Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01349

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01349

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Жи мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи мобайл” ХХК /РД: 5055873/-ийн

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, го-парк Энхтайвны өргөн чөлөө гудамж, 101 дүгээр байр, 100 тоот  хаягт оршин суух, Боржигон овогт Нэмэхбаярын Мөнхчимэг /РД: ЧЕ72072109/-т холбогдох,

 

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Мөнхчимэг нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Иймд Н.Мөнхчимэгээс төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 479 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг буюу 270,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

 

Хариуцагч Н.Мөнхчимэг 2017 оны 05 дугаар сарын 11-нд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Н.Мөнхчимэг би “Жи мобайл” ХХК-ийн 270,000 төгрөгийн үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 90,000 төгрөгөөс Жи мобайл ХХК-ийг татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхсувд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Н.Мөнхчимэгээс нийт 270,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Н.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлаг болох 90,000 төгрөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Н.Мөнхчимэгд холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн бөгөөд эвлэрэлд “Хариуцагч Н.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхсувд нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                      

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Мөнхчимэгт холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “Хариуцагч Н.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхсувд нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхчимэггаас 4,825 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               М.МӨНХТӨР