Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/334

  2022        03          07                                       2022/ШЦТ/334

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04235 0563  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х караокены гадна иргэн Т.М тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Т.М ын биед нь дух, хамарт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

     - Хохирогч Т.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвд үйл ажиллангаа явуулдаг “Х” караокены гадна хэдэн залуучууд хоорондоо маргалдаад муудалцаад зогсож байсан. Тэгсэн манай эхнэр нэг залууг нь тэвэрчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ үснээс нь татсан. Тэгтэл тэр хүмүүсийн дунд нь байсан шар өнгийн куртиктай залуу намайг цохисон. Тэгээд маргалдаад намайг газар унагаасан. Тэгээд намайг газар унасаны дараа нүүрэн тус газар нилээн хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

     - Гэрч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байхад тэр залуугийн намхан улаан сорочкон цамцтай залуу нь намайг хоёулаа зодолъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэхэд намайг хойшоо явъя гээд түрүүлээд алхахаар нь би араас нь очсон. Тухайн үл таних намхан улаан сорочкон цамцтай залуу нь миний мөрөн дээрээс бариад авахаар нь би тухайн залууг хөлөөрөө хавираад газар унагасан. Тэгэхэд тус үл таних залуу газар унасан. Тэгээд нөгөө үл таних хамт явж байсан залуу нь бид хоёрыг салгасан тэгээд би урагш алхахад миний урд талд манай найз Г  нь өөр үл таних нэгэн залуутай зодолдож байсан. Мөн тэр хоёрыг нэг хүүхэн салгаж байсан. Тэгээд би найз Г  дээрээ очоод юу болсон талаар асуухад энэ халзан залуу энэ эмэгтэйг үстээд газар унагааж байсан тэгэхээр нь би эмэгтэйг нь өмөөрч маргалдсан гэж хэлсэн. Харин тэр үед эхэлж надтай зодолдсон улаан сорочкатай залуутай манай найз Б  нь зодолдож байсан. Тэгэхээр нь би найз Г ын хамт очиж Бат-Эрдэнийг салгаад байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

     - Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг Б ыг салгахад Б  болиод цааш Г  руу явсан. Тэр үед Г  нь өөр үл таних халзан залуутай маргалдаж байсан. Тэгээд намайг тэр хоёрын араас очих гээд эргээд алхах үед анх Б тай муудалцаж байсан улаан цамцтай залуу намайг элдэв үг хэллэг ашиглан хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь тухайн үед архи их уусан байсан учир архиныхаа халуунд тухайн улаан цамцтай залуугийн эрүү хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхэд нөгөө залуу газар унасан. Газар унасных нь дараа би тухайн залуугийн хөл хэсэг рүү нь өшиглөснийхөө дараа дахин эрүү хэсэгт нь гараараа нэг удаа намайг үзье гээд байсан. Тэгэхээр нь би тухайн залуугийн хажууд зогсож байсан өндөр залууд хандан чи энэ найзыгаа аваад яв гэж хэлчихээд би тухайн залуугаас зайгаа аваад явж байхад Г , Б  хоёр над дээр ирээд бид 3 тамхи татаад байж байхад миний гар утас дуугараад гар утсаа авахад манай найз намайг дуудсан тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11054 дүгээр:

     1. Т.М ын биед дух, хамарт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

     3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/,  

     - Яллагдагч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х караокены гадна иргэн Т.М тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Т.М ын биед нь дух, хамарт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Г т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Г.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х караокены гадна иргэн Т.М тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Т.М ын биед нь дух, хамарт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Яллагдагч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА