Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Г.Ганцэцэг

                        Улсын яллагч                                         Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                            ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 22*******200000006******* *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 ******* сарын 02-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, 2-************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэнд-Очирын Төмөрхуяг /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 ******* сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд ******* ******* ******* сум 7 ******* *******ийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  22*******200000006******* тоот хавтаст хэргээс:

Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 07 ******* сарын 20-ны 1******* цагийн үед ын хамт Хараа голын эрэг дээр очиж 0.5 литрийн Хараа архи, 2.5 литрийн нэг пиво уугаад сууж байхад Төмөрхуяг ирээд бид ******* хамт уусан. Тэгээд уугаад сууж байх үед Төмөрхуяг аас “барилдъя” гэж хэлээд хоорондоо *******-4 удаа барилдахад Төмөрхуяг дийлж байсан. Төмөрхуяг нь ыг олон удаа унагаагаад байхаар нь ын уур нь хүрч Төмөрхуягийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад цаашаа явж байхад Төмөрхуяг машинтай ирээд намайг дайрч унагаагаад миний нүүр хэсэгт өшиглөж зодсон. ...Төмөрхуяг миний нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохиж, өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч Ц.  зөрчлийн материалд өгсөн мэдүүлэгт...2021 оны 07 ******* сарын 22-ны орой 17 цагийн орчимд байх Би 2-************** тоотод байх өөрийн гэртээ байж байтал манай охин *******ыг нь санахгүй байна миний 95855081 *******ын утас руу залгаад “ээж хөдөө ******* салаа гэх газарт хурдан ирээрэй, аавыг хүн зодоод хамар, нүднээс нь цус гаргаад босохгүй байна” гэж хэлэхээр нь би охиноосоо “таньдаг хүн байна уу” гэсэн чинь “Б. байна” гэж хэлсэн. ...Би Б.аас “чи манай нөхрийг яаж байгаа юм” гэсэн чинь “өөрөө л өдөөд байсан” гэж хэлээд яваад өгсөн, би ын араас нь очоод “чихнээс нь татаад байж бай, одоо цагдаад өгнө” гэж хэлээд байж байтал манай нөхөр гэрийн тэндээс ирээд "чи найзыгаа ганц нүдтэй гэдгийг мэдсээр байж хэлгүй хүнээр зодуулаад байхдаа яадаг юм” гэж хэлээд манай нөхөр нэг цохисон, тэгээд ус руу чирч оруулаад толгой дээрээс нь дараад усанд бухуулахад нь би нөхрийнхөө араас татаад “хая наадахаа, эмнэлэг орж үзүүл” гээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-р тал/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 07 ******* сарын 20-ны өдөр тугалаа хариулаад явж байхад голын эрэг дээр , , Очироо, Амраа 4 архи ууж байсан. Тэгэхээр нь би т зээлүүлсэн 450.000 төгрөгөө хэзээ өгөх талаар асуух гэж очиход намайг “хамт суу" гэж хэлээд архи хийж өгсөн. Би хийж өгсөн архинаас нь 2-******* татчихаад тай голын эрэг орчим барилдаад зогсож байхад намайг т “наадах чинь зэвүүн пизда байгаа юм, наадахаа зод” гэж хэлээд миний ар талаас чулуу шидэж намайг газар унахад намайг дээрээс зодсон. Тэгээд тэд нар намайг орхиод яваад өгөхөөр нь миний уур хүрээд араас нь очиж ыг нэг удаа мөргөж, нэг удаа толгой хэсэгт нь гараараа цохисон. ... нь миний араас чулуу шидэж, намайг хэл амаар доромжилсон. ...Би нэг удаа мөргөж нэг удаа гараараа цохисон. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Тиймээ би төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

******* ******* Шүүхийн шинжилгээний албаны ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 07 ******* сарын 26-ны өдрийн 165 *******тай “1. Б.ын биед дух зүүн чих орчим зулгаралт, дээд уруулын баруун дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 25 ******* хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 25 ******* хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******1 дүгээр тал/ зэрэг болно.      

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ийн гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 ******* сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд ******* ******* ******* сум 7 ******* *******ийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 ******* тал/, яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 1******* ******* тал/, 2021 оны 07 ******* сарын 26-ны өдрийн Шинжээчийн №165 *******тай дүгнэлт /ХХ-ийн 15-16 ******* тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс ******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч Б. нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

        Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 ******* сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд ******* ******* ******* сум 7 ******* *******ийн нутаг дэвсгэрт байх “Хараа” голын эрэг хэсэгт Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.1-д  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, *******6.1 дүгээр зүйл, *******6.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, *******6.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, *******6.6 ******* зүйл, *******6.7 ******* зүйл, *******6.8 ******* зүйл, *******6.10 ******* зүйл, *******6.1******* ******* зүйл *******8.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Цэнд-Очирын Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ