Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ДШМ/74

 

                                Ч.*******, нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                       

Оролцогчид:

                      Прокурор                                      А.Энхтуяа

                        Цагаатгагдсан этгээд                     Ч.*******,

                        Тэдгээрийн өмгөөлөгч                   Л.Доржпүрэв, А.Мөнхбат

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 018/ШЦТ/197 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай,  175/018/0191/Э индекстэй,   хавтас эрүүгийн хэргийг 018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ******* дугаар баг -40 тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар:  *******/;

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын баг тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* /Регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 017 оны 08 дугаар сарын 8-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна” гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.*******, нарт холбогдох эрүүгийн хэргийг 018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 018/ШЦТ/197 дугаартай цагаатгах тогтоолоор

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1, -д заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай .1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******, нарт холбогдох ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг цагаатгаж, хэргийг Прокурорын газарт буцааж,

-шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Прокурор А.Энхтуяа 018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:  

...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 1. дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл тогтоогдлоо. Учир нь: Шүүхээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 10.1 дүгээр зүйл болон Монгол улсын Хууль зүйн байнгын хорооны 014 оны 0 дугаар тогтоолоор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчилэн баталж 015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд дээрх тогтоолоор батлагдсан мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтын .3-т төрийн захиргааны албаны “Т3-1 ээс ТЗ-5”-д хамаарах албан тушаалтанаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана” гэж заасан байна. Сумын Засаг даргын тамгын газрын даамлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтоор албан тушаалын ангилал зэрэглэл нь ТЗ-1 гэж тодорхойлогдсон байх тул шүүгдэгч нар нь “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдэд хамаарч, ашиг сонирхпын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг хүлээсэн этгээд биш байна” гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1..“төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид *******игдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 -д төрийн албыг “...төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба” гэж  ангилжээ.

Мөн хуулийн 6.1., 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ албанд хамруулахаар заасан байх бөгөөд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхпыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгг “ нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно гэжээ. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан нь сумын газрын даамал нь нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулжээ. Яллагдагч Ч.*******, нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ Зүүнбүрэн, Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байсан талаар тус сумын засаг дарга, тамгын газрын дарга нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, сумын газрын даамлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тоггоогдож байна. Сумын газрын даамал нь албан тушаалтан мөн бөгөөд төрийн захиргааны албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагч болох нь дээрх хүмүүсийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдсон байхад шүүхээс тэднийг “Авлигын эсрэг хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол улсын Хууль зүйн байнгын хорооны 014 оны 0 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “...хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш” өөрөөр хэлбэл албан тушаалтан биш гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн талаар зохицуулсан бол мөн хуулийн 10-14 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудаас зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын талаар зохицуулсан байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд “....Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар зохицуулахдаа шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Монгол улсын хууль зүйн байнгын хороо “....хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална”” гэж тус тус заасан байгаагаас харагдаж байна. Иймд шүүгдэгч Ч.*******, нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 197 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Давж залдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцаж үзсэн. Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч нь дотороо олон шатлалтай байгаа. Энэ гэмт хэргийг агуулгын хувьд анхан шатны шүүхээс субъект биш гэж үзсэн. ... Прокурорын зүгээс хэргийн бодит байдалд анхаарч дүгнэж үзээгүй орхигдсон байдлаар үзэж байна. Тухайн асуудлыг өвс хадсаны дараах асуудлаар авч үзэж байгаа нь буруу юм. Үйлдэл эхлэхээс өмнөх үйлдлийг анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Ийм учраас нэг анхаарах зүйл нь Ч.******* хоёрын үйлдлийг Эрүүгийн хуулийн олон зүйл ангиудаар зүйлчилсэн. Гэтэл олон боодол өвс авчихсан хүнийг шууд хэрэгсэхгүй болгосон. Тухайн асуудалд хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Ийм учраас цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй юм. Ийм учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигын эсрэг гэмт хэрэг нь авлигын эсрэг хуулиар ямар этгээдүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд дугаар бүлэгт заасан зүйлчлэлээр шалгагдах субъект болохыг хуульчилсан байгаа. ... Прокурор эсэргүүцэлдээ дугаар бүлгийн нийтийн албан тушаалтан болж байгаа эсэх талаар Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооноос гаргаж байгаа тогтоол авлигын эсрэг тухай хуулийг хуульчилсныг эсэргүүцэж үгүйсгэсэн тийм зүйл хэлсэнгүй. Хууль зүйн байнгын хороо санал дүгнэлт гаргах эрхгүй гэсэн ийм тайлбарыг хэлж байна. Миний өмгөөлж байгаа тухайн гэмт хэргийн субъект болох үндэслэл байхгүй. нь 017 оны 09 дүгээр сард газрын даамал байхдаа өвс хурааж буруутай үйлдэл хийсэн. Өвс хурааж авахдаа буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилаасаа халагдаад, 1 дугаар сард Хонгор сум руу хураасан өвсөө зарж өөртөө ашиг олох талаар хэзээ ч бодоогүй. Гэтэл яллах үндэслэл нь Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ын бэлтгэсэн 1 машин өвсийг хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байсан. Гэтэл өвс хурааж аваад сарын дараа ажлаасаа халагдчихсан. Тухайн үед өвсийг хураагаад багийн засаг даргын хашаанд буулгачихсан гэдгийг гэрч нар хэлж байсан. Гэтэл тэр өвс хувь хүний эд хөрөнгө болохоор ашиглаад байгаа юм уу гэдэг нь хоёр тустай ойлголт гэж үзэж байна. Түүнээс худалдан борлуулж өөртөө давуу байдал олгосон гэдэг нь хүчээр нийлүүлж байгаа нь гэмт хэргийн шинжгүй, субъект болохгүй. Шүүх үндэслэхдээ зөв шийдсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 017 оны 08 дугаар сарын 8-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна” гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус  холбогдсонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1, -д заасныг журамлан шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.*******, нарт холбогдох ******* дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Анхан шатны шүүх Ч.*******, нарын тухайн үед эрхэлж байсан Сумын засаг даргын тамгын газар дахь газрын даамлын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-1 гэж тодорхойлогдож байх тул шүүгдэгч нар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ангилалд хамаарахгүй этгээдэд хамаарч, ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг хүлээсэн этгээд биш байна гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, -д заасныг журамлан Ч.*******, нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.*******, нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ Ч.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын, нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын албан тушаалд тус тус ажиллаж байсан байна.

Сумын засаг даргын тамгын газар дахь газрын даамлын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-1-д хамаарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ..” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гээд 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “....Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж заасны дагуу Ч.*******, нар нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд дээрхи хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална...” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооны 014 оны 0 дугаар тогтоолын хавсралтын дугаар заалтанд “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны дараах ангилал, зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана...”,        .3-т “төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан” гэж заасан нь эдгээр албан тушаалтнуудыг зөвхөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй байж болохыг тогтоосон заалт болохыг анхан шатны шүүх  анхааралгүй шүүгдэгч нарыг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдүүд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн дүгнэлт нь  хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэх нь Ч.*******, нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 018/ШЦТ/197 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1., 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 018/ШЦТ/197 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

.Хэргийн анхан шатны шүүхэд очтол Ч.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, -д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ