Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01373

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01373

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 21 дүгээр гудамж, 753 тоотод оршин суух, Монгол овогт Нацагийн Бямбасүрэн /РД: АБ59121401/-ийн

 

Ажилласан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нацаг овогтой Бямбасүрэн миний бие 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Булган суманд саальчнаар ажилласан юм. Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт миний нэр засвартай бичигдсэн тул тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү. Мөн 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Бямбасүрэн нь Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлээс 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, мөн 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Н.Бямбасүрэн нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлийн 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Шагнал олгох тухай тогтоол, мөн 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 31 тоот Социалист уралдааны болзол дүгнэх тухай тогтоол, 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот Болзол дүгнэх тухай тогтоол, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот Болзол дүгнэх тухай тогтоол, гэрч Ц.Сүрэнгэрэл, Г.Цогтбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Монгол овогт Нацагийн Бямбасүрэн нь 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлээс түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь №23 тоот төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ц.Сүрэнгэрэл, Г.Цогтбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Бямбасүрэнгийн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Монгол овогт Нацагийн Бямбасүрэнг 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлээс түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Бямбасүрэнгийн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Монгол овогт Нацагийн Бямбасүрэнг 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Булган сумын “Пионерийн зам” нэгдлээс түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР