Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02232

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02232

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Магма төв, 300 тоот хаягт байрлах “Хүслийн цэнгэг ус” ХХК /РД: 5798779/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 31 дүгээр байр, 69 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ганболдын Мандухай /РД: ЧЗ87120306/-д холбогдох

 

2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанитай 2014.09 ,07 ны өдөр иргэн Г.Мандухай нь өөрийн амьдрах БГД 1 Хороо Алтай хотхон 31 байр 69 тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн Purepro ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар бичгээр гэрээ байгуулсан. Ингээд нийт 2,425,000 төгрөгөөр гэрээ байгуулсан ба урьдчилгаанд 425,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2,000,000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон. Улмаар 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 1,500,000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгөө нэхээд очихоор энэ төхөөрөмжөө буцаая , эсхүл одоохон төлнө гэх зэргээр үндэслэлгүйгээр мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна. Бидний тохирсон гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 т зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 750,000 төгрөг нэхэмжилж байна. Иймээс нийт 2250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхзаяа нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хүслийн цэнгэг ус” ХХК нь Г.Мандухайгаас 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч Г.Мандухай нь төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь хариуцагч Г.Мандухайд холбогдуулан 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК нь төлбөрөө төлсөн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Мандухайд холбогдох 2,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Хүслийн цэнгэг ус” ХХК-ийн төлөөлөгч Ө.Мөнхзаяагийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийн тал хувь болох 25,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            М.МӨНХТӨР