Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

  2022        03          07                                       2022/ШЦТ/338

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Я.А ,

шүүгдэгч С.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.А т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0374  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д ” худалдааны төвийн орчим иргэн Б.Э тай маргалдаж, улмаар гараараа Б.Э ын толгойн тус газар цохиж, хөлөөрөө цээжин тус газар өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар Б.Э ын эрүүл мэндэд зулайн баруун хэсэгт зулгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний доор болон зүүн бугалганы гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын зөөлөн эдэд няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

     - Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгсэн сүүлд пургоноос бууж ирсэн залуу чи эмэгтэй хүн цохилоо гэж хэлээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Би хамраа бариад газар сууж байтал нөгөө шээж байсан залуу миний урдаас 2 гараараа цээжээр тэвэрч байгаад доошоо дарсан. Тэгэхэд хамар руу цохьдог залуу миний цээж, хавирга руу 2 удаа өшиглөсөн. Би хувцасаа мулталж тайлж зугатаад К-7 гэх станцаар зодуулж байна гэж мэдээ өгөөд 2 залуу явах гэж байхад нь та нар байж бай шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

     - Гэрч С.А   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...С  гэх хүнийг хамгаалагч залуу түлхээд газар унагасан чинь манай найз А машинаас бууж ирээд харуул залууг чи эмэгтэй хүн түлхэж унагалаа гэж харуул залууд хэлсэн. Нөгөө залуу би газар унагаагаагүй гэж хэлсэн. Тэгээд би машин руу алхаж байхад ард хамгаалагч залуу хамар руу цохичихлоо гэж хэлсэн. Намайг харахад харуул залуугийн хамраас цус гарсан байдалтай байсан. Бид нар явах гэхэд явуулахгүй араас ирээд надтай зууралдаад байхаар нь би тухайн залууг доош нь цээжин доороо оруулаад 10 орчим секунд цээжин доороо хийгээд дараад босоод явах гэхэд цагдаа дуудсан гэж хэлсэн. Би зодсон биш дээ гэж бодоод явахгүй машиндаа сууж байсан чинь цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

     - Гэрч Г.С   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Улаанбаатар хотод 20 цаг өнгөрч байхад орж ирээд цэцэрлэгт хүрээлэнгийн урд нэг хүн буусан. А  бууж бие засахаар явсан бөгөөд ард хүн маргалдаад байхаар нь харсан чинь А  хүнтэй маргаж барьцалдсан байсан, би бусдадаа хэлээд А хамт очоод А  тухайн залуутай маргалдаад зууралдаж байх үед салгах гэж байхдаа би газар унасан бөгөөд газар унаад манараад машиндаа суухаар явсан. Машиндаа ороод удаагүй манай хүргэн ах ирж би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1569 дүгээр:

     1. Б.Э ын биед зулайн баруун хэсэгт зулгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний доор болон зүүн булгалганы гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүрийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

     - Яллагдагч С.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А  Д ын хамгаалагч залуутай маргалдаад байж байсан бөгөөд би яасан гэж асуухад А г энд шээсэн гэж хэлээд маргалдаад байсан. Би харуулд уучлаарай гэж хэлээд найзыгаа аваад явчихъя гэхэд явуулахгүй зууралдаад энэ чинь шээсэн гэсэн мөн томроод байна гэж байсан. Тэгээд С  мөн ирээд салгах гээд бид нар явчихъя гэж хэлээд салгах гээд зууралдаад байж байхад С  газар унасан. Би тэр залууг дэгээдээд юм уу, цохиод унагасан гэж бодоод тухайн залууг чи эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм гэж хэлээд байж байхад А  тухайн залууг цээжин доороо оруулаад дарсан. Тэгэхээр нь би тухайн залууг чи эмэгтэй хүн зодлоо гээд баруун хавирга хэсэг рүү нэг удаа өвдөглөөд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд байж байхад Баярмаа ирээд больцгоо гээд байж байхад Жамъянсүрэн ирээд салгаад А  бид хоёрыг машинд оруулж суулгаад бид нарыг машинд ороод сууж байхад нөгөө залуу цагдаа дуудсан байж бай гээд бид нар цагдаа ирэх хүртэл хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/,

     - С.А ын хаан банкны 5018278370 тоот дансны дугаар /хх-ийн 39-41/,

     - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д ” худалдааны төвийн орчим иргэн Б.Э тай маргалдаж, улмаар гараараа Б.Э ын толгойн тус газар цохиж, хөлөөрөө цээжин тус газар өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар Б.Э ын эрүүл мэндэд зулайн баруун хэсэгт зулгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний доор болон зүүн бугалганы гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын зөөлөн эдэд няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.А т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           С.А  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д ” худалдааны төвийн орчим иргэн Б.Э тай маргалдаж, улмаар гараараа Б.Э ын толгойн тус газар цохиж, хөлөөрөө цээжин тус газар өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар Б.Э ын эрүүл мэндэд зулайн баруун хэсэгт зулгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөхний доор болон зүүн бугалганы гадна дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, хамрын зөөлөн эдэд няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

     - Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгсэн сүүлд пургоноос бууж ирсэн залуу “чи эмэгтэй хүн цохилоо” гэж хэлээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Би хамраа бариад газар сууж байтал нөгөө шээж байсан залуу миний урдаас 2 гараараа цээжээр тэвэрч байгаад доошоо дарсан. Тэгэхэд хамар руу цохьдог залуу миний цээж, хавирга руу 2 удаа өшиглөсөн. Би хувцасаа мулталж тайлж зугатаад К-7 гэх станцаар зодуулж байна гэж мэдээ өгөөд 2 залуу явах гэж байхад нь “та нар байж бай” шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

     - Гэрч С.А   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С  гэх хүнийг хамгаалагч залуу түлхээд газар унагасан чинь манай найз А машинаас бууж ирээд харуул залууг “чи эмэгтэй хүн түлхэж унагалаа” гэж харуул залууд хэлсэн. Нөгөө залуу би газар унагаагаагүй гэж хэлсэн. Тэгээд би машин руу алхаж байхад ард хамгаалагч залуу хамар руу цохичихлоо гэж хэлсэн. Намайг харахад харуул залуугийн хамраас цус гарсан байдалтай байсан. Бид нар явах гэхэд явуулахгүй араас ирээд надтай зууралдаад байхаар нь би тухайн залууг доош нь цээжин доороо оруулаад 10 орчим секунд цээжин доороо хийгээд дараад босоод явах гэхэд цагдаа дуудсан гэж хэлсэн. Би зодсон биш дээ гэж бодоод явахгүй машиндаа сууж байсан чинь цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

     - Гэрч Г.С   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Улаанбаатар хотод 20 цаг өнгөрч байхад орж ирээд цэцэрлэгт хүрээлэнгийн урд нэг хүн буусан. А  бууж бие засахаар явсан бөгөөд ард хүн маргалдаад байхаар нь харсан чинь А  хүнтэй маргаж барьцалдсан байсан би бусдадаа хэлээд А хамт очоод А  тухайн залуутай маргалдаад зууралдаж байх үед салгах гэж байхдаа би газар унасан бөгөөд газар унаад манараад машиндаа суухаар явсан. Машиндаа ороод удаагүй манай хүргэн ах ирж би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1569 дүгээр дүгнэлт /хх-ийн 19-20/,

     - Яллагдагч С.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А  Д ын хамгаалагч залуутай маргалдаад байж байсан бөгөөд би яасан гэж асуухад А г энд шээсэн гэж хэлээд маргалдаад байсан. Би харуулд уучлаарай гэж хэлээд найзыгаа аваад явчихъя гэхэд явуулахгүй зууралдаад энэ чинь шээсэн гэсэн мөн томроод байна гэж байсан. Тэгээд С  мөн ирээд салгах гээд бид нар явчихъя гэж хэлээд салгах гээд зууралдаад байж байхад С  газар унасан. Би тэр залууг дэгээдээд юм уу, цохиод унагасан гэж бодоод тухайн залууг чи эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм гэж хэлээд байж байхад А  тухайн залууг цээжин доороо оруулаад дарсан. Тэгэхээр нь би тухайн залууг чи эмэгтэй хүн зодлоо гээд баруун хавирга хэсэг рүү нэг удаа өвдөглөөд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд байж байхад Баярмаа ирээд больцгоо гээд байж байхад Жамъянсүрэн ирээд салгаад А  бид хоёрыг машинд оруулж суулгаад бид нарыг машинд ороод сууж байхад нөгөө залуу цагдаа дуудсан байж бай гээд бид нар цагдаа ирэх хүртэл хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

     - Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.А  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.А т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, С.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА