Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        С.Төртулах

             Улсын яллагч                                       Д.Шинэбал

             Хохирогч                                               Б.*******

             Иргэний нэхэмжлэгч                            Ч.******* /онлайн/, Б.*******

             Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Х.Даваахүү

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       С.Сувдаа

                         Шүүгдэгч                                                      М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.*******т холбогдох 2132001910021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ******* *******,******* ******* ******* , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Зэлмэн овгийн Мөнхцэцэгийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: М.******* нь 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 багийн нутаг дэвсгэр "Баян-Уул" гэх зоогийн газрын орчим Приус-30 маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийг төв зам дээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 11.3, 11.6, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, урдаасаа ирж явсан 54-46 УБК улсын дугаартай, Nissan.condor маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Дарханаас ******* ******* руу “Приус-30” 08-78 УБО Улсын дугаартай машинтай ******* машин жолооодож гараад Хонгор сумаас би уг машиныг жолоодсон. Тэгээд зам тээврийн осол болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын үнэлгээний тал дээр дахин үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Ихээр үнэлсэн байна лээ. Хохирлыг даатгалаас мөнгө хөөцөлдөнө. Мөн журмын хашаанд байгаа машинаа задаргаанд өгч төлье гэж бодож байгаа... гэжээ.

 

Хохирогч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өнгөрсөн оны 11 сарын 26-ны орой байсан. Тэгээд Дарханаас ******* ******* руу явж байгаад Хонгор сумын ойролцоо эхнэртэйгээ жолоогоо сольсон. Тэгээд би нойр хүрээд унтаад өгсөн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь түргэний тэрэгт явж байсан. Дарханаас шууд ******* луу явсан. Ослоос болж миний зүүн гарын бугалга хугараад хоёр эрүүний яс нь жаахан хугарсан. Миний бодлоор бол бид хоёр угаасаа өдөр гараад 3, 4 цагийн ойролцоо байсан байх, ямар ч урсгал сөрөх зүйл анзаарагдаагүй. Би хэвтээд нэг их удаагүй байсан. Би өөрийнхөө банк бусаар зээлж авсан машиныг сар тухайд нь төлнө. Угаасаа миний машины төлөлт илүү төлөлттэй байгаа. Гэрээ хийсний дагуу бол төлөөд цаг хугацаанд нь төлөөд дуусгана. ******* угаасаа миний машиныг барих бас эрхтэй. Даатгал дээр эрхийг нь оруулаад өгсөн байгаа. Банк бусаас 15000000 төгрөг зээлээд одоо 8900000 төгрөг үлдсэн байгааг би өөрөө төлөөд дуусгана. Эсрэг талд учирсан хохирлын дахин үнэлгээнд жаахан эргэлзээд байгаа. Эхлээд үнэлгээ хийсэн бол түүгээрээ тогтоогдох ёстой биз дээ. Заавал дахин үнэлгээ хийх шаардлага байдаг юм уу. Миний зүгээс *******т гомдол санал гээд байх зүйл байхгүй. Бид хоёр амьдраад хоёр жил гаран болж байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаан мэдүүлэхдээ:... ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манайхаас “Приус-30” маркын машиныг зээлийн шугамаар авсан юм. Зээлээ хэвийн төлж байгаад ийм асуудал болсон. Манайхаас 9161994.82 төгрөгийг манайхтай гэрээ хийсэн *******өөс нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгө байхгүй болсон учир мөнгөн дүнг нэхэмжилж байгаа. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Учир нь манайхтай харилцагч этгээд биш. ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас *******тэй холбоогүй асуудал. Өөр хэлэх зүйл байхгүй...гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2021 оны 11 сарын 26-нд *******аас эмнэлгийн ачаа ачаад явж байсан. Эмнэлгийн MRI  аппарат доргиж болохгүй ачаатай 40-50 миллийн хурдтай явж байсан. Баруунхараа дөнгөж даваад уруудаж явсан. Зам сэтэрхий дээр би тоормос гишгээд араа сольсон. Нэг хоёр гурав гээд араанд хийсэн байх. Тэндээс нэг цагаан машин ирж байсан. Хажуугаар гарчих байх гэж бодтол нүдний буланд над руу дарж ирэхээр нь би эсрэг дараад л нэг мөргүүлээд хажуу тийшээ замд гулсаад зогссон. Миний хажууд эмнэлгийн бараа хариуцаж явсан инженер хоёр хүнтэй байсан. Унтаагүй харж явсан. Шууд над руу дараад ороод ирсэн. Яг бариа зөрөөнд. Холоос дарсан бол би тойроод гарах байсан. Яг бариа зөрөөнд ирээд яаж ч чадаагүй хажуу тийшээ нэг дараад мөргөлдсөн. Тухайн үед би хажуу талыг аваад явчихлаа гэж бодсон. Тэгээд буугаад иртэл миний хөл шороонд гишгэсэн. Машин бараг л сэлбэг болчихсон байсан. Тэгээд л цочролд ороод, азаар хүн амьтан үхэж үрэгдээгүй байна лээ. Эхний 9500000 төгрөгийн үнэлгээнд би очиж үзсэн. Зарим юмнуудыг дутуу үнэлсэн. Зах зээлийн үнээс бүр доогуур байсан. Зүүнхараагийн үнэлгээний компанийн төв нь *******т байдаг захирлыг нь дагуулж яваад сэлбэгийн газруудаар үнийг нь хэлүүлээд тэгээд үнэлүүлээгүй дутуу юмнуудаа бүгдийг нь зургийг авхуулаад дахин үнэлүүлсэн. Би гуч гаран сая гарах байх гэтэл 23 сая гэсэн байна лээ. Миний энэ 2007 оны машин учраас юмнууд нь олдоц муу. Ямар ч аваарт ороогүй тэрэг байсан. Одоо шүүгдэгч *******ээс нийт даатгалаас 5000000 төгрөг ирсэн байгаа. Нийт 22600000 төгрөг нэхэмжилж байна. Тэгээд нааш цааш явсан зардал. Би хоёр нялх хүүхэдтэй. Машинаар тээвэр хийж амьдралаа залгуулдаг. Эхнэр хүүхдээ хардаг. Том нь 4 настай хөгжлийн бэрхшээлтэй. Бага нь 7 сартай. Өөр хэлэх юм байхгүй. Үнэлгээ бол үнэлүүлээгүй юмаа нэмж үнэлүүлсэн шүү...гэжээ.

 

Эрүүгийн  2132001910021 тоот хавтаст хэргээс:

 

 Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би эхнэр М.*******ийн хамтаар 2021 оны 11 сарын 26-ны үдээс хойш Дархан-Уул аймгаас ******* чиглэлд өөрийн 02-78 УБО улсын дугаартай “Приус 30” маркын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад 15-16 цагийн орчимд эхнэр М.*******т Дархан-Уул аймгийн Хонгор сум өнгөрөөд би жолоогоо шилжүүлээд жолоочийн эсрэг талын урд суудал дээр суудлаа хойшлуулаад унтсан. Тэгээд би нэг сэрсэн эмнэлгийн байгууллагын машин дотор Дархан-Уул аймаг руу явж байх даа ухаан орж сэрсэн. ...Би эхнэр М.*******ийн хамтаар явж байсан. Бид хоёроос гадна өөр хүн байгаагүй. ...Эхнэр М.******* бид хоёр хоёулаа унтаж амарсан. ...Би тухайн үед нойр хүрээд байсан болохоор эхнэрт жолоогоо шилжүүлээд урд суудал дээр унтаад явсан. ...Бид хоёр суудлын бүс зүүсэн байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын мөнгөн дүн болох 23110000 төгрөгийг буруутай иргэнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай "Ричкапитал Инвестмент ХХК"-ний эзэмшлийн нэр дээр 02-78 УБО улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр импортлогдсон, сувдан цагаан өнгийн “Приус 30” маркын тээврийн хэрэгсэл байгаа. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч зээлдэгч нь Б.******* гэх хүн байгаа. ...Уг тээврийн хэрэгсэл 21500000 төгрөгийн үнэтэй. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б.******* манай байгууллагатай гэрээ байгуулж машины урьдчилгаа 30% буюу 6500000 төгрөгийг өгч уг тээврийн хэрэгслийг 30 сарын хугацаатайгаар анх авч байсан. Б.******* сарын төлөлтийг тогтмол төлдөг байсан. Одоогийн байдлаар үлдэгдэл 8726645 төгрөг байгаа. Бид Б.*******өөс 8726645 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэрээ, хүсэлт, эд хөрөнгө шилжүүлэх гэрээ бүгд байгаа. Хэрэгт бүгдийг нь хавсаргана... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

 

Гэрч Ө. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 сарын 26-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж ачиж ******* *******оос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн чиглэлд явахаар 12 цаг өнгөрч байхад инженер жолооч ******* нарын хамтаар ачааны 54-46 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Замдаа явж байхад Баруунхараа өнгөрч удаагүй байхад 16 цаг өнгөрч байхад өөдөөс ирж байсан машин хажуугаар зөрөх гэж байгаад шууд даялаж орж ирээд жолоочийн эсрэг тал буюу зөв талын урд хэсэг рүү орж ирээд мөргөсөн. ...Үзэгдэх орчин нээлттэй, ямар нэг цас бороо ороогүй байсан. ...Эсрэг урсгалд ороогүй. Манай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн “Приус 30” маркын тээврийн хэрэгсэл осол гарахаас өмнө зам голлож яваад байсан. , ******* бид 3 хоорондоо "яагаад зам голлож яваад багаа юм бол" гэж ярьж байсан. ...Эмэгтэй жолооч жолоодож явж харагдсан. Мөргөсний дараа би машинаасаа бууж “Приус 30” маркын тээврийн хэрэгсэл дээр очиход жолоочийн суудал дээр эмэгтэй хүн, урд суудал дээр эрэгтэй хүн байсан. Өөр хүн байгаагүй. ...Бид 3-ын биед гэмтэл арай гайгүй, миний хөл жоохон өвдсөн. ...Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/,

 

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2021 оны 11 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг болон Дархан, Эрдэнэт аймаг руу эмнэлгийн тоног төхөөрөмж авч явахаар ******* *******оос инженер жолооч ******* нарын хамтаар 12 цаг 30 минутад хөдөлсөн. Замдаа явж байхад 16 цаг 40 минутын орчим Баруунхараа өнгөрөөд явж байхад зоогийн газрын урд хэсэгт төв зам дээр өөдөөс ирж явсан цагаан өнгийн приус маркын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний сууж явсан зөв талын урд хэсэг рүү мөргөсөн зүйл болсон. ...Тээврийн хэрэгслийг ******* жолоодон хөдөлгөөнд оролцож байсан. 54-46 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл 40-60 км/ц хурдтай явж байсан, эмнэлгийн тоног төхөөрөмж ачиж явсан болохоор. ...Эсрэг урсгалд ороогүй эгнээндээ явж байсан. 54-46 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн цагаан өнгийн приус маркын тээврийн хэрэгсэл урдаас ирж байхдаа зам голлож явж байсан. Тухай үед *******, бид 3 энэ "яагаад зам голлож яваад байгаа юм бол" гээд хоорондоо ярьж байсан. Тэгээд буцаж эгнээндээ орж яваад манай тээврийн хэрэгсэлтэй зөрөх гэж байтал хажуугаас дараад орж ирсэн. ...Үзэгдэх орчин нээлттэй, гэгээтэй байсан. Замд ямар нэг халтиргаа гулгаа үүсээгүй. Замын орчин нээлттэй, эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. ...Надад ямар нэг гэмтэл үүсээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р тал/,

 

  Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 сарын 26-ны өдөр өөрийн 54-46 УБК улсын дугаартай, “Nissan condor” маркын тээврийн хэрэгсэл дээр эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмж ачиж Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлтэй явахаар эмнэлгийн тоног төхөөрөмж угсардаг хоёр инженер , нарын хамтаар ******* *******оос 12 цаг өнгөрч 13 цаг болох гэж байхад гарсан. Замдаа явж байгаад "Урьхан" зоогийн газар дээр хальт буюу 5 минут зогсож цааш хөдөлгөөнд оролцсон. Уг өдрийн 16 цаг өнгөрч байхад Баруунхараа өнгөрч даваа давж уруудаад зоогийн газрын ойролцоо явж байхад миний зорчиж явсан урсгал руу Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний машины зөв талын буюу жолоочийн эсрэг тал руу мөргөөд орж ирсэн. Би буугаад юу болсон бэ гээд хартал миний машиныг мөргөсөн приус маркийн машин эргээд хараад зогссон жолоочийн суудал дээр эмэгтэй, хажууд нь эрэгтэй хүн суусан явж байсан. ...Би эмнэлгийн тоног төхөөрөмж ачиж явсан болохоор 50-60 км/ц хурдтай явж байсан. ...Бид 3 машин дотроо ярьсан. "Энэ приус яагаад зам голлоод тэгээд буцаж эгнээндээ орж яваад байгаа юм бол" гэж хэлсэн. Бид нарын өөдөөс ирж байхдаа 250-300 метр зайнд зам голлоод буцаж эгнээндээ ороод байсан. Бид 3 бодохдоо "нүх гаргаад байгаа юм болов уу" гэж бодсон. Тэгээд яг зөрөхийн даваан дээр эгнээ эгнээндээ явж байгаад шууд хажуугаас орж ирээд мөргөсөн. ...70-80 км цагийн хурдтай явж байгаа юм шиг харагдсан. ...Харанхуй болоогүй үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй асфальтан зам байсан. Би гэрэлгүй явж байсан. ...1.500 жинтэй ачаатай явж байсан. ...Би 2020 онд хүнээс 50000000 төгрөгөөр авч байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Би машинд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/

 

Яллагдагч М.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 11 сарын 26-ны 14 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч Б.*******ийн хамтаар Дархан-Уул аймгаас ******* *******ын чиглэл рүү 02-78 УБО улсын дугаартай, тоёота “Приус 30” маркын тээврийн хэрэгсэлтэй явсан. Дархан-Уул аймгаас хөдлөхөд Б.******* жолоо барьж явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын орчим Б.******* надад жолоогоо шилжүүлээд жолоочийн эсрэг талын урд суудал дээр сандлын түшлэгээ хойшлуулаад унтаад явсан. Би машинаа барьж явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчим төв зам дээр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед миний машин 1-2 удаа бүтэн эргэсэн. ...Б.******* бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй. ...70-80 километр цагийн хурдтай явж байсан. ...Осол гарах үед гадаа нартай цас ороогүй үзэгдэх орчин нээлттэй байсан. Замд халтиргаа гулгаа үүсээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13- р тал/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч Г.Ган-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай "1. Б.*******ийн биед доод эрүүний ясны 2 талын хугарал, зүүн гарын бугалга ясны хугарал гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 77-78-р тал/,

 

"АСБЦД" ХХК-ний дэргэдэх "ЕВА" сургалтын төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 001/45 дугаартай "2.1. Тоёота “Приус-30” маркын 02-78 УБО улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Зэлмэн овгийн Мөнхцэцэгийн  ******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг: 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах ...11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, ...11.6. Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах, ...12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1. Жолооч тээврийн хэрэгсэл болон замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. ...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав. /Тайлбар:хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тормозны мөргүй, жолооч М.*******ийн мэдүүлэгт тормоз гишгээгүй/ нь тогтоогдсон тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзнэ/. Тээврийн хэрэгслээр зорчигч /КБ92081135/ регистртэй Шарнууд овгийн Баянмөнх ******* нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг. 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а /Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх" гэснийг зөрчсөн. 2.5. Тоёота “Приус-30” маркын 02-78 УБО улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Зэлмэн овгийн Мөнхцэцэгийн ******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 11.3, 11.6, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэн дүгнэлт гаргав. /Тайлбар: Хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг зэрэгт эсрэг урсгалд орсон нь тодорхой нотлогдож байна./ гэсэн дүгнэлт /хх-ийн 88-89-р тал/,

 

                "Арвижих-Эстимейт" ХХК-ний Тоёота “Приус-30” маркын, 02-78 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээ гаргасан дүгнэлт, Тоёота “Приус-30” маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 13535000 төгрөг гарсан... /хх-ийн 101-104-р тал/,

 

                  "Арвижих-Эстимейт" ХХК-ний “Nissan condor” маркийн, 54-46 УБК улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээ гаргасан дүгнэлт, “Nissan condor”

маркын, 54-46 УБК улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нийт 23110000 төгрөг гарсан... /хх-ийн 119-111, 121-123-р тал/ гэх дүгнэлт /хх-ийн 186 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.    

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч М.*******ийн  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч М.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

           Шүүгдэгч М.******* нь 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 багийн нутаг дэвсгэр "Баян-Уул" гэх зоогийн газрын орчим Тоёота “Приус-30” маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийг төв зам дээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 11.3, 11.6, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, урдаасаа ирж явсан 54-46 УБК Улсын дугаартай, “Nissan.condor” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 52-53 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 тал/, Гэрч Ө.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/, Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, яллагдагч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал, /2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн №18 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78 тал/, “АСБЦД” ХХК-ны дэргэдэх “EBA” сургалтын төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 001/45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89 тал/, "Арвижих-Эстимейт" ХХК-ний Тоёота “Приус-30” маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээ гаргасан дүгнэлт, Тоёота “Приус-30” маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 13535000 төгрөг гарсан... /хх-ийн 101-104-р тал/, "Арвижих-Эстимейт" ХХК-ний “Nissan condor” маркын, 54-46 УБК Улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээ гаргасан дүгнэлт, “Nissan condor” маркын, 54-46 УБК улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нийт 23110000 төгрөг гарсан... /хх-ийн 119-111, 121-123-р тал/  дүгнэлтүүд болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.    

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед доод эрүүний ясны 2 талын хугарал, зүүн гарын бугалга ясны хугарал гэмтэл бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан мөн “Ричкапитал Инвестмент” ББСБ-тай Б.*******ийн “ гэрээ”, “Эд хөрөнгө шилжүүлэх гэрээ” /хх-ийн 44-47-р тал / тус тус байгуулж эзэмшилдээ авсан Тоёота “Приус-30” маркын 0278 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Авижих Эстимейт” ХХК-н хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 13535000 төгрөгний хохирол учирсан байх ба хохиогч Б.******* нь шүүгчдэгч М.*******ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.******* нь хохирогч Б.*******өд төлөх төлбөргүй байна.

            Харин иргэний нэхэмжлэгч Б.******* нь “Nissan condor” маркын 5446 УБК Улсан дугаартай тээврийн хэрэгсэлд “Арвижих Эстимейт” ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 9550000 төгрөгний хохирол /хх-ийн 109-р тал/, нэмж үнэлүүлсэн үнэлгээ болох “Арвижих Эстимейт” ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 13560000 төгрөгний хохирол /хх-ийн 121-р тал/, нийт 23110000 төгрөгний хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд даатгалын байгууллагаас 5000000 төгрөгний хохирол төлбөр төлөгдөж /хх-ийн 34-р тал/ үлдэгдэл 18110000 төгрөгийг шүүгдэгч М.*******ээс гаргуулахаар нэхэмжилсэн.

            Мөн шүүх хуралдаандээр иргэний нэхэмжлэгч Б.*******оос шинээр замын зардалд 232747 төгрөг, авто машин ачилтын зардалд 2000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөг, бүгд 3732747 төгрөгний нотлох баримт гаргаж, нэмж нийт 4504478 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснээс 1500000 төгрөгний өмгөөлөгчийн хөлс болон нотлох баримтгүй нэхэмжилсэн 771731 төгрөг бүгд 2271731 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өмнөх нэхэмжлэлээс үлдсэн 18110000 төгрөг дээр шүүх хуралдаанд шинээр нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилсэн 3732747 төгрөгийг нэмж, нийт 20342747 төгрөгийг шүүгдэгч М.*******ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******т холгох нь зүйтэй байна.

            Иргэний нэхэмжлэгч “Ричкапитал Инвестмент ББСБ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******/ нь шүүгдэгч М.*******ээс нэхэмжлэх зүйлгүй харин хохирогч Б.*******өөс “ гэрээ”-ний үүрэгт 8726645 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ хэрэгт хохирогч Б.******* нь хариуцагчаар тогтоогдоогүй, даатгалын байгууллагаас хохирол төлбөр гаргуулах бололцоотой эсэх нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

 

  Гурав.Шүүгдэгч М.*******т оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

  Шүүгдэгч М.******* нь 2021 оны 11 сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 багийн нутаг дэвсгэр "Баян-Уул" гэх зоогийн газрын орчим “Приус-30” маркын, 02-78 УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийг төв зам дээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 11.3, 11.6, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, урдаасаа ирж явсан 54-46 УБК улсын дугаартай, “Nissan.condor” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан зорчигч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч М.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зэлмэн овогт Мөнхцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийн 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан М.*******ийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ээс 20342747 /хорин сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******* ******* Баянзүрх дүүрэг 16 дугаар 16-90 тоотод оршин суух хаягтай, Өөлд овогт Батбаярын *******т /рд: ЧИ73072072/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 2271731 /хоёр сая хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун гучин нэг/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2 дах хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Ричкапитал Инвестмент ББСБ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******/-н хохирогч Б.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 8926645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

  6. Энэ хэрэгт М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

  7.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн №01 тогтоолоор “54-46” УБК Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №02 тогтоолоор “02-78” УБО Улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.