Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01348

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01348

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюуш 5-1** тоот хаягт оршин суух  Д-ийн П /РД: ........./-ийн

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, модны 2 гудамж, 41 дүгээр байр, 171 тоотод оршин суух, Д-ийн М/РД:/-д холбогдох  

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох

тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, хариуцагч Д.М

, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин М.Х-г эх Д.П-д үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

6. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Анхмаад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

                  

 

 

 

ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР