Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын Г.Энхмаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн  

шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Аюурзана, Дашмягмарын Жаргалсайхан, Энх-Амгалангийн Сугирцог нарт холбогдох  201619000187 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Г.Аюурзаны биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Цэргийн цагдаа бүлэгт салааны зохицуулагч ажилтай, ам бүл-2, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 20-3-33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Ганболдын Аюурзана, /РД:НТ95091519/

 

            Шүүгдэгч Д.Жаргалсайханы биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Цэргийн цагдаа бүлэгт зохицуулагч ажилтай, бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 15-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шавь овогт Дашмягмарын Жаргалсайхан, /РД:НЗ95052317/

 

Шүүгдэгч Э.Сугирцогийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумант төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Цэргийн цагдаа бүлэгт салааны зохицуулагч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн 1-1 тотоод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Гончиг овогт Энх-Амгалангийн Сугирцог, /РД:ЗИ96071610/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нар нь согтуугаар бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн байрны ард 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Гантогтохыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Аюурзана шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Гантогтохыг цохисон нь миний буруу.би гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гантогтохыг цохисон нь үнэн би уучлалт гуйсан гэв.

 

Шүүгдэгч Э.Сугирцог шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Гантогтохыг цохисон нь үнэн. би гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад хохирол төлсөн гэв.

 

Хохирогч Г.Гантогтох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тэгээд Долгор хувцсаа аваад би дагуулаад гарахад хаалганы өөдөөс харсан цонхны хажууд Хулан зогсож байхаар нь за авъя гэж Хуланд хэлээд шатаар доош буугаад гадаа гарахад араас Аюурзана гарч ирээд Ганаа нааш ир гээд намайг дуудахаар нь би яах гэж байгаа юм бэ гэхэд чи зүгээр ороод ир гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлээд явах гэж байтал Аюурзана миний куртиканы араас бариад татахаар нь яагаад байгаа юм бэ тавь л даа гэж хэлээд эргээд харахад Аюурзана миний нүүр рүү гараараа 2 удаа цохиход би яаж байгаа юм бэ гээд Аюурзаныг түлхэхэд Жаргалсайхан хүрч ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод араас нь Аюурзана заамдаж бариад байшингийн хана руу шахаад дахиад 2 удаа нүүр рүү цохисон. Тэгээд би тонгойгоод байж байхад Хулан ирээд боль гэж хэлээд миний урдуур ороод болиулсан. Ингээд байж байтал Сугирцог ирээд одоо боль гээд миний нүүр рүү шууд гараараа 3 удаа цохисон. Тэгээд би тонгойгоод байж байхад Аюурзана нүүр рүү нэг удаа өшиглөөд Сугирцог бас нүүр өшиглөөд, Жаргалсайхан нүүр рүү гараараа цохисон. Би хашаанаас гараад араас Аюурзана гүйгээд ирэхээр нь би яаж байгаа юм чи намайг гэж хэлэхэд дахин намайг гараараа цохихоор нь зөрүүлээд Аюурзаныг нэг удаа нүүр рүү нь цохисон. Сугирцог араас нь гүйж ирээд миний нуруу рүү хөлөөрөө жийгээд дараа нь Жаргалсайхан бас жийсэн. Тэгээд би та нар боль л доо гэж хэлээд Аюурзана намайг дахиад гараараа нүүр рүү цохихоор нь би гараараа нүүрээ дараад доошоо тонгойход Жаргалсайхан наамйг тонгойж байхад өшиглөөд миний хамар хугарчихсан юм. Дээд уруул Сугирцогийг өшиглөхөд язарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Б.Долгор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тэгээд байж байтал гаднаас Гантогтох орж ирээд намайг явъя гэж хэлээд би Улам-Өрнөхөөс куртика аваад Гантогтохтой хамт гарахад араас Аюурзана гарч ирээд Гантогтохыг заамдаж ааад чи ямар том дуутай юм бэ, хэгжүүн юмаа чи гэж хэлээд нүүр рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиход энэ үед Жаргалсайхан гарч ирээд Гантогтохыг нүүр рүү нь 2 удаа цохиод нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд Сугирцог араас нь гарч ирээд салгах гэж дундуур нь ороод гэнэт Гантогтохын нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохиход би очоод Сугирцогийг салгаад Аюурзаныг боль гээд байж байтал Хулан Гантогтохыг аваад урагшаа авсан. Араас нь Жаргалсайхан, Аюурзана 2 гүйж очолод би араас нь гүйгээд очиход Жаргалсайхан Гантогтохыг нэг удаа нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Гэрч М.Хулан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Тэгээд удалгүй Гантогтох Долгор 2 гарч ирээд явах уу гэж хэлээд түрүүлээд гараад явсан. Араас нь Аюурзана гараад явсан. Тэгээд би араас нь гарах гэтэл Жаргалсайхан намайг гаргахгүй хориод байж байтал Сугирцог гарч ирээд намайг барьж аваад Жаргалсайхан Сугирцогт хандан наадхаа байлгаж байгаарай гэж хэлээд гараад явсан. Би араас нь гараад очиход Гантогтох Аюурзана 2 барилцаад авсан зогсож байсан. Ингээд боль гээд тэр хоёрыг салгаад Аюурзаныг цааш нь түлхэхэд Гантогтох тэр хоёр тавилцахгүй зууралдаад цаашаа явсан. Тэгтэл Аюурзана Гантогтохыг баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход Гантогтох зөрүүлээд Аюурзаныг ахиад нэг удаа цохиод араас нь Жаргалсайхан гарч ирээд Гантогтохыг баруун гараараа нүүр рүү нь 3-4 удаа цохиод Аюурзана цаанаас нь ирээд Гантогтохыг 4-5 удаа нүүр рүү нь гараараа цохиод баруун хөлөөрөө цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би дундуур нь ороод салгасан. Тэгээд Сугирцог ирээд Гантогтохыг нүүр рүү нь 4-5 удаа цохиод, хөлөөрөө 1 удаа өшиглөөд би тэр хоёрыг салгаад Гантогтохыг аваад урагшаа явж байтал араас Аюурзана, Жаргалсайхан нар ирээд Гантогтохын нуруу хэсэгт 1 удаа өшигөөд дахиад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Сугирцог ирээд Гантогтохыг цээж хэсэгт рүү нь 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт: Г.Гантогтонхын биед тархи доргилт, хамар ясанд хугарал, таславчинд мурийлт, хамар, дээд урууланд шарх, дух, хамар, эрүүнд зулгаралт, аюултайд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, хамар, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Э.Дэлгэрхүүг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Гантогтохын биед учирсан тархи доргилт, хамар ясанд хугарал, таславчинд мурийлт, хамар, дээд урууланд үүссэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн зэргийн  гэмтэлд хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал мурийлт шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэл юм. Дээд урууланд үүссэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нар нь согтуугаар бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн байрны ард 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Гантогтохыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Гантогтохын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч У.Улам-Өрнөх, Б.Долгор, М.Хулан нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 122, 124, 125 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирлын баримтууд, шинжээч Э.Дэлгэрхүүгийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх,  эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаагаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт  хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Гантогтох нь нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Ганболдын Аюурзана, Шавь овогт Дашмягмарын Жаргалсайхан, Гончиг овогт Энх-Амгалангийн Сугирцог нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог тус бүрийг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарт оногдуулсан 251 цагийн албадан жил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж насанд хүрээгүй шүүгдэгч Г.Аюурзана, Д.Жаргалсайхан, Э.Сугирцог нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ