| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/08007/И |
| Дугаар | 102/ШШ2017/01370 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01370
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01370 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон, Д-143 тоотод оршин суух, Хаад боржигин овогт Дэлгэрийн Мишиг /РД: ШВ48120712/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон, Д-143 тоотод оршин суух, Лут овогт Цогзолын Пагмажав /РД: ШВ54010901/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3-13 тоотод оршин суух, Адууч овогт Дамдинсүрэнгийн Болд /РД: ЕЮ54122816/-д холбогдох,
Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3-13 тоот 125м/к, 4 өрөө орон сууцыг Б.Болдын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээ цуцалсны торгууль 4,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу банк, хадгаламж зээлийн хоршоо, иргэн төлсөн зээл, зээлийн хүүнд 49,189,840.97 төгрөг, орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 556,076.70 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 32,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Болдын нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нараас 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагч Д.Болд, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мишигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралын шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгч Д.Мишигийн нэхэмжлэлтэй Д.Болдод холбогдох иргэний хэрэгт Д.Мишигийн эхнэр Ц.Пагмажавыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү, нэхэмжлэгч нар нь ижил ашиг сонирхолтой тул итгэмжлэлийн үндсэн дээр миний бие Ц.Пагмажавыг төлөөлөх болно гэв.
Нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Бид дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3-13 тоотод байрлах 125 м/к, 4 өрөө орон сууцаа Д.Болдод худалдахаар тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т “Энэхүү гэрээний дагуу төлөх үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 170,000,000 төгрөг, худалдан авагч төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөгийг тус тус төлнө” гэж тохиролцсон. Хариуцагчийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, гэрээний үнийг 100 хувь төлснөөр өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцож баталгаажуулсан. Гэрээг байгуулснаас хойш Д.Болд нь 40,000,000 төгрөгийг бидэнд төлж, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй болно. Төлбөрөө төлж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч төлөлгүй бидний өмчлөлийн байранд 2 жил гаруй амьдарч байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг барьцаалан хариуцагчийн төлөх гэрээний үнээр төлөх зорилгоор “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан өөрсдөө амьдрах зорилгоор Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны Д-143 тоот 3 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын банк болон “Кредит Юнион Монгол” хадгаламж зээлийн хоршоо, иргэн Ц.Оюунцэцэг нараас зээл авч, зээлээр худалдаж авсан. Улмаар хариуцагч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээл, зээлийн хүү төлж хохирлоо, түүнчлэн орон сууцны зах зээлийн ханш анх хариуцагчид шилжүүлэх үеийнхээс даруй 7.315 хувиар унаад байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3-13 тоот 125м/к, 4 өрөө орон сууцыг Б.Болдын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, гэрээ цуцалсны торгууль 4,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 49,189,840.97 төгрөг, орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 556,076.70 төгрөг гаргуулах, хэрэв байрыг бусдад түрээслүүлсэн бол /сарын 1,000,000 төгрөгөөр, 32 сар/ 32,000,000 төгрөгийг олох байсан гэв.
Хариуцагч Д.Болдын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Д.Болд миний бие Д.Мишиг болон Ц.Пагмажав нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурдсан орон сууц худалдах-худалдан авах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэнээс өөрөө хүсэл зорилгоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр зээлсэн зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч би төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хууль болон тухайн зээлийн гэрээний үүргийг зөвхөн Д.Мишиг өөрөө хариуцах ёстой. Түүнчлэн зээлийн гэрээний зээлдэгч өөрийн үүргийг гуравдагч этгээдээр төлүүлэхээр шаардах эрхгүй. Мөн орон сууцны зах зээлийн ханш унасан, үнэ өөрчлөгдөх нь надаас хамааралгүй, зах зээлийн зарчмаар үнэ нь тогтож байдаг тул хэн нэг этгээдээр ханшийн зөрүүг төлүүлэхээр шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээл, хүүгийн төлбөр 49,189,840.97 төгрөг гаргуулах, ханшийн зөрүү 12,435,500 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин гэрээ цуцлагдсан тохиолдолд 10 хувийн торгууль буюу 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Д.Болдын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Д.Мишиг нэгэнт гэрээг цуцлуулж, торгууль нэхэмжилж байгаа тул Д.Болд миний бие урьдчилгаанд өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Учир нь гэрээний 1.7-д “... Худалдагч тал төлсөн төлбөрийн 10 хувийг торгуульд тооцон авч, үлдэгдэл төлбөрийг худалдан авагч талд буцаан олгоно.” гэж заасны дагуу торгуулийг хасч үлдэгдэл 36,000,000 төгрөгийг Д.Мишиг, Ц.Пагмажав нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нарын нэхэмжлэлтэй, Д.Болдод холбогдох, мөн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг дараах байдлаар эвлэрэн шийдвэрлэж байна.
1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн дараах шаардлагаас татгалзаж байна. Үүнд:
1.1. Хадгаламж зээлийн хоршоо, иргэнээс авсан зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн 49,189,840.97 төгрөг,
1.2. Орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг,
1.3. Олох байсан орлого буюу түрээсийн төлбөр 32,000,000 төгрөг,
1.4. Гэрээ цуцалсны торгуульд нэхсэн 4,000,000 төгрөгөөс тус тус татгалзаж байна.
2. Мөн хариуцагч Д.Болд сөрөг нэхэмжлэлийн 32,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
3. Талуудын дунд дээрх төлбөрийн хувьд маргаан байхгүй, татгалзаж дуусгавар болгож байна. Байрыг ашиглалтын төлбөр тооцоогүй шилжүүлнэ.
4.Д.Мишиг нар нь хариуцагч Д.Болдод 4,000,000 төгрөгийг төлөх, Д.Болд нь орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцож байгаа бөгөөд талууд энэ зүйлд заасан үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
5. Эвлэрлийн гэрээний 4-т заасан үүргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэнэ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нар нь 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3-13 тоот 125м/к, 4 өрөө орон сууцыг Б.Болдын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, гэрээ цуцалсны торгууль 4,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу банк, хадгаламж зээлийн хоршоо, иргэнд зээл, зээлийн хүүнд төлсөн 49,189,840.97 төгрөг, орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 556,076.70 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 32,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Болд нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нараас 36,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нар хадгаламж зээлийн хоршоо, иргэнээс авсан зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн 49,189,840.97 төгрөг, орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг, олох байсан орлого буюу түрээсийн төлбөр 32,000,000 төгрөг, гэрээ цуцалсны торгуульд нэхсэн 4,000,000 төгрөгөөс тус тус татгалзаж байна. Мөн хариуцагч Д.Болд сөрөг нэхэмжлэлийн 32,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Талуудын дунд дээрх төлбөрийн хувьд маргаан байхгүй, татгалзаж дуусгавар болгож байна. Байрыг ашиглалтын төлбөр тооцоогүй шилжүүлнэ. Д.Мишиг нар нь хариуцагч Д.Болдод 4,000,000 төгрөгийг төлөх, Д.Болд нь орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцож байгаа бөгөөд талууд энэ үүргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэнэ” гэж тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Мишигийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болдод холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Пагмажавыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулсугай.
2. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нарын нэхэмжлэлтэй, Д.Болдод холбогдох, мөн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг дараах байдлаар эвлэрэн шийдвэрлэж байна.
1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн дараах шаардлагаас татгалзаж байна. Үүнд:
1.1. Хадгаламж зээлийн хоршоо, иргэнээс авсан зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн 49,189,840.97 төгрөг,
1.2. Орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 12,435,500 төгрөг,
1.3. Олох байсан орлого буюу түрээсийн төлбөр 32,000,000 төгрөг,
1.4. Гэрээ цуцалсны торгуульд нэхсэн 4,000,000 төгрөгөөс тус тус татгалзаж байна.
3. Мөн хариуцагч Д.Болд сөрөг нэхэмжлэлийн 32,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
4. Талуудын дунд дээрх төлбөрийн хувьд маргаан байхгүй, татгалзаж дуусгавар болгож байна. Байрыг ашиглалтын төлбөр тооцоогүй шилжүүлнэ.
5. Д.Мишиг нар нь хариуцагч Д.Болдод 4,000,000 төгрөгийг төлөх, Д.Болд нь орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцож байгаа бөгөөд талууд энэ зүйлд заасан үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэнэ.
6. Эвлэрлийн гэрээний 4-т заасан үүргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэнэ” гэж тохиролцсон эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874,226.70 төгрөг, хариуцагч Д.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдоос 437,113.35 төгрөг, нэхэмжлэгч Д.Мишиг, Ц.Пагмажав нараас 168,975 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан Д.Болдод олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
9. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР