Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01323

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01323

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 “Жи мобайл” ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи мобайл” ХХК /РД: 5055873/-ын

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран, 3 дугаар гудамж, 40 тоот хаягт оршин суух, Элжигэн овогт Цогийн Гантуяа /РД: ЧИ64040867/-д холбогдох,

 

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Гантуяа нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1326761 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ц.Гантуяа нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ц.Гантуяагаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 479 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 100,000 төгрөг буюу 300,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Жи мобайл” ХХК–ийн нэхэмжлэлтэй Ц.Гантуяад холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд 1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал би нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 100,000 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч Ц.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 200,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгах болно” гэжээ.     

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ц.Гантуяад холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 200,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                      

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Гантуяад холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 200,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантуяагаас 4,825 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР