| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01438/И |
| Дугаар | 102/ШШ2017/01372 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01372
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01372 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 69 дүгээр байр, 64 тоотод оршин суух, Боржигон овогт Дамбасэнгийн Уранбилэг /РД: ЧК62041663/-ын
1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаатар, нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уранбилэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаатарын гаргасан тайлбарт: Д.Уранбилэг миний бие 1985 онд Монгол Улсын Их сургуулийн философийн ангийг төгссөн. 1986 оны 3 дугаар сарын 19-нөөс 1986 оны 6 дугаар сарын 1-н хүртэл 67 дугаар сургуульд, 1986 оны 10 дугаар сарын 27-ноос одоог хүртэл 28 дугаар сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаж байна. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд 1986-1996 оны хоорондох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлээд тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд намайг 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны хооронд 28 дугаар сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Уранбилэг нь 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны хооронд 28 дугаар сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Уранбилэг нь Улаанбаатар хотын Октябрийн районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар тушаалаар 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 28 дугаар сургуульд түүх, нийгмийн багшаар томилогдож, 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь Д.Уранбилэгийн 466196 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, Монгол Улсын Их сургуулийн 108570 тоот дипломын нотариатаар батлуулсан хуулбар, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, Улаанбаатар хотын Октябрийн районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Б.Тогтохжаргал, Ч.Сэрээнэн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дамбасэнгийн Уранбилэгийг 1986 оны 10 дугаар сар 27-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд багшаар буюу улсад ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дамбасэнгийн Уранбилэгийг 1986 оны 10 дугаар сар 27-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд багшаар буюу улсад ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР