| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02673/И |
| Дугаар | 102/ШШ2017/02260 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02260
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 24 дүгээр гудамж, 1007 тоот хаягт оршин суух, Боржин овогт Цэрэнхүүгийн Түмэнжаргал /РД: ЧИ63032901/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
Хэрэг маргааныг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Түмэнжаргалын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: Миний бие 1982 онд Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх ТМСургуулийн гүүрэн кранчнаар анги төгсөж, Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар хувиарлагдаж 1984-1991 он хүртэл ажиллаж байсан. 1990-1994 он хүртэл “Эрэл” ХХК-д кранчнаар ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ч хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, бичигдээгүй үндэслэлээр тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар 1984 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 он хүртэл, 1991-1994 он хүртэл “Эрэл” ХХК-д кранчнаар ажиллаж байсан байдлыг тодорхойлж тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Түмэнжаргал нь Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар 1984 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 он хүртэлх хугацаанд кранчнаар, 1991-1994 он хүртэлх хугацаанд “Эрэл” ХХК-д кранчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу Ц.Түмэнжаргал нь тухайн цаг хугацаанд кранчнаар ажиллаж байсан болох нь Ц.Түмэнжаргалын ...1986/03/01, Төмөр бетон хийц хэвлэх цехэд кранчнаар авч ажиллуулав, Зөвлөлтийн барилгын II трестийн МАЗахиргааны даргын 1986 оны 03 сарын 17-ны өдрийн 135 тоот тушаал, 1989/01/01 БҮК-йн Захиргааны мэдэлд шилуүүлэв, Зөвлөлтийн барилгын II трестийн МАЗахиргааны даргын 1989 оны 01 сарын 10-ны өдрийн А/26 тоот тушаал, 1989/01/01, Төмөр бетон завадад кранчнаар авч ажиллуулав, Байшин үйлдвэрлэх I камбинатын захиргааны даргын 1989 оны 01 сарын 10-ны А/26 тоот тушаал, 1994/06/17, Тус комбинат нь татан буугдсан тул “Эрэл” компанийн мэдэлд шилжүүлэв, Засаг даргын 1994 оны 06 сарын 20-ны өдрийн А/111 тоот захирамжаар, 1994/06/17, Төмөр замын бетон завадад кранчнаар авч ажиллуулав, “Эрэл” копмнанийн ерөнхий захирлын 1994 оны 06 сарын 25-ны А/63 тоот тушаалаар, 1996/01/01, өөрийн хүсэлтийг нь үндэслэн худалдагчаар авч ажиллуулав гэж бичигдсэн 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Байшин үйлдвэрлэлийн ТМС-ээс олгосон №001380 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Эрэл” компанийн 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар ерөнхий захирлын тушаал, хууль сануулж асуусан Боржигон овогт Рэнцэнгийн Эрдэнэсайхан /РД: УС67070935/, Боржигин овогт Даваанямын Даваагомбо /РД: ЧЛ64111017/ нарын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Түмэнжаргалыг 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Эрэл” компанид кранчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг Боржин овогт Цэрэнхүүгийн Түмэнжаргал /РД: ЧИ63032901/- Түмэнжаргалыг 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинатад кранчнаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Эрэл” компанид кранчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |