Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч О.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ийн Г д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт О ийн Г  /РД:..../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн урд байрлах нийтийн байрны урд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор иргэн Ч.У ын эзэмшлийн “Iphone 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-аас: ...Хэрэг гардаг шөнө би У ын утсыг авахдаа авах уу, яах уу гэж бодож байгаад Монтел дээр очиж 500.000 төгрөгөөр зараад эмчилгээний төлбөрт хэрэглэсэн... гэв.

Шүүгдэгч О.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би нийтийн байрныхаа гэрийнхээ гадаа У ын машинд байхдаа түүнийг унтаж байхад нь гарт нь байсан гар утсыг нь авч яваад өөртөө хэрэглэж байгаад 2 хоногийн дараа буцааж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эмчилгээний зардалд хэрэглэх гээд гар утсыг нь авсан. Хийсэн хэргээ хөнгөрүүлэх гэж буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Хохирогч Ч.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...караокед ууж, дуулж байгаад гарсан. Би машинаа бариулахаар найз О.Г ыг дуудаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн урд талд байх нийтийн байрны урд талд машин дотроо сууж байхад О.Г  миний гараас Iphone-12 загварын гар утсыг авсан. Тухайн үед би караокед 4 шил пиво уусан байсан болохоор бага зэрэг согтоод нүдээ аньчихсан байсан юм. Тэгээд согтуу надад байж байхаар Г д байж байг гэж бодоод утсаа нэхээгүй. Хальт зүйрмэглээд байж байтал Г  намайг оръё гэж хэлэхээр хамт нийтийн байрных нь өрөө рүү орсон. ..Өглөө сэрээд гар утсаа асуухад Г  мэдэхгүй гэж хэлээд гэртээ хайгаад байсан. Тэгээд би санаад Г ыгчи миний гар утсыг авсан биз дээ, өгчих гэхэд Г  би юу гэж авах юм, чиний гар утсаар би яах юм гэж хэлээд гүрийгээд байхаар нь тоглож байгаа юм байлгүй гэж бодоод яарч байсан болохоор гараад явсан. Гэртээ хариад Г  руу залгаад би чамайг авсныг санаж байна, битгий тоглоод байж гэж хэлэхэд юу яриад байгаа юм гээд гүрийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Он, сар, өдрийг нь санахгүй байна, Ганаа гэх хүнээс Iphone 12 загварын гар утсыг 580.000 төгрөгөөр худалдан авсан. 580.000 төгрөгөө нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 113-32-33 дугаар хуудас/,

Гэрч О.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...11 дүгээр сарын 11, 12-ны нэг орой найз Г  уулздаг У а гэдэг охиныг авна гээд явсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад орж ирээд хамт унтсан. Өглөө унтаж байтал У а нь гар утас алга болчихлоо гээд гар утсаа хайгаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Т.М аас “Iphone 12” загварын гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Ч.У ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч О.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн урд байрлах нийтийн байрны урд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор иргэн Ч.У ын эзэмшлийн “Iphone 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г  нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Г ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Г  нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар худалдааны төвийн урд байрлах нийтийн байрны урд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор иргэн Ч.У ын эзэмшлийн “Iphone 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Шүүгдэгч О.Г ын: ...Би нийтийн байрныхаа гэрийнхээ гадаа У ын машинд байхдаа түүнийг унтаж байхад нь гарт нь байсан гар утсыг нь авч яваад өөртөө хэрэглэж байгаад 2 хоногийн дараа буцааж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

-Хохирогч Ч.У ын: “...машин дотроо сууж байхад О.Г  миний гараас Iphone-12 загварын гар утсыг авсан. ...Г ыгчи миний гар утсыг авсан биз дээ, өгчих гэхэд Г  би юу гэж авах юм, чиний гар утсаар би яах юм гэж хэлээд гүрийгээд байхаар нь тоглож байгаа юм байлгүй гэж бодоод яарч байсан болохоор гараад явсан. Гэртээ хариад Г  руу залгаад би чамайг авсныг санаж байна, битгий тоглоод байж гэж хэлэхэд юу яриад байгаа юм гээд гүрийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Т.М ын: ...Он, сар, өдрийг нь санахгүй байна, Ганаа гэх хүнээс Iphone 12 загварын гар утсыг 580.000 төгрөгөөр худалдан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 113-32-33 дугаар хуудас/,

-Гэрч О.Бямба-Очирын: “...Өглөө унтаж байтал У а нь гар утас алга болчихлоо гээд гар утсаа хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Т.М аас “Iphone 12” загварын гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Ч.У ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Г ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний нэхэмжлэгч Т.М аас “Iphone 12” загварын гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Ч.У ад хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч О.Г ыг хохирогч Ч.У ад төлөх төлбөргүй байна гэж шүүхээс үзлээ.

Харин шүүгдэгч О.Г ас 580.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.М т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Г ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч О.Г  нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.У ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  овогт О ийн Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.У ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г ас 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.М т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТСАЙХАН

    2022          4            11                                       2022/ШЦТ/379    