Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2022/0043/Э |
Дугаар | 2022/ШЦТ/43 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* ******* дахь ******* дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* ******* дахь ******* дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.*******д холбогдох 2232000520046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай ******* Хархорин *******анд төрсөн, 37 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* ******* ******* *******, ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овгийн ын *******, /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Ч.******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд ******* ******* ******* *******ын 7 дугаар ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто засвар дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.гийн эзэмшлийн 21-81 СЭН улсын дугаартай, “Тоуоtа Нiluх” маркийн тээврийн хэрэгслийн багажны хаалгыг хонхойлгох, зүүн хойд гэрлийг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч Б.д 620.000 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 720000 төгрөгийг төлсөн...гэжээ.
Эрүүгийн 2232000520046 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийнх 18 цагийн үед өөрийн эзэмшлийн "Тоуоtа Нilux" маркийн 21-81 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг "Формула" авто засварын газарт гуфер янзлуулахаар өгсөн. Уг засварын залуу Тамираа янзалж байхад хажуугийн өрөөнд зүс таних , ******* хоёр архи, согтууруулах ундаан зүйл хэрэглээд сууж байсан. Намайг “ганц хоёр татахгүй юм уу” гэж хэлэхээр нь “уухгүй” гэж хэлээд гараад явсан. Орой 23 цагийн үед засварчин Тамираа руу залгаад “машин болж байна уу” гэж асуухад “Чиний машины хойд хаалга, болон гэрлийг чинь сая Жийгээ хагалаад эвдчихлээ” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гээд мэдэгдсэн. ...Миний машины хойд гэрэл хагарсан. Багажны хаалга бага зэрэг хонхойсон. Машины эвдрэл гэмтэл 620.000 төгрөг, ажлын хөлс нь 100.000 төгрөг нийт 720.000 төгрөгийн хохирлыг би өөрөөсөө гаргасан. Надад 720.000 төгрөгийн хохирол барагдуулбал гомдол санал байхгүй. ...Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар өөрөө үнэлүүлсэн. Тэгээд үнэлгээг нь гарахаар нь цагдаад өгсөн.Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гадуур явж байгаад Э., ******* хоёр луу залгаж “хаана байгаа талаар" асуутал ““Формула” авто засварын газар бид хоёр байна” гэж хэлэхээр нь би очсон. Очиход Э., ******* хоёр миний машинд орж ирж суугаад “Э. надад хандаж “би чиний машиныг эвдээгүй, энэ Жийгий /*******/ чиний машиныг эвдсэн шүү” гэж надад хэлсэн. Би гайхаад *******гээс "Чи миний машиныг эвдэлсэн юм уу” гэж асуусан чинь “би чиний машиныг эвдээгүй би тасарсан байсан” гэж надад хэлсэн. Би тухайн үед “за, за ажилтай байна” гээд явсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Мөнх-Номин” дэлгүүрийн гадна байхад Э.тай тааралдсан, тухайн үед Э. “машины чинь хохирлын мөнгө 720.000” төгрөг шүү гээд бэлнээр нь надад өгсөн. ...“Мөнх-Номин” дэлгүүрийн урд тааралдахдаа Э. ганцаараа явж байсан. Мөнгө өгөхдөө юм яриагүй “машины чинь хохирлын мөнгө шүү” гээд 720.000 төгрөг өгсөн. ******* өгсөн гэх яриа өгүүлэл гаргаагүй. ...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би машинаа янзлуулахаар үлдээсэн байсан засварчин над руу залгаад "Пүүжээ чиний машиныг сая Ч.******* эвдээд хойд гэрлийг чинь хаглаж, хойд багажний хаалгыг нь өшиглөчихлөө гэж” хэлэхээр нь очтол миний машины хойд бөгсний гэрлийг хагалж хаалгыг нь хонхойлгосон байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-1******* тал/,
Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн үед би “формула” авто засвар дотор машин янзлуулж байсан. Найз *******тэй би 4 шил архи хувааж уусан. Тухайн үед засварын залуу огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хажуу талд зүс таних машин угааж байсан. Тухайн үед найз засварын газар ирсэн харагдахаар нь нэг хундага архи өгсөн чинь уугаагүй “явлаа” гээд явсан. Тэгээд юм ярьж байгаад ******* бид хоёр хоорондоо жоохон маргалдаад ******* гийн машиныг уурандаа очоод эвдэлсэн юм. ...Би гийн машиныг эвдээгүй. ******* машиныг нь эвдсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед “Формула” авто угаалгын газар өөрийн эзэмшлийн 53-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө очиж угаасан. Тухайн үед зүс таних , ******* хоёр архи уугаад сууж байсан. Цаад талд нь машин янзлаад байж байсан. Би машинаа угааж дуусах дөхөөд байж байтал ******* гарч ирээд янзлуулах гээд үлдээсэн байсан бололтой жийп машины хойд бөгсний гэрлийн нь хөлөөрөө өшиглөөд хагалахаар нь “чи яаж байгаа юм бэ?, хүний машин болиоч” гэж хэлээд *******г болиулсан. ...Манай нөхөр дээр ирж машин тэргээ янзлуулж байсан зүс танина. *******г “формула” авто засвар дээр дугуй засварын ажил хийдэг гэдэг утгаар нь мөн зүс танина... мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед найз Б. 21-81 СЭН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг надад засуулж янзлуулахаар “Формула” авто засварын газар авч ирсэн. 21-81 СЭН улсын дугаартай, тээврийн хэрэгслийн хойд гуферийн хагархайг янзалж байхад , ******* хоёр хажуу талд архи уугаад сууж байсан. Хажууд нь нэг эмэгтэй өөрийнхөө машиныг угаагаад зогсож байсан. , ******* хоёр хоорондоо маргалдаж байгаад ******* миний янзалж байсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг өшиглөж, гэрлийг нь хагалсан. Тэгээд би машины эзэн Б. рүү “чиний машиныг эвдчихлээ, хүрээд ир” гэж дуудуулсан юм. ...Хоёулаа согтолттой байсан. ******* арай илүү согтолттой байх шиг харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Яллагдагч Ч.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найзтай тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо бага зэрэг муудалцаад уурандаа хүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг эвдэж эмтэлсэн юм. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ямар нэг алдаа зөрчил дутагдал гаргахгүй. ...Би 720.000 төгрөгийг Э.Атарсайхнаар дамжуулж Б.д өгсөн. Ямар нэг хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1231 дугаартай “Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1. Гэрэл /зүүн хойд/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 400.000 төгрөг, 2. Багажны хаалга эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 80.000 төгрөг, 3. Будах зардал эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 110.000 төгрөг, Шууд зардлын дүн: 590.000 төгрөг, Шууд бус зардлын дүн: 30.000 төгрөг, Нийт дүн: 620.000 төгрөг гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 23-2******* тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ч.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Ч.*******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд ******* ******* ******* *******ын 7 дугаар ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто засвар дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.гийн эзэмшлийн 21-81 СЭН улсын дугаартай, “Тоуоtа Нiluх” маркийн тээврийн хэрэгслийн багажны хаалгыг хонхойлгох, зүүн хойд гэрлийг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч Б.д 620.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11,13-14 дүгээр тал/, Гэрч Э.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, яллагдагч Ч.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1231 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.Баянжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс ******* ******* ******* ******* дахь ******* дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Б. нь яллагдагч Ч.*******гээс тээврийн хэрэгслийн эд ангиудын эвдрэлийн үнэ болох 620000 төгрөг, засуулах ажлын зардал гэж 100000 төгрөг, нийт 720000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Ч.******* нь 720000 төгрөгийн хохирлыг бэлнээр бүрэн төлж барагдуулсан байна. Энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд ******* ******* ******* *******ын 7 дугаар ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто засвар дотор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.гийн эзэмшлийн 21-81 СЭН улсын дугаартай, “Тоуоtа Нiluх” маркийн тээврийн хэрэгслийн багажны хаалгыг хонхойлгох, зүүн хойд гэрлийг хагалах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч Б.д 620000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатагин овгийн ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ