Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Р.*******д холбогдох 2223000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын сумын багийн Булгийн ******* тоотод оршин суудаг /иргэний бүртгэлийн хаяг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосго ******* гудамж тоот/, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Завхан аймгийн сумын сумын багийн Булгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******ийг толгой тус газарт нь гараараа цохих, үснээс нь татах, гараас нь самардах, хоолойг боох зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. 

Түүний холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Завхан аймгийн сумын сумын багийн Булгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******ийг толгой тус газарт нь гараараа цохих, үснээс нь татах, гараас нь самардах, хоолойг боох зэргээр байнга зодож “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч Б.*******ийн “...Манай нөхөр ******* согтуу орж ирээд надаас хэрүүл өдөөд янз бүрээр харааж загнаад тэгээд би тэсэхгүй урдаас нь чи яах гээд юм бэ унтаж амраач гэж хэлсэн чинь миний эрүү рүү цохиод авсан. Тэгээд согтуу орж ирчхээд чи надтай хамт унт гэхээр нь чамаас муухай үнэр үнэртээд байна чамайг босож бөөлжиж янз бүр болоод байхаар би сэрчхээд маргааш нь ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн чинь шууд намайг хэд хэд цохиод авсан. Манай нөхөр бараг өдөр болгон шахуу архи согтууруулах ундаа хэрэглэж байна. Архи уух болгондоо ямар нэг аргаар надаас хэрүүл өдөж би урдаас нь нэг үг хэлэх юм бол намайг барьж аваад шууд зодчихдог. Бэртэл гэмтэл авч нүүр ам хавдаж байсан боловч эмнэлэгт бол хандаж байгаагүй. Аав ээжийн санаа зовчихно гээд гадагшаа нээх хүнд хэлээд байдаггүй. 2022 он гарснаас хойш миний санаж байгаагаар намайг 4 удаа цохиж зодсон. Эхнийх нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны үед архи ууж орж ирчхээд чи миний гэрээс зайл янхан пизда минь гэж харааж загнаад миний нүүр лүү хоёр гурван удаа гараараа цохиод үснээс татаад унагаачихсан. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны үед согтуу орж ирээд бас л намайг янз бүрээр харааж загнаад хардаад нүүр лүү хоёр гурван удаа гараараа цохиж аваад гараас самардсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтуу орж ирээд бас л намайг хэлэх хэлэхгүй үгээр харааж загнаад байхаар нь би урдаас нь хоёр үг хэлсэн чинь миний нүд рүү нэг удаа цохиж миний нүдийг хөхрүүлээд, нүүрнээс самардаад, багалзуур шахаад тэгээд би уначихсан. Хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 01-ны шөнө согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод хэлэх хэлэхгүй үгээр  харааж загнаад чи намайг цагдаад өгсөн байна гээд унтаж байхад эрүү рүү гараараа цохиж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/,

2. Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн “...Тухайн өдөр  ээж, дүү бид гурав гэртээ унтаж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд ээжийг унтаж байхад нь шууд нүүр лүү нь алгадаад авсан. Тэгээд ээж, аав хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг байсан миний нойр хүрээд  байсан болохоор  тэгээд унтаад өгсөн. Өглөө босоод ирсэн чинь ээжийн нүүр нь улайчихсан зодуулчихсан юм шиг болчихсон байсан. Тэгээд бас  тэрний урд орой дүү бид хоёр айлд байж байгаад гэртээ ороод ирсэн чинь  аав согтуу ээжийг аймар чанга нүүр лүү нь алагдаж аваад усны сав аваад ээжийн хацар луу нь цохих гээд дайрч байгаад бид хоёрыг хараад больчихсон... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтуу орж ирээд ээжийг зодоод дараа өдөр нь бас шөнө согтуу орж ирээд ээжийг зодсон. Хоёр гурван өдөр дараалж согтуу орж ирээд ээжийг  зодсон. Аав архи уух болгондоо дүү бид хоёрыг пизданууд гэж харааж загнаад ээжтэй хэрэлдээд ээжийг байнга зоддог. Хамгийн сүүлд ээжийг зодоод нүүрэн дээр нь самардаад, нүдийг нь хөхрүүлээд, эрүүн доор нь самардаад хаячихсан. Тэгээд энэ жил цагаан сарын дараа бас зодоод өвдгийг нь хөхрүүлээд хаячихсан байна. Архи ууж орж ирэхээрээ ээжийг гараараа нүүр лүү нь л цохиод байдаг. Заримдаа уур нь хүрэхээрээ гэрийнхээ эд хогшлоос аваад шидчихдэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-25 дугаар хуудас/,

3. Гэрч Л.ийн  “...******* над руу утсаар залгаад ******* архи ууж орж ирээд намайг зодоод нүүр ам хөхрүүлээд хаячихлаа. Намайг хэлэх, хэлэхгүй үгээр харааж загнаад хоолой ам самардаад хаячихлаа гэж ярьсан. Тэгээд бид хоёр гурав хоногийн дараа уулзаж ярилцсан чинь Б.*******ийн зүүн нүд хөхөрчихсөн, эрүүний доод талд нь урагдчихсан байсан. Архи ууж орж ирээд л хэл амаар доромжлоод зодсон. Тэгэхдээ нэг өдөр биш хоёр, гурван өдөр дараалж согтуу орж ирээд хоёр, гурван удаа дараалж зодсон гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

4. Гэрч Д.ын “...Би тухайн өдөр *******ын гэрт орсон чинь ******* байхгүй ******* ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асуусан чинь ******* архи ууж хоёр гурван өдөр согтуу орж ирээд намайг зодоод байна. Байнга архи дарс уугаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод зодож, нүдээд хэцүү байна гэж надад ярьсан. Тэгээд ******* хааччихсан юм бэ гэж асуусан чинь цагдаад дуудаад өгүүлээд явуулчихсан гэж надад хэлсэн. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь би гэртээ байж байсан чинь гадаа хүн орилох шиг болохоор нь гарч ирээд харсан чинь ******* архи уучхаад дээгүүр хувцсаа тайлаад шидчихсэн *******т агсан согтуу тавиад байж байсан. Тэгээд би *******ээс яасан юу болсон гэж асуусан чинь ******* архи уучхаад орж ирээд намайг хэл амаар доромжлоод ор руу түлхэж унгаад цохиод байна та цагдаа дуудаадах гэхээр нь би цагдаа дуудаж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-******* дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч Р.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-наас хойш 4 хоног үргэлжлүүлж архи уусан энэ үед эхнэртэйгээ маргалдсан үгүйгээ санахгүй байна. Миний санаж байгаагаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Буянт голын эрэг дээр хөдөө байдаг , тай 2 шил архи хувааж уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Орой нь эхнэртэйгээ маргалдаад зодсон юм шиг байна лээ би энэ талаар санахгүй байна. Өглөө нь эхнэрийн нүд нь ягаарсан байсан. Түүнээс хойш 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлүүлээд архи уусан. Тэгтэл 03 дугаар сарын 02-ны өдөр хэсгийн төлөөлөгч ирээд намайг аваад явсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

6. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай “...Иргэн Б.*******ийн биед биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн завжны баруун талд, эрүүн доор зулгаралт, зүүн нүдний доод зовхины хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Б.*******ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34- дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.  

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “зодсон” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” нь тооны давтамжийн хувьд гурав болон түүнээс дээш байхыг шаардах ба хууль зүйн ойлголт нь гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч Р.******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Завхан аймгийн сумын сумын багийн Булгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******ийг толгой тус газарт нь гараараа цохих, үснээс нь татах, гараас нь самардах, хоолойг боох, зэргээр байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Р.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******ийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Р.*******аас хохирогч Б.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр.  Шүүгдэгч Р.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Р.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Р.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.*******д “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Р.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Шүүгдэгч Р.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Р.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ