Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00790

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00790

Улаанбаатар хот

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 6 дугаар байр, 8 тоотод оршин суух, Боржигон овогтой Ванчинсүрэнгийн Бямбасүрэн /РД:УШ96022439/-д холбогдох 702,177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22309854 тоот гэрээ байгуулан 99399994 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung galaxy J7 маркийн гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 20,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 702,177 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Мобиком корпораци” ХХК-иас В.Бямбасүрэнд холбогдуулан 702,177 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир миний бие  болон хариуцагч В.Бямбасүрэн бид дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрч байна. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 351,088 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 351,089 төгрөгийг тус тус  төлж барагдуулахаар тохиролцов. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь В.Бямбасүрэнд холбогдуулан 702,177 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 702,177 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 351,088 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 351,089 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 702,177 төгрөгийг хариуцагч В.Баямбасүрэн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 351,088 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 351,089 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,701 төгрөгийг хариуцагч В.Бямбасүрэн болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР