Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0184

 

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 08 өдөр             Дугаар 184                                   Улаанбаатар хот

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "А"ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр авч, тухайн газрын төлбөрийг бүрэн төлж. хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү" гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Элит төвийн хойд талын хашааг оролцуулж 1014 м,кв газарт зочид буудлын барилга барих зориулалтаар газар эзэмших эрх хүссэн. Энэ хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагч хүлээн авч хянаад 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамж гарган 434 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулан эрх олгосон байдаг. Энэ захирамж гарснаар А ХХК нь барилгын суурийн ажпыг эхлүүлж барилгын суурийн

 

 

 

 

ажлыг бүрэн цутгаж ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ талаар шүүхээс газар дээр нь очиж үзлэг хийсэн. Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр А/508 дугаар захирамжаар А ХХК-д олгосон 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Элит төвтэй хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Нөгөө талаар Элит төвийн газраас бид аваагүй гэж үзэж байгаа учраас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт төрийн байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгг заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжаар дээрх 100 дугаар захирамжийн А ХХК- нд холбогдох заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Төр захиргааны үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар болон А ХХК-ний хооронд 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр уг 2 этгээд нь Төр захиргааны үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын эзэмшил газарт зочид буудлын барилга барихад хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд А ХХК-д хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/508 дугаар захирамж нь гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болох үр дагаваргүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжийг нэхэмжпэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулан шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй, Гуравдагч этгээд Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын харьяа мралт үйлчилгээний цогцолборийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

 

 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/508 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 тоот шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20 ны өдрийн А/508 тоот захирамжийг нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулан шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлснийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "..А ХХК нь 2003 онд Элит төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш Нийслэлийн засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар 434м газрыг эзэмших эрхтэй болох хүртлээ Элит төвийн хашааны гадна талд байсан гражуудын газрыг шилжүүлэн авч зочид буудлын барилгын суурь ухсан бодит нөхцөл байдлыг судалж, харгалзан үзэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар захирамжаар Амралт үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-т

эзэмшил газрын 3486 м.кв болгон өөрчлөхдөө баталгаажуулсан 18643311037198

и

нэгж талбарын кадастрын зураг А ХХК-ийн эзэмшлийн 18643311038232 нэгж талбарыг кадастрын зургаар Амралт үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-ын эзэмшлийн газраас А ХХК газар шилжүүлэн авсан нь цэг солбилцлоороо тохирч байгаа гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар А ХХК төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газартай байгуулсан Хамтран ажиллах гэрээний А ХХК нь өөрийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Элит төвийн хашааг оролдуулан уг төвийн барилгын ард 20x14 нийт 1750 м.кв, 5 давхар 48 ортой зочид буудал барина" гэсэн 1.2 дэх заалт, А ХХК-аас 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2013 оны 1/1272 дугаар албан бичгийн хавсралт дахь 2005 оны ортофото агаарын зураг, кадастрын зураг, 2011 оны байр зүйн зураг, мөн тус газрын 2013 оны 2/1357 дугаар албан бичгийн хавсралт дахь 2004, 2006 оны агаарын зураг зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн 2003 оноос хойш Элит төвийн хашааны гадна талд байсан гражуудыг хувь хүмүүстэй нь тохиролцон нүүлгэж газрыг оролцуулан зочид буудлын суурийг ухсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй

 

 

 

 

байна." гэж бодит, үнэн зөв дүгнэлт өгсөн атлаа нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж өгсөнгүй.

  1. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны едрийн "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 37 тоот тогтоолын 20 дахь хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан "...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх" ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ" гэж тайлбарласан байна.

Дээр дурдсан 37 тоот тогтоолд зааснаар хариуцагч хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч. нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд л шүүх хэргийг түдгэлзүүлэхээр байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч захиргааны актыг алдаатай гарсан гэж хүлээн зөвшөөрөөгүй, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзээгүй байхад шүүх түдгэлзүүлсэн шийдвэр гаргалаа.

  1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оньт 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 тоот шийдвэрийг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардан авснаас хойш Нийслэлийн газрын албатай шүүхийн шийдвэрийг биелүүлүүлэх талаар уулзаж ярилцсан боловч шинээр захирамж гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжаар “А” ХХК -д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар 434 м.кв газар эзэмшүүлэхдээ ‘Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмшил газраас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж шилжүүлсэн" гэдэг үндэслэлээр хүчингүй болгожээ.

Гэтэл дээрх үндэслэл нь буюу энэ хэргийн гуравдагч этгээд “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын эзэмшил газраас нэхэмжпэгч “А1’ ХХК -д шилжүүлсэн” гэдэг нь тоггоогдохгүй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага

 

маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон фактаа бүрэн тогтоогоогүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар маргааны зарим нөхцөл нь бүрэн тогтоогдохгүй байгаа тул энэ хэргийн нөхцөл байдлыг цаашид дор дурьдсанаар тодруулсны үндсэн дээр шинээр акт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

“А” ХХК нь Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай “Элит төв" —ийн хашаан дотор үйлчилгээний зочид буудал барихаар хамтран ажиллах гэрээг 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулж байжээ. “Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс “Элит төв” —ийн хойно байрлалтай байсан граашуудыг нүүлгэх ажлыг 2004-2006 оны хооронд хийж, газар чөлөөлсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч, гуравдагч этгээд ямар нэг байдлаар үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байна.

Мөн Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар 3.397 м.кв газрыг эзэмшиж байсан, харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 42 дугаар тушаалаар Төр засгийн үйлчилгээ аж, ахуйг эрхлэх газрын харъяа Амралт үйлчилгээний цогцолбор болон өөрчлөгдснөөр, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 216 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээг “Амралт үйлчилгээний цогцолбор” ТӨААТҮГ-ын нэрээр шинэчлэн олгохдоо 3.486 м.кв болгон нэмэгдүүлжээ.

Дээрх зочид буудал барих тохиролцооны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд 2009 онд Нийслэлийн газрын албанд хандаж ““Элит төв” -ийн хойд талд байрлалтай 16-17 гражийн доорх газар болоод “Элит төвийн хашааг оролцуулан 1014 м.кв талбайн эзэмших эрхийг баталгаажуулахаар" хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар[1] зөвхөн 434 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ нэхэмжлэгчийн анх эзэмших хүсэлт гаргасан 1014 м.кв хэмжээ бүхий газрын “байршлын зураглал”, болон түүний дараа 434 м.кв эзэмшүүлсэн газрын “байршлын зураглал”[2], “Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар” буюу Элит төвийн анхны хашааны байршил, эзэмшил газрын кадастрын зураглал, шүүхийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл уг байгууллагын эзэмшил газраас 434 кв.м хэмжээний газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх боломж муутай.

Түүнчлэн хамгийн гол нь Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмшил (хашааны) газрын хойно, уг газартай давхцалгүй байршилтай байж байгаад чөлөөлөгдсөн гэх граашнуудын доорх газар нь нийтдээ ямар хэмжээтэй байсан, түүнээс яг хэдэн м.кв газар нь дээрх 100 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК —д олгогдсон 434 м.кв газарт хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн гуравдагч этгээд 2003 оны 248 дугаар захирамжаар 3397 м.кв газар эзэмшиж байсан мөртлөө 2009 оны 216 дугаар захирамжаар 3486 м.кв хэмжээтэй болохдоо газрын аль хэсэгт өөрчлөгдсөн (нэмэгдсэн) болох нь тодорхойгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжпэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2010 он 100 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар дээр 5 давхар зочид буудлын суурь бэлтгэж, цутгасан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч “гуравдагч этгээдийн эзэмшил газарт хамааралгүй бусдын граашийг чөлөөлсөн газар хамарч байгаа, мөн хүчин төгөлдөр захирамжтай байх үедээ барилгын суурийг цутгасан" зэрэг нөхцөл байдал болоод нэхэмжлэпн хуулийн этгээдийн эрхийг цаашид хэрхэх талаар шийдвэрлэлгүйгээр, шууд хүчингүй болгосон нь буруу байна.

Нэхэмжпэгч хуулийн этгээдэд 2010 оны Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар 434 м.кв газар олгогдсоноор “тэр хэмжээгээр гуравдагч этгээдийн эзэмшил газраас хасагдсан" гэдэг нь тогтоогдохгүй байгаа болон уг 434 м.кв газарт нь “гуравдагч этгээдийн эзэмшил газарт хамааралгүй бусдын граашийг чөлөөлсөн газар хамарч байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, энэхүү магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдагдсан тодорхойгүй нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу зөрчил байвал түүнийг залруулж, давхцалгүй хэсгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан захирамж гаргатал А/508 дугаар захирамжийг түдгэлзүүлэх нь зөв байна.

Хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтын хувьд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул зохих өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн гомдлыг хангахп/й орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

 

 

 

 

 

ТОГТООХ

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн
  1. дэх хэсгийг баримтлан хариуцагчаас хэргийн нөхцөл байдлын цаашид тодруулж, дахин шинэ акт гаргатал Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/508 дугаар захирамжийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 -т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 60 хоногийн дотор, шийдвэрээр тоггоогдсон хүчин зүйлсийг харгалзахын зэрэгцээ, уг шийдвэрт дурьдсан нөхцөл байдлыг тодруулснаар газар эзэмших эрхийн зөрчил байвал залруулж, давхцалгүй хэсгээр нэхэмжпэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж дахин шинээр гаргаж шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхт

 

[1]   Уг захирамж нь нийт 112 иргэн, хуулийн этгээдэд “шинээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан’’ гэсэн агуулгатайгаар гарсан байна.

[2] Хэргийн 48-50 -р хуудсанд