| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02557/И |
| Дугаар | 102/ШШ2017/02231 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/02231
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 17 дугаар гудамж,24 тоот хаягт оршин суух, Харуулчин овогт Пүрэвцэрэнгийн Солонго /РД: ЧО84111360/-д холбогдох
Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Солонгонь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 113224 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. П.Солонго нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 180,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд П.Солонгоос “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 877 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг буюу нийт 270,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Жи мобайл ХХК нь хариуцагч П.Солонгоос 270,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь 180,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь 270,000 төгрөгөөс 90,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 180,000 төгрөг болгон багасгав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч П.Солонгод холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П.Солонго нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 180,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Солонгод холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П.Солонго нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 180,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Солонгоос 4,375 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |