Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03          10                                      2022/ШЦТ/352

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

хохирогч Х.О ,

шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Н ид яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00277 0271 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н  нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн Х.О ийг эхнэр болох О.Х  тай хардсаны улмаас Х_ ны гадна нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хохирогч Х.О ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн шууны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.О  мэдүүлэхдээ: “Би цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлттэй байна. Би шүдээ авхуулсан. Энэ амралтын өдөр шүдэндээ эмчилгээ хийлгэнэ.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1062 дугаар:

1. Х.О ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

- Хохирлын баримт /хх-ийн 19-20/,

- Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 24-ний орой найз эмэгтэй Б тэй хамт кастле нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад шөнийн 04 цагийн орчим гарахдаа Б ийн найз гэх нэрийг нь мэдэхгүй 2 залуу ирж бид 4 хамт сууж байгаад Б  нь өөр нэг найз залуутайгаа явахаар болж би гэр рүүгээ явах замдаа буухаар болж гэрийн зүг явсан таксинд сууж хамт явсан. Х_ ны гадаа иртэл надтай хамт явж байсан залуу таксины арын суудал дээр унтсан байдалтай байсан ба би нөхөр рүүгээ залгаж таксины мөнгө гаргаж өгөөч гэж хэлсэн. Арын суудал дээр өөр нэг залуу унтаж байгааг буруу ойлгож магадгүй гээд таксинаас буугаад гэр рүүгээ орох гэтэл цахилгаан шатан дээр нөхөртэйгөө тааралдаж гэр рүүгээ орох гэтэл манай нөхөр таксиг шалгана гээд байхаар нь би гэр рүүгээ явж орсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Хохирогч Х.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 24-ний орой өөрийн найз А тэй гадуур пиво уугаад явж байтал түүний найз эмэгтэй найзтайгаа байна “хүрээд ирээч гэж байна, хоёулаа очъё” гээд бид шөнийн 01 цагийн орчим Кастле нэртэй бааранд очтод үл таних 2 эмэгтэй байсан. Бид 4 хоорондоо юм ярьж хэдэн пиво уугаад байж байтал цаг шөнийн 3 болж миний бие согтох гээд байхаар нь “би явлаа” гэж хэлтэл Х  гэх эмэгтэй “танай гэр хаана юм” гэж асуухад нь “Жуковт байдаг” гэхэд “манай гэр ойрхон юм байна, замд чинь бууж болох уу” гэж асуухаар нь “тэг тэг” гэж хэлээд би Х тай хамт уг баарнаас гарахад А  найз эмэгтэйтэй хамт үлдсэн. Бид 2 улсын дугаар маркийг санахгүй байна. Таксинд сууж түүний гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 48А байрны гадаа очтол уг эмэгтэй машинаас буугаад яваад өгсөн. Хаашаа орсон талаар би мэдэхгүй. Такси ухрах үйлдэл хийгээд хөдлөх гэж байтал арын хаалга гэнэт онгойж үл таних залуу миний нүүрэн хэсэгт 1 удаа гараараа цохисон. Энэ үед би манарч ухаан балартаж нэг мэдэхэд нэг байрны хэдэн давхарт гэдгээ мэдэхгүй хаалганы хажууд үл таних залууд зодуулж байсан. Ухаан ороод харахад газарт хэвтсэн толгойгоо хамгаалсан байдалтай байсан ба ороолттой байсан учир ороолтоо боогоод ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд цагдаа ирж намайг зодсон залуу болон Х  бид 3 цагдаагийн хэлтэс дээр очсон... Эхэндээ би мэдээгүй байсан сүүлд ажиглахад намайг эхнэртэйгээ хардаж цохиж зодсон гэдгийг мэдсэн. Миний бие эхнэртэй нь харилцаж байсан удаа байхгүй, анх удаа уулзаж байсан ба өөрөө надаас “замд чинь буучих уу” гэж асууж миний явж байгаа чиглэлд замд буусан. Таксинд явж байхад би түүнтэй ямар нэгэн харилцаа тогтоогоогүй. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй ба иймэрхүү төрлийн харилцааг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр талаар манай ажлын газар болон миний найз нар сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,

- Н.Н ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 40-45/,

- Н.Н ийн хаан банкны 5007758642 тоот дансны дугаар /хх-ийн 46-56/,

- Яллагдагч Н.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 48А байрны 66 тоот гэртээ унтаж амраад байж байтал манай эхнэр над руу залгаж “таксины мөнгө өгөөч” гэж миний утас руу залгах үед гэрийнхээ гадаа гартал манай эхнэр гэр рүү зөрөөд орсон. Уг такси руу нь очтол арын суудал дээр нь үл таних залуу байхаар нь эхнэртэйгээ хардаж, маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Н  нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн Х.О ийг эхнэр болох О.Х  тай хардсаны улмаас Х_ ны гадна нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хохирогч Х.О ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн шууны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Н.Н  нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө иргэн Х.О ийн эхнэр болох О.Х  тай хардсаны улмаас Х_ ны гадна нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хохирогч Х.О ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн шууны цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1062 дугаар дүгнэлт /хх-ийн 15-16/,

- Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 24-ний орой найз эмэгтэй Б тэй хамт кастле нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад шөнийн 04 цагийн орчим гарахдаа Б ийн найз гэх нэрийг нь мэдэхгүй 2 залуу ирж бид 4 хамт сууж байгаад Б  нь өөр нэг найз залуутайгаа явахаар болж би гэр рүүгээ явах замдаа буухаар болж гэрийн зүг явсан таксинд сууж хамт явсан. Х_ ны гадаа иртэл надтай хамт явж байсан залуу таксины арын суудал дээр унтсан байдалтай байсан ба би нөхөр рүүгээ залгаж таксины мөнгө гаргаж өгөөч гэж хэлсэн. Арын суудал дээр өөр нэг залуу унтаж байгааг буруу ойлгож магадгүй гээд таксинаас буугаад гэр рүүгээ орох гэтэл цахилгаан шатан дээр нөхөртэйгөө тааралдаж гэр рүүгээ орох гэтэл манай нөхөр таксиг шалгана гээд байхаар нь би гэр рүүгээ явж орсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Хохирогч Х.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 24-ний орой өөрийн найз А тэй гадуур пиво уугаад явж байтал түүний найз эмэгтэй найзтайгаа байна “хүрээд ирээч гэж байна, хоёулаа очъё” гээд бид шөнийн 01 цагийн орчим Кастле нэртэй бааранд очтод үл таних 2 эмэгтэй байсан. Бид 4 хоорондоо юм ярьж хэдэн пиво уугаад байж байтал цаг шөнийн 3 болж, миний бие согтох гээд байхаар нь “би явлаа” гэж хэлтэл Х  гэх эмэгтэй “танай гэр хаана юм” гэж асуухад нь “Жуковт байдаг” гэхэд “манай гэр ойрхон юм байна, замд чинь бууж болох уу” гэж асуухаар нь “тэг тэг” гэж хэлээд би Х тай хамт уг баарнаас гарахад А  найз эмэгтэйтэй хамт үлдсэн. Бид 2 улсын дугаар маркийг санахгүй байна. Таксинд сууж түүний гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 48А байрны гадаа очтол уг эмэгтэй машинаас буугаад яваад өгсөн. Хаашаа орсон талаар би мэдэхгүй. Такси ухрах үйлдэл хийгээд хөдлөх гэж байтал арын хаалга гэнэт онгойж үл таних залуу миний нүүрэн хэсэгт 1 удаа гараараа цохисон. Энэ үед би манарч ухаан балартаж нэг мэдэхэд нэг байрны хэдэн давхарт гэдгээ мэдэхгүй хаалганы хажууд үл таних залууд зодуулж байсан. Ухаан ороод харахад газарт хэвтсэн толгойгоо хамгаалсан байдалтай байсан ба ороолттой байсан учир ороолтоо боогоод ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд цагдаа ирж намайг зодсон залуу болон Х  бид 3 цагдаагийн хэлтэс дээр очсон... Эхэндээ би мэдээгүй байсан сүүлд ажиглахад намайг эхнэртэйгээ хардаж цохиж зодсон гэдгийг мэдсэн. Миний бие эхнэртэй нь харилцаж байсан удаа байхгүй, анх удаа уулзаж байсан ба өөрөө надаас “замд чинь буучих уу” гэж асууж миний явж байгаа чиглэлд замд буусан. Таксинд явж байхад би түүнтэй ямар нэгэн харилцаа тогтоогоогүй. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй ба иймэрхүү төрлийн харилцааг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр талаар манай ажлын газар болон миний найз нар сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Яллагдагч Н.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 48А байрны 66 тоот гэртээ унтаж амраад байж байтал манай эхнэр над руу залгаж “таксины мөнгө өгөөч” гэж миний утас руу залгах үед гэрийнхээ гадаа гартал манай эхнэр гэр рүү зөрөөд орсон. Уг такси руу нь очтол арын суудал дээр нь үл таних залуу байхаар нь эхнэртэйгээ хардаж, маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Н.Н ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч Х.О  нь 130.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт хавтаст хэрэгт өгсөн байх бөгөөд Н.Н  нь 130.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.О  нь цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлттэй байна. Би шүдээ авхуулсан. Энэ амралтын өдөр шүдэндээ эмчилгээ хийлгэнэ гэсэн байх тул хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан баримтаар нотлогдсон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6-д заасан нөхцөл байдлын буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлж, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэв.

            Шүүх шүүгдэгч Н.Н ид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан..” заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Х.О  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА