Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/493

 

       

 

 

 

 

 

 

 

  2022        04          01                                       2022/ШЦТ/493

 

                                                       

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0734 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” нэртэй пабд хохирогч С.Б тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт шилэн аяга шидсэний улмаас түүний эрүүл мэндэд баруун хөмсгөнд няцарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим би захирал Золгэрэл, борлуулалтын албаны дарга Галхүү нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” паб руу орсон. “М ” пабд 0.5 литрийн савлагаатай “экс” нэртэй архинаас 1 шилийг, 0.5 литрийн савалгаатай “сэнгүр” нэртэй пивоноос хүн хүний 2 шилийг уусан. Бид 3 сууж байтал манай хажуу ширээн дээр сууж байсан үл таних 1 залуу нь манай ширээн дээр суугаад манай найз Золхүүгийн айфоне 8 загварын гар утсыг аваад халаасандаа хийчихээр нь би “яагаад манай найзын утсыг авч байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних залуу нь “би энэ утсыг чинь авлаа” гэж хэлсэн. Тэгтэл үл таних залуу нь манай ширээн дээр байсан шилэн аягыг аваад над руу шидэж миний баруун хөмсгийг онож сэтэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

     - Гэрч Э.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд дэлгүүрт нь сууцгааж байтал Б   ын эхнэр дэлгүүр дээр оройны 21 цагийн орчимд ирээд бид гурав тайван нэг газар олж сууя гээд Б   ын дэлгүүрийн ойролцоо байдаг нэрийг нь санахгүй пабд гурвуулаа орсон. Пабд ороод захиалга өгөх гээд сууж байсан. Нэг мэдсэн чинь паб дотор Б    надад хандаж “чи боль, чи намайг хазчихлаа” гэж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Өчигдөр архи уугаад согтсон байсан болохоор болсон явдлын талаар сайн санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2947 дугаар:

     1. С.Б гийн баруун хөмсгөнд няцарсан шарх тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

     4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

     - Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/,

     - Б.Б ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 25-27/,

     - Яллагдагч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. С.Б гийн хохирлыг бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” нэртэй пабд хохирогч С.Б тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт шилэн аяга шидсэний улмаас түүний эрүүл мэндэд баруун хөмсгөнд няцарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Л.Б   д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” нэртэй пабд хохирогч С.Б тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт шилэн аяга шидсэний улмаас түүний эрүүл мэндэд баруун хөмсгөнд няцарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

     - Хохирогч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим би захирал Золгэрэл, борлуулалтын албаны дарга Галхүү нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” паб руу орсон. “М ” пабд 0.5 литрийн савлагаатай “экс” нэртэй архинаас 1 шилийг, 0.5 литрийн савалгаатай “сэнгүр” нэртэй пивоноос хүн хүний 2 шилийг уусан. Бид 3 сууж байтал манай хажуу ширээн дээр сууж байсан үл таних 1 залуу нь манай ширээн дээр суугаад манай найз Золхүүгийн айфоне 8 загварын гар утсыг аваад халаасандаа хийчихээр нь би “яагаад манай найзын утсыг авч байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних залуу нь “би энэ утсыг чинь авлаа” гэж хэлсэн. Тэгтэл үл таних залуу нь манай ширээн дээр байсан шилэн аягыг аваад над руу шидэж миний баруун хөмсгийг онож сэтэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

     - Гэрч Э.Т   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд дэлгүүрт нь сууцгааж байтал Б   ын эхнэр дэлгүүр дээр оройны 21 цагийн орчимд ирээд бид гурав тайван нэг газар олж сууя гээд Б   ын дэлгүүрийн ойролцоо байдаг нэрийг нь санахгүй пабд гурвуулаа орсон. Пабд ороод захиалга өгөх гээд сууж байсан. Нэг мэдсэн чинь паб дотор Б    надад хандаж “чи боль, чи намайг хазчихлаа” гэж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Өчигдөр архи уугаад согтсон байсан болохоор болсон явдлын талаар сайн санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

     - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2947 дугаар:

     1. С.Б гийн баруун хөмсгөнд няцарсан шарх тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

     4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

     - Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/,

     - Б.Б ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 25-27/,

     - Яллагдагч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. С.Б гийн хохирлыг бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Б    нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч Л.Б   д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА