| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0082/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З. Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.зул
Улсын яллагч Б.
Шүүгдэгч Т.*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******, Б.******* нарт холбогдох 2223000900136 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум багт түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн *******, /регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум багт түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар: /*******/
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын баг хэсэг тоот хашаанд байх Б.ын гэрт эхнэр Б.*******той хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын баг хэсэг тоот хашаанд байх Б.ын гэрт нөхөр Т.*******тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт мөнгөний гахайгаар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.*******, Т.******* нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын баг хэсэг тоот хашаанд байх Б.ын гэрт эхнэр Б.*******той “өмнөх эхнэр П.тэй хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохисон,
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь мөн цаг хугацаанд нөхөр Т.ийг өмнөх эхнэр П.тэй хардаж, түүний толгойн тус газарт мөнгөний гахайгаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Т.******* түүний нүүрэн тус газар цохиж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... ийн хуучин эхнэр П. гэдэг эмэгтэй ын гэрт орж ирсэн. Би тэр үед ийг хуучин эхнэртэйгээ амьдар. Би чамаас сална гэж хэлээд ... мод аваад шидсэн. Дараа нь мөнгө хийдэг гахайг аваад ******* рүү шидсэн чинь түүний толгойг нь оночихсон. Тэгээд ийн толгойноос цус гараад ухаан алдаад уначихсан. Би тэр үед архи уучихсан байсан учир тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэр үед ******* эхлээд намайг цохиод авсан. Би дараа нь ийг цохисон. ******* намайг боосон. Дараа нь зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохисон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, /12-14 дахь тал/,
Б.******* өөрийнх нь толгой руу цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Т.ийн “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.ын гэрт *******, найз , түүний эхнэр нар байж байсан чинь гэгч миний хуучин эхнэр орж ирсэн. Тэр үед манай шинэ эхнэр ******* нь намайг хуучин эхнэр тэй хардаад аяга аваад толгой руу шидээд миний толгой руу модоор цохиод би ухаан алдаад унасан байна лээ. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, /15-18 дахь тал/
Тухайн үед хамт байсан гэрч П.гийн “... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найз ын гэрт очиход , түүний эхнэр Лхагвасүрэн, миний хуучин нөхөр ******* түүний эхнэр нар ... архи ууцгааж байсан ...ийн эхнэр түүний толгой руу нэг цохиод гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд “чам шиг юм зайлаарай, чи хуучин эхнэртэйгээ сайхан амьдраарай” гээд түүний нуруу руу нь түлээний модоор цохиод байхаар нь салгаад хоймрын орон дээр суулгасан байхад аяга толгой руу нь шидсэн. Тэгтэл ******* толгойгоо дараад толгой руу аягаар оночихлоо гээд толгойгоо дараад сууж байхад дахиад хоймрын орны хажуу талын шар авдар дээр байсан шавар гахайг аваад түүний толгой руу нь шидтэл ийн толгой руу оноод толгойноос нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр, / 27-30 дахь тал/
гэрч Д.ын “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... ийн хуучин эхнэр гэх эмэгтэй орж ирсэн. Тэр үед ийн шинэ эхнэр болох ******* уурлаад ийг хараагаад чи энэ авгайтайгаа зайл. Би чамаас сална гэж хэлээд аяга авч шидээд манай 5 ширхэг шаазан аягыг хагалсан. Тэр үед ******* эхнэрээ нэг удаа алгадаж авсан. Тэгсэн чинь ******* нь манай хүүхдийн мөнгө хийдэг гахайг аваад ******* рүү шидсэн чинь толгойг нь оноод ******* ухаан алдаад уначихсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр, / 31-32-р тал/
Насан хүрээгүй гэрч Л.гийн “... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай ээж, аав хоёр болон ******* эгч, ******* ах нар хамт архи уусан. Тэгээд байж байсан чинь өдөр гэдэг эгч манайд орж ирээд ******* эгч эгчийг нөхөртэйгөө хардаад ******* ахыг “чи энэ авгайтайгаа хамт амьдар, би явлаа” энэ тэр гэж байгаад аяга аваад ******* ах руу шидсэн. Тэгээд онохгүй байхаар нь манай авдар дээр байсан миний мөнгө хийдэг гахайг аваад ******* ахын толгой руу шидээд хагалсан....” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас Т.ий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000000123 дугаартай “...1.Иргэн Т.ийн биед тархи доргилт, дагзны баруун ар талд шарх, баруун, зүүн нүдэнд цус хуралт, баруун хацар хавдартай, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Иргэн Т.ийн биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, /40-41 дахь тал/
Шүүгдэгч Т.ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 000000122 дугаартай “...1.Иргэн Б.*******ын биед тархи доргилт, дээд, доод уруулын дотор талд шарх, зүүн хацарт хавдар, хүзүүний урд, зүүн суганы дотор талд зулгаралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Иргэн Б.*******ын биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нар нь харилцан зодолдоход хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч Т.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Т.******* нь шууд санаатай үйлдлээрээ Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулжээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Т.ийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэнд хөнгөн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Б.******* нь Т.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Т.ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга гийн г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу байна.
Зүй нь иргэний нэхэмжлэгчээр хуулийн этгээдийг тогтоосны дараа түүний төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасантай нийцнэ.
Мөн иргэний нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Т.******* шүүгдэгч Б.*******оос хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.******* шүүгдэгч Т.*******эс хохирол нэхэмжлээгүй байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Т.ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдоггүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдууллаа.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас чөлөөлж болох гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс хохирогч Т.******* хохирол нэхэмжлээгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, 6 сартай охинтой, хөхүүл эх зэргийг харгалзан үзэж түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.ийг 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ