Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* ******* ******* ******* дахь ******* дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                          Д.Соёлзул

                        Улсын яллагч                                        Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                                 С.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******т холбогдох 2232000370024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1**************3 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* ******* ******* *******анд төрсөн, 2******* настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Эмээлч овгийн ийн ******* /РД:М3*******3030410/,

 

Холбогдсон хэргийн талаар:

С.******* нь 2022 оны 01 ******* сарын 31-ний өглөөний 02 цагийн орчимд ******* ******* ******* *******, ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ “чи айлын цонх хагаллаа, ямар чанга нүддэг юм бэ” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ш.ын уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж мөн нүүрэн хэсэгт 2-3 өшиглөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ:...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  2232000370024 тоот хавтаст хэргээс:

           Хохирогч Ш. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...С.******* миний уруул руу гараараа нэг удаа цохисон, тэгээд миний уруулаас цус гарахаар нь тонгойтол нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. ...С.******* миний нүүр лүү өшиглөсний улмаас хамар цөмөрчихсөн юм. Тиймээс хагалгаанд орж хамраа янзлуулах шаардлагатай болсон. Хагалгаанд шаардагдах зардлыг өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа. Эмчид үзүүлэхээр Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэ, хагалгаанд орох шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р тал/,

Хохирогч Ш.ын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг...З. гэдэг хүн 2022 оны 01 ******* сарын 31-ний өдөр С.******* намайг зодох үед хажууд байсан залуу байгаа юм. Тэрээр тэр өдөр С.*******ынд цуг бууз хийж байсан юм билээ. Би урьд мэдүүлэг өгөхдөө З. гэж нэрийг нь андуураад буруу хэлсэн байна. ...2022 оны 01 ******* сарын 31-ний өдөр С.******* нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиход би тонгойсон. Тэгээд нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Өөр хэн нэгэн хүн миний биед халдаж зодоогүй. ...Би өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан. С.******* бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаан байхгүй тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р тал/,

           Гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 ******* сарын 31-ний шөнө 02 цагийн орчим С.******* ахынд цагаан сарын бууз хийгээд байж байтал тэдний байшингийн цонхыг согтуу хүн чанга нүдээд байхаар нь С.******* ах гараад, би араас нь гутлаа өмсөөд гарсан чинь Ш. шал согтуу С.******* ахын хашаанд орж ирчихсэн тэр хоёр юм ярьж байсан удалгүй эгч, хоёр миний араас гарч ирээд Ш.ыг шөнө оройн цагаар цонх нүдлээ гэж уурласан чинь Ш. маргалдаад байхаар нь С.******* ах газар унагаагаад босож ирэхээр нь ганц хоёр удаа нүүр лүү нь цохисон гэтэл Ш. би хүн дагуулж ирээд та нарыг алнаа уулзнаа гэж байснаа цагдаа дагуулаад хүрээд ирсэн. ...Ш. С.Анхболдын биед халдаагүй, харин согтууруулах ундаа хэрэглэчихсэн хэл үгээр доромжлоод болохгүй болохоор нь С.******* ах цохисон. ...Би С.*******ын биед халдаагүй би болсон явдлыг хараад зогсож байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р тал/,

******* ******* ******* ******* дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн 37 дугаартай “1. Ш.ын биед баруун нүдний дээд доод зовхи, урууланд цус хуралд, баруун нүдний доод зовхины доод хэсэгт язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хамрын ясны хугарал байгаа эсэхийг толгойн КТГ хийлгэж оношлуулах шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* ******* *******  *******ын ******* ******* ******* Баян-Арцат ******* гудамж тоотод байнга оршин суудаг хаягийн лавлагаа /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 3******* ******* хуудас/, Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /ХХ-ийн 40 ******* хуудас/, Шүүгдэгч С.*******ын  ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.    

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч С.******* нь 2022 оны 01 ******* сарын 31-ний өглөөний 02 цагийн орчимд ******* ******* ******* *******, ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ “чи айлын цонх хагаллаа, ямар чанга нүддэг юм бэ” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ш.ын уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж мөн нүүрэн хэсэгт 2-3 өшиглөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Ш. мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/, Хохирогч Ш.ын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, Гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 08-р тал/, ******* ******* ******* ******* дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс ******* ******* ******* ******* дахь ******* дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Ш. ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч С.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч С.******* нь 2022 оны 01 ******* сарын 31-ний өглөөний 02 цагийн орчимд ******* ******* ******* *******, ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ “чи айлын цонх хагаллаа, ямар чанга нүддэг юм бэ” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ш.ын уруул хэсэгт гараараа 1 удаа цохиж мөн нүүрэн хэсэгт 2-3 өшиглөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 ******* зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 ******* зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 ******* зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Эмээлч овгийн ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан С.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.