Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01371

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

    Дугаар 102/ШШ2017/01371

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах “БСБ Финанс” Банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Төгөлдөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс” Банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Г.Төгөлдөр /ЧЙ83063011/ нь “БСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1809 тоот барьцаат зээлийн гэрээгээр 799,900.0 төгрөгийн зээлийг сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Г.Төгөлдөр нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1-60 байр, 31 тоотод амьдарч байсан. Утас нь 91998099, 88009233 байсан. Гэтэл зээлдэгч Г.Төгөлдөр нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 02 дугаар сараас эхlэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Г.Төгөлдөрийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс” Банк бус санхүүгийн байгууллага ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Төгөлдөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Г.Төгөлдөр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин байх хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1-60 байр, 31  тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Засаг даргын тодорхойлолт, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №1809 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Төгөлдөрийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Г.Төгөлдөрийн оршин суудаг гэх албан ёсны хаяг: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1-60 байр, 31 тоот, /РД: ЧЙ83063011/, утас- 91998099, 88009233 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Улаан зуу овогт Ганбатын Төгөлдөр /РД: ЧЙ 83063011/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Улаан зуу овогт Ганбатын Төгөлдөр /РД: ЧЙ 83063011/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР