирүүлснээс шүүгдэгч О.******* нь 3243000 төгрөгийг хохирлыг хохирогч Н.од төлж барагдуулсан ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч О.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гэгээ” хүнс, барааны дэлгүүрийн орчимд 73*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.*******а, б, г, 3.7 а заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.ыг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтааж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1.1, 1.2-д  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч О.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 13*******0 /нэг мянга гурван зуун тавь/ нэгж буюу 13*******0000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт 73-*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгслийн №00609**************9 *******ын гэрчилгээг хураан авсныг эзэмшигчид нь буцаан олгох зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                           

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шүүгдэгч Баатарууд овгийнын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан буюу согтуурсан үедээ “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч О.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 13*******0 /нэг мянга гурван зуун тавь/ нэгж буюу 13*******0000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан О.******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

*******. Энэ хэрэгт 73-*******7 УНЭ улсын *******тай Хюндэй соната-******* загварын тээврийн хэрэгслийн №00609**************9 *******ын гэрчилгээг хураан авсныг эзэмшигчид нь буцаан олгож, энэ хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.